Их Британийн хаан Чарльз АНУ-ын Вашингтон хотноо айлчлал хийж буй. Тэрбээр айлчлалын хүрээнд Цагаан ордонд оройн зоог барих үеэр америкчуудын талаар хошигнол хийв.
Тодруулбал тэрбээр Трампад хандан “Ерөнхийлөгч та саяхан АНУ байгаагүй бол европчууд герман хэлээр ярьдаг байх байсан гэж хэлсэн.
Хэрвээ бид байгаагүй бол та нар франц хэлээр ярьдаг байх байлаа гэж хэлж болох юм” хэмээн хошигножээ.
Эргэн санавал Трамп Дэлхийн эдийн засгийн форумын үеэр "АНУ Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн.
АНУ-ын оролцоо байгаагүй бол европчууд герман магадгүй японоор ярих байсан байх" гэсэн юм.
Чарльз хаан энэ удаагийн айлчлалаар АНУ-ын Конгресст үг хэлсэн Их Британийн хааны угсааны хоёр дахь хүн болсон юм. Түүний өмнө Хатан хаан Элизабет Конгресст үг хэлж байв.
Чарльз хаан Конгресст хэлсэн үгэндээ АНУ, Их Британи улс тодорхой асуудлаар санал зөрөлддөг ч дэлхийн тогтвортой, аюулгүй байдал, ардчиллыг хамгаалах нийтлэг үнэт зүйлсээр нэгддэгийг онцолжээ.
Мөн талууд НАТО-гийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх шаардлагатайг дурдсан байна.
Эх сурвалж: People