“Тогтвортой шилжилтийг дэмжих санхүүжилт: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйг санхүүжүүлэх нь” хурал болно.
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) болон Уур амьсгалын ногоон сан (УАНС)-ийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих ГЕФФ-Монгол хөтөлбөрийн дараагийн шатны нээлт энэ сарын 16-нд Улаанбаатар хотноо болно. Шинэ хөтөлбөр нь Монголын ногоон санхүүжилтийн хөгжлийг дотоодын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэмжиж, тэдгээрийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой чадавх, үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэнэ.
Хуралд Засгийн Газар, Монгол Банк, ЕСБХБ, Уур амьсгалын ногоон сан болон түнш байгууллагуудын төлөөлөл оролцоно. Монгол Улсын ногоон шилжилт, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай ирээдүйг бий болгох талаар хэлэлцэх юм.
2020 оноос хэрэгжсэн ГЕФФ-Монгол хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 135 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 330 гаруй төсөл санхүүжиж, жил бүр 2 сая гигожоуль эрчим хүч хэмнэн, 150,000 тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулжээ.
Мөн хурлын үеэр түнш санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн харилцагчдын Монгол Улсын эдийн засгийн олон салбарт шинэлэг шийдэл нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад оруулсан хувь нэмрийг үнэлэн ГЕФФ шагнал гардуулна.
Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 16
Бүртгэл: 13:30
Нээлт: 14:00
Хаана: ZU Ballroom, Улаанбаатар