gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     9.16
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 27
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 9.16
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Бамбар" зайрмагаас Үйлдвэрлэл, Технологийн парк хүртэл тэлсэн ТЭСО-гийн 30 жил

Б.Мөнхчимэг
Бизнес
5 цаг 6 минутын өмнө
Twitter logo

1996 он. Баруун хойд хязгаар Увс аймгийн Тэс суманд С.Одонгийн гэр бүл зайрмагийн торхон аяга хийх тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар угсарч, үүнийгээ худалдаалсан түүхтэй. 1998 оноос "Бамбар" нэрийн зайрмагийг хийж эхэлсэн нь тэдний бизнесийн суурь болжээ.

Энэ бол өдгөө дөрвөн дэд групптэй, 40 гаруй компани, 2500 гаруй ажилтантай, 400 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж буй ТЭСО Группийн эхлэл. Буйдхан сумаас эхэлсэн өрхийн үйлдвэрлэл 30 жилийн дараа 16 га талбайг хамарсан ТЭСО Фүүдс Үйлдвэрлэл, Технологийн паркаа босгох хүртлээ өргөжөөд байна. Энэхүү парк ашиглалтад орсноор ТЭСО Групп үйлдвэрлэлийн хүчин чадлаа дөрөв дахин нэмжээ.

Хүнсний үйлдвэрлэлээс эхэлсэн тэдний үйл ажиллагаа Apex Capital тэргүүтэй санхүү, хөрөнгө оруулалтын компаниуд, Содон хороолол, Sky garden, City zone зэрэг томоохон барилгын төслүүдээр тэлсэн. Өдгөө ТЭСО Группийнхэн хүнсний үйлдвэрлэл, санхүү, барилга, дижитал технологи инновацын салбарт ур ухаанаа уралдуулсаар байна.  

ТЭСО Фүүдс Үйлдвэрлэл, Технологийн парктаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрээс гадна ус цэвэршүүлэх байгууламж, нарны эрчим хүч үйлдвэрлэх систем зэрэг дэд бүтцийн шийдлүүдийг нэвтрүүлжээ. Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжсэн энэхүү бүтээн байгуулалтад хүүхдийн боловсролыг дэмжих хөрөнгө оруулалтыг ч хийжээ.

Тухайлбал энэхүү ТЭСО Фүүдс Үйлдвэрлэл, Технологийн парк дотор 150 хүүхдийн цэцэрлэг бий. Энэ нь ТЭСО Группийн байгуулсан хоёр дахь цэцэрлэг бөгөөд ажилтнуудынхаа гэр бүлийг дэмжихийн зэрэгцээ хүүхдүүдэд чанартай боловсрол, хөгжлийн хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт хэмээн онцолж байна.

ТЭСО Групп 30 жилийн ойн баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд ТЭСО Фүүдс Үйлдвэрлэл, Технологийн паркийн албан ёсны нээлтийн ёслолыг хийж харилцагч байгууллагууд, түншүүддээ танилцууллаа. Энэ үеэр ирсэн зочид ТЭСО Фүүдс Үйлдвэрлэл, Технологийн паркаар зочилж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай бүтэн танилцсан юм.

  • Зайрмагийн торхон аяга үйлдвэрлэх анхны тоног төхөөрөмж
  • Хүнсний үйлдвэрлэл, технологийн паркийн үйлдвэрийн байрны дээвэр дээр 1 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийн панель суурилуулсан.

    О.ДАМЖИН: ТЭСОГИЙН ТҮҮХ МОНГОЛЧУУД ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДДАГИЙН  НОТОЛГОО 

    Нээлтийн үеэр ТЭСО Группийн Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Дамжин “ТЭСО-гийн түүх бол монголчууд үйлдвэрлэж чаддагийг бодитоор нотолсон он жилүүд байсан. Өнөөдөр бид өнгөрсөн 30 жилээ дүгнэж, хөгжлийнхөө дараагийн үе шатыг эхлүүлж байна.

    Ирэх 30 жилийн зорилгын хүрээнд бид гурван үндсэн чиглэлээр үйлдвэрлэл, технологийн паркуудаа хөгжүүлнэ. Үүнд хүнсний үйлдвэрлэл, технологийн парк, барилгын материал үйлдвэрлэлийн парк, мөн хиймэл оюун ухаанд тулгуурласан дижитал технологийн парк багтаж байна.

    Бид Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих ёстой гэсэн итгэл үнэмшилээр ажиллаж ирсэн. 

    Аливаа улс орны хөгжил өндөр нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо бий болгож чадсанаар урагшилдаг. Тиймээс цаашид хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулалтыг гүнзгийрүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлдвэрүүдийг бий болгох замаар хүнсний үйлдвэрлэлийнхээ өрсөлдөх чадварыг улам ахиулж, бүтээмжийг дээшлүүлэн ажиллахаар зорьж байна. Ирээдүйд бид зөвхөн хэмжээгээрээ томрох бус, илүү өндөр бүтээмжтэй, технологид суурилсан, дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний бүтээгч компани болох мөрөөдөлтэй.

    Хамгийн чухал нь бид ямар нэгэн үйлдвэрийг барьж болно. Тоног төхөөрөмжийг ч худалдаж авч болно. Харин тэр технологийг эзэмшиж, цаашид хөгжүүлэх инженер, мэргэжилтэн, чадвартай монголчууд хэрэгтэй. Хүмүүсээ бэлтгэж чадвал жинхэнэ тогтвортой, урт хугацааны хөгжил болно гэдэгт би итгэлтэй байна.” хэмээн онцлон хэллээ.

    С.БОЛОР:  ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ КОМПАНИ БОЛОХ НЬ ТЭСО ГРУППИЙН ИРЭХ ГУЧИН ЖИЛИЙН ЗОРИЛГО 

    ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болор "Сүүлийн таван жилийн хугацаанд бид менежментийн шилжилт хийж, шинэ бизнесийн салбаруудад нэвтрэн, ирээдүйн 30–50 жилд үйл ажиллагаагаа хэрхэн амжилттай авч явах вэ гэдэгт анхаарч, энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж ажилласан.

    ТЭСО Группийн үүсгэн байгуулагчид болон үе үеийн хамт олны хамгийн том үнэт зүйл бол аливаа асуудлыг хамтдаа ярилцаж, шийдвэр гаргаж чаддаг байдал юм. Мөн зорилгоо эхлээд оюун бодолдоо тодорхойлж, хэрэгжүүлэхээр шийдсэн бол түүнийхээ төлөө өдөр шөнөгүй, өглөө оройгүй хамт олноороо зүтгэдэг хандлага бий.

    ТЭСО гучин жилийн тэртээ оргүй хоосноос эхэлж, Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулдаг компанийг бий болгосон.

    Эхлүүлсэн ажлынхаа үр дүнд хүрсний дараа дараагийн том бүтээн байгуулалт юу байх вэ, улс эх орондоо, монгол хүний амьдралын чанарыг сайжруулахын төлөө юу хийх вэ гэдгийг үргэлж эрэлхийлдэг. Энэ соёл, үнэт зүйл дээрээ нэгдэж ирээдүйгээ харж байна.

    Хүнсний салбарт томоохон хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийсээр байна. Учир нь бид хүнсний салбараас богино хугацаанд ашиг олох бус, олон арван жил үр өгөөжөө өгөх тогтвортой үйлдвэрлэлийг бий болгохыг зорьж байна. Ирээдүйн 30–50 жилд бизнесийн онцлогийг сайн мэддэг мэргэжилтнүүдээс гадна автоматжуулсан үйлдвэр, шинэ цагийн менежмент, дижитал технологи, хиймэл оюун ухаан чухал болно. Эдгээрийг хөгжүүлснээр хүний нөөцөө Монголдоо тогтоож, олон улсын экспертүүд Монголын зах зээлд ирж ажиллахад илүү нээлттэй орчин бүрдэнэ гэж харж байна.

    ТЭСО Группийн хувьд нэг салбараар хязгаарлагдахгүй, хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, оюуны үйлдвэрлэл буюу хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг салбаруудыг Монголын зах зээлд хөгжүүлж болдог гэдгийг өөрсдийн хөдөлмөрөөр харуулахыг зорьж байна. ТЭСО гучин жилийн тэртээ оргүй хоосноос эхэлж, Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулдаг компанийг бий болгосон.

    Цаашид групп компаниа олон улсын түвшний компани болгон хөгжүүлэхийн төлөө илүү өндөр хариуцлагатай ажиллана.” гэлээ.

    ЭХ ОРОНДОО БАЯЛАГ БҮТЭЭЖ, МОНГОЛ ХҮНИЙ АМЬДРАЛД ҮНЭ ЦЭН НЭМЭХИЙГ ЗОРЬДОГ 

    ТЭСО Фүүдс Группийн Гүйцэтгэх захирал Б.Түвшинжаргал "Манай компанийн хувьд үндэсний аж ахуй эрхлэгчид болох малчид, фермерүүд, тариаланчдаас монгол хөрсөнд ургадаг, байгальд нөхөн сэргээгдэх түүхий эдийг авч, хэрэглэгчдэд ээлтэй, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ингэснээр нэгдүгээрт, хэрэглэгчдийн сонголтыг нэмэгдүүлж байна. Хоёрдугаарт, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд экспортолж, Монгол Улсад валютын урсгал бий болгож чаддаг. Үүгээрээ бид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нэг бүрээрээ эх орондоо хамгийн өндөр үнэ цэн бүтээж байна гэж итгэлтэй хэлнэ.

    Монгол Улсын нийт экспортод хүнсний салбарын эзлэх хувь 2.4–6 орчим байна. Манай компани хүнсний экспортоор тэргүүлэгчдийн нэг боловч салбарын нийт экспортын хэмжээ харьцангуй бага хэвээр байна. ТЭСО Фүүдс Үйлдвэрлэл, Технологийн паркт ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадлаа дөрөв дахин нэмэгдүүлж, экспортоо өсгөх боломж бүрдэнэ. Тиймээс бид дараагийн таван жилийн хугацаанд Монгол Улсын экспортод эзлэх хүнсний салбарын хувь хэмжээг 10 хувьд хүргэх зорилго тавьж байна." гэж ярьсан юм. 

    Ийнхүү ТЭСО Группийн 30 жилийн түүх шинэ Үйлдвэрлэл, Технологийн паркийн нээлтээр дараагийн хуудсаа эхлүүлж байна. Өрхийн үйлдвэрлэлээс үндэсний үйлдвэрлэгч хүртэлх энэ замнал цаашид Монголд үйлдвэрлэл хөгжүүлж, дотоодын түүхий эдэд нэмүү өртөг шингээж, олон улс дахь байр сууриа тэлэх зорилготой үргэлжилнэ.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан