АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч болох Жарэд Кушнэр (түүний хүргэн), Стив Уиткофф нар өнөөдөр Украинд ажиллана. Тэд өчигдөр Москва хотод газардсан юм.
Тэд Москвагийн Внукова нисэх онгоцны буудалд газардахад ОХУ-ын Ерөнхийлөгч Путины Гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай элч Кирилл Дмитриев угтжээ.
АНУ-ын тусгай элчүүд ОХУ-Украины дайныг дуусгах хэлэлцээ хийхээр Москвад ирсэн. Тэд дайныг дуусгах санал тавина гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт ярьжээ. Тус улс өнөөдрийг хүртэл хэд хэдэн удаа хүчин зүтгэл гаргасан ч дайныг эцэслэж чадаагүй.
ОХУ болон Украин Америкийн тусгай элч нар ирж байгаатай холбогдуулан гурав хоног харилцан гал нээхгүй гэдгээ мэдэгдсэн. Украины Ерөнхийлөгч Зеленьский "Бид ОХУ-ын нийслэл рүү гурав хоногийн турш агаараас довтлохгүй. Бид Америкийн төлөөлөгчдийг хүлээж байна. Өргөн хүрээний хэлэлцээ хийхэд бэлэн" гэжээ.

Америкийн төлөөлөгчид эхлээд Финландын Хельсинки хот руу, тэндээс Москва хот руу нисжээ. Тэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай уулзана гэж Америкийн хэвлэлүүд мэдээлсэн юм. Жарэд Кушнэр (түүний хүргэн), Стив Уиткофф нар Москвад өмнө нь айлчилсан. Харин Киевд анх удаа хөл тавина.
Энэ сарын 5-нд буюу өчигдөр Оросууд Киев болон Бориспил нисэх онгоцны буудлууд руу агаараас довтолжээ. Энэ нь Украин-АНУ-ын уулзалтын өмнөх, ОХУ-ын санаатай үйлдэл, айлгах оролдлого гэж Украин үзэж байна.
ОХУ-Украины дайныг дуусгахаар Америкчууд 18 сарын турш ажиллаж байна. Яг долоо хоногийн өмнө АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Москвад айлчилсан. Тэрээр хэнтэй уулзсан талаарх албан мэдээлэл, мэдэгдэл нийтлэгдээгүй.
Газар нутгийн маргаан үргэлжилж, Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх, эсэх нь тодорхой болоогүй тул энхийн хэлэлцээ өнгөрсөн оноос хойш үргэлжлээгүй. Сүүлийн саруудад ОХУ, Украин улсууд агаараас тасралтгүй довтолсоор байна.