“Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ өчигдөр (2026.09.10) болж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх хаягийн мэдээллийн шинэчлэлийн ажил нийслэлийн Чингэлтэй дүүргээс эхэлж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яамны дэд сайд Ким Мин Жэ, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул болон холбогдох албаны төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны зургаадугаар тогтоолоор нэршүүлсэн “Нарлаг 24” гудамжинд ажиллаж, хаягийн тэмдэг байршууллаа.
Төслийн талбайтай танилцан бодит ажлыг эхлүүлж, хаягийн мэдээллийг шинэчлэн бүрдүүлэх, газар дээрх мэдээлэлтэй тулган шалгах, нэгдсэн цахим системд бүртгэх ажил эхлэв.

Чингэлтэй дүүрэг нь хүн ам, өрхийн нягтаршил өндөр, барилга байгууламж болон гэр хороолол хосолсон онцлогтой. Өнөөдрийн байдлаар хаягийн мэдээллийн системд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 45 мянга гаруй нэгж талбар, 3,400 гаруй гудамж, зам, 42 мянга гаруй орц, гарц, 2,968 гудамж, замын нэрийг баталгаажуулж, тогтоол болон хавсралтыг хаягийн мэдээллийн системд хөрвүүлэн оруулаад байна.
Барилга байгууламж болон гэр хороолол хосолсон бүсэд айл өрхийн байршлыг тодорхойлоход хүндрэлтэй байх, хаяг давхцах, задгай хаяг ашиглах, гудамжны нэршил болон дугаарлалт зөрөх зэрэг асуудал нь иргэдийн өдөр тутмын амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахаас гадна эмнэлэг, цагдаа, онцгой байдлын тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай хүргэхэд хүндрэл учруулах эрсдэлтэй юм.
Иймд энэхүү төслийн хүрээнд хаяг болон гудамж, замын нэр, дугаар олгох, удирдах үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийг бодит цагийн горимоор шинэчлэх, бусад мэдээллийн системтэй холбох, навигацын газрын зургийн мэдээллийн санг хөгжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар