Өнгөрсөн оны 12-р сард нийгмийн халамж, хамгааллыг зорилтот хэрэгцээтэй бүлэгт хүргэхээр “Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох аргачлалыг шинэчлэх” ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр болж, аргачлал шинэчлэх ажлын эхний үр дүнг хэлэлцэв.
“Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох аргачлал”-ыг шинэчлэх ажил нь өрхийн амьжиргааны түвшнийг бодитой тодорхойлох, нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлэгт оновчтой хүргэх зорилготой аж.
Энэ ажлыг Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан хаагчид, эрдэмтэн судлаачид Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хамтран хийж байна.
Монгол Улсад өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох орлогыг орлуулан тооцох аргачлалыг анх 2010 онд боловсруулж, 2013, 2016 онд тус тус шинэчилсэн бөгөөд одоогоор 2023 онд шинэчлэн баталсан хосолмол аргачлалыг ашиглаж байна.
Цаашид өгөгдлийн чанар, хүртээмж, цар хүрээг сайжруулах, аргачлалын төслийг бодит байдалтай уялдуулан турших, үнэлгээ хийх, шинэ аргачлалыг сайжруулж, эцэслэн батлуулах ажлыг үе шаттайгаар энэ ондоо багтаан хэрэгжүүлэхийг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.