Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Монгол Улсад 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Тус айлчлалын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатовичыг 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чойжин ламын сүм музейд хүлээн авч үзмэрүүдийг сонирхуулж, монголын нүүдэлчин ахуй, түүх соёлыг танилцууллаа.
Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй. Монтенегро Улсаас Монгол Улсад төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчилж байна.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам