Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хэлэлцэх Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдааныг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд Андрей Слепнев нар хамтран даргалав.
Хуралдааны үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монголын экспортлогчдод шинэ боломж бүрдлээ. Гэвч бодит хэрэгжилтийн явцад тарифын хөнгөлөлт эдлэх, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо болон мэдээллийн уялдаатай холбоотой хүндрэлүүд гарч байгааг онцоллоо.
Тухайлбал, ОХУ-ын гаалийн системийн мэдээлэл шинэчлэгдээгүй байх, гарал үүслийн гэрчилгээний гарын үсгийн зөрүү, нэмэлт “Form B” гэрчилгээ шаардах зэрэг асуудал экспортлогчдод тулгарчээ. Мөн Казахстан руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлоход мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагатай холбоотой хязгаарлалт байгааг дурдав.
Монгол–Оросын бүс нутгийн II чуулга уулзалт өнөөдөр эхэлсэн. Энэ хүрээнд бизнесийн төлөөлөгчдийн B2B уулзалт болж, хоёр орны бизнес эрхлэгчид шууд харилцаа тогтоон, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжоо хэлэлцлээ.
Уулзалтад хоёр улсын 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, ЕАЭХ-тэй байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд бизнесийн шинэ боломжууд нээгдэж байгааг онцлов.
Мөн талууд хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх аж.