Сэтгэцийн өөрчлөлттэй гэх М.Батчулуун нь жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийн амийг хөнөөсөн. Түүний гэм бурууг өнөөдөр анхан шатны шүүхээр хэлэлцэж, бүх насаар нь хорих ял оноолоо.
Тодруулбал түүнийг:
- Эрүүгийн хуулийн 10.1.3-т заасан биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг онц харгис, хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн 10.1.3-т заасан биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхэд алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Улмаар М.Батчулууны бага насны хүүхэд алахыг завдсан хэрэгт найман жилийн, жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхэд алсан хэрэгт бүх насаар хорих ял оноолоо. Шийтгэлийг нэмж нэгтгэн бүх насаар хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.