Бидний өдөр тутамд хэрэглэдэг савласан цэвэр ус хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж,
чанар стандартын шаардлага хангахгүй байгааг Байгаль орчны яам, Усны үндэсний
хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалгаж
тогтоожээ. Тэд энэхүү шалгалтын талаар өчигдөр мэдээлэл хийв.
Хүнсний аюулгүй байдалд хамгийн ихээр нөлөөлдөг цэвэр усны байдал өнөөдөр хүний
эрүүл мэндэд хор хүргэхүйц болжээ. Манайд 40 шахам үйлдвэр үйл ажиллагаа
явуулдгаас хамгийн өргөн хэрэглэгддэг цэвэр усны 20-иод үйлдвэрт шалгалт
хийхэд бүгдээрээ мембран фильтр хэмээх технологиор усаа шүүж савласан байжээ.
Уг технологийг давсархаг эрдэсжилт ихтэй усыг цэнгэгжүүлэхэд хэрэглэдэг бөгөөд
усны нөөц арвинтай газарт ихэвчлэн ашигладаг аж. Энэ нь манай улс шиг усны нөөцөөр
хомс, давсжилт эрсдэжилт багатай усанд маш тохиромжгүй юм байна. Өөрөөр
хэлбэл, энэхүү технологи нь маш өндөр даралттай учир усны хамгийн гол амин
тэжээл болох эрдэс давсыг шүүгээд зүгээр л нэрмэл ус төдий болгодог байна. Нөгөө
талаас эдгээр үйлдвэрүүдийн ихэнх нь ашиглаж буй усаа газрын гүнээс бус нийслэлийн
төвлөрсөн шугам сүлжээнээс авч ашиглаж байжээ. Эдгээр усанд нянгийн тоо,
натрийн ион, сульфат, төмөр, хатуулаг зэрэг нь байх ёстой хэмжээнээсээ хэд
дахин их буюу чанар стандартыг хангахгүй байгаа юм. Тодруулбал, “Вояж”,
“Энержи”, “Ариг”, “Тамир”, Талст”, “ Харз” зэрэг цэвэр усанд хүний биед зайлшгүй
шаардлагатай эрдэс бодисын агууламж хэт багасч нэрмэл ус төдий болсон байжээ.
Энэхүү усыг байнга ууж хэрэглэвэл кальци болон бусад элемент дутагдаж, яс
сийрэгжих, бөөр, зүрхний дутагдалд орох, судасны нарийсалт, хатууралт
нэмэгдэх, бамбай булчирхай өвчлөх аюултай аж. Мөн зарим үйлдвэрүүд газрын
доороос буюу гүний худгаас ус авч ашиглаж байгаа боловч энэ нь цэвэр, аюулгүй
байдлын хамгаалалтгүй буюу ойр орчимд нь муу усны нүх, бие засах газар зэрэг
байрлаж байснаас нян бохирдолт ихтэй байжээ. Түүнчлэн манай үйлдвэрүүд нэг
литр ус цэвэршүүлж байна гээд тэр хэмжээний усыг дахин ашиглахгүйгээр бохирт
тооцон асгадаг байна. Энэ нь манай улсын цэвэр усны нөөц хомсдоход нөлөөлж
байгаа аж. Хамгийн жижиг үйлдвэр л гэхэд өдөрт 15 тонн ус цэвэршүүлэх гээд 15
тонн ус асгадаг гэнэ.
Цэвэр усны саван дээр олон метрийн гүнээс гаргаж авч, хэд дахин шүүж цэвэршүүлсэн
гэх мэтээр бичсэн байдаг. Гэтэл дээрх шалгагдсан бүх цэвэр усны орц, найрлага
стандарт үнэн зөв бичигдээгүй байжээ. Энэ мэт зөрчлүүдийг шийдвэрлэн үйлдвэрүүдийн
үйл ажиллагааг улам чанаржуулах ажлыг энэ онд багтаан шийдвэрлэхээр Засгийн
газраас хөрөнгө төсөвлөжээ. Юуны түрүүнд дээрх үйлдвэрүүдийн технологийг өөрчилж,
хлорыг бууруулах, нянг цэвэрлэх механик гаралтай технологитой болгох гэнэ. Мөн
хаягдал усны хэмжээг тодорхойлж тоолууржуулах, үйлдвэрийн технологич мэргэжилтнүүдийг
нэгдсэн сургалтад хамруулахаар болжээ.
Х.Цэнд-Аюуш