Хотын захиргаа ирээдүйд хэдэн байр, буудал шаардлагатай болохыг дахин тооцоолж, жуулчид ихээр зорчдог бүсүүдэд байрлах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга замыг судлахаар төлөвлөж байна.
Учир нь гадаад жуулчдын тоо эрчимтэй өсөж байгаа нь одоогийн хүчин чадал хүрэлцэхгүй болох эрсдэлийг бий болгожээ.
Энэ оны нэгдүгээр сараас долоодугаар сарын хооронд Сөүл хотод 9.83 сая гадаад жуулчин зочилсон нь өнгөрсөн оны мөн үеэс 21.3 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.
Зургаадугаар сарын байдлаар Сөүл хотод нийт 976 бүртгэлтэй байрлах үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж, ойролцоогоор 128 мянган өрөө байна.
Үүний 719 нь аялал жуулчлалын зориулалттай байрлах үйлчилгээ бөгөөд нийт 62,369 өрөөтэй аж. Харин зочид буудал болон кондоминиум хэлбэрийн 347 байгууламж 55,999 өрөөтэй байна.
Зочид буудлаас гадна бусад төрлийн байрлах үйлчилгээ ч хамрагдах бөгөөд хотын хэмжээнд бодит хүчин чадлыг тодорхойлохын тулд холбогдох байгууллагуудын мэдээллийг нэгтгэхээр төлөвлөжээ.
Мөн 2027 онд болох Католик шашны Дэлхийн залуучуудын өдөр арга хэмжээнд гадаадаас ойролцоогоор 400 мянган хүн оролцох төлөвтэй байгаа нь богино хугацаанд байрлах үйлчилгээний байрны эрэлтийг эрс нэмэгдүүлнэ.
Эх сурвалж: The Korea Times