Эрт урьдын цагт гэнэ ээ гэж үлгэр эхлээд ийм л нэг гүрэн байж ээ гэж үргэлжилдэг. Үлгэр "луйвар" гүрэнд үргэлжилнэ. Энэ гүрнийг яагаад "луйвар" гэж нэрлэсэн нь гайхаад байх зүйл биш. Дээдэс ноёдоосоо эхлээд ард түмэн бүгдээрээ эрхэлдэг зүйл нь луйвар болой. Энэ ажлаа тэд нэг нэгээрээ ч хийж чадна. Нийлээд хийхээрээ бүр ч янзтай. Үүнд нь зориулагдсан юм уу гэлтэй "Элбэж идэж эвхэж түрийлнэ" гэдэг үг ч дэлгэрчээ. Ус гэдэг үг аль ч улс оронд өдөр тутмын хэрэглээ мэт яригддаг шиг энэ улсад луйвар гэдэг үг байдагл зүйл мэт хэвшжээ. Тэрдорж Тэрбаярыг луйвардаж гэнэ. Тэрмаа авгай Тэрцэцэг хүүхэнд луйвардуулж гэнэ гээд нэг хэсэг нь ярих л юмаа ярьж буй мэт хуучлахад нөгөө хэсэг нь амьсгалж буй агаар нь аятай тосч авна. Эндхийн хэн нэг нь луйвардаагуй байдаг юмаа гэхэд луйвардуулаагүй байна гэвэл ёстой гонжийн жоо гэгч болно. Дэлгүүрт очоод хүнс хоолоо худалдаж авахдаа "ялдамхан" инээмсэглэх худалдагч бүсгүйн ховсонд орж жингийн туухай, бүтээгдэхүүний чанараар нь луйвардуулж эхэлнэ. Амралтын цагаа аятайхан өнгөрөөчих санаатай ууш, зуушийн газраар хааяахан нэг ороод орхитол гоожуураас өгдөг шар айргаа хөөсрүүлэн савлаад хэдэн граммаар ч болов луйвардаад л амжина. Сүү цагаан идээгээ ч ийм л замаар борлуулна. Бэлгүй нэгнээ элэг бариад грамм, сантиметрээр луйварддаг бол бэлтэй бүлтэй бас дээр нь нэрэлхүү нэгийгээ боодол саваар нь, машин вагоноор нь луйвардана. Бензин тос, хоол хүнс гээд хэрэглэж болох бүхнээс луйвардана.
Луйвардагчийн цаана луйвардуулагч бас байгаа биз. Энэ зэргийн наймаа арилжааны луйврыг яамай гээд орхие гэтэл нийгэм даяараа шахуу луйврын давалгаанд оволзож байж хаа нэгтээ урсан одох вий гэхээс айдас төрнө. Нэгэн залуу бүсгүй чамин хувцас өмсөн, хурдан тэрэг унаж явахыг харсан нөгөө нэг нь "Манай энэ биеэ луйвардуулсныхаа хөлсөнд овоо юм салгаж дээ" гэх. Гэнэт л нэгэн өглөө хөршийнх нь хашаанд томоохон шилтгээн сүндэрлэхийг харсан иргэн гуай "Мань хүн ч овоохон юм цохиж дээ" гээд болох л юм ёс журмаараа болсон мэт байх нь гайхмаар.
Энэ улсад нас биед хүрч том хүн боллоо гэдэг нь 18 нас хүрэхийг хэлж буй хэрэг. Элдэв шатны сургуулийг ном журмын дагуу төгсөөд амьжиргаандаа хүрэхэд бас ч үгүй хэдэн жил хэрэгтэй. Дээр нь нэмээд тансаг харш, үнэтэй унаатай болоход нэлээдгүй хугацаа шаардлагатай. Гэтэл сүүлийн үед энэ гүрний борви нь тэнийгээгүй хөвгүүд, ээжийнхээ өврөөс гараагүй шахам охид аав ээжийнхээ насаараа зүтгээд хураагаагүй хөрөнгийг нэг л өдөр шахуу цуглуулчихаад байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй, Энд бас л нэг "хөөрхөн" луйврын үлгэр зохиогдоно.
Ийнхүү ойр зуурын гэж тэдний нэрлэх жижиг сажиг луйврыг үл тооё л доо. Бага юм гэж тайвшран ганц нэгээрээ луйвардах нь луйвардаж, луйвардуулах нь луйвардуулж дээ гэтэл хадгалаад, зээлээд тэгээд луйварддаг овоохон луйварчид олноороо гарч ирээд хөөрхий баахан иргэдийг ёстой нэг элгээр нь эвхрүүлдэг байгаа. Энэ улсад хөгжиж дэвжээд, хөл ургаад байгаа энэ луйвар гээч нь хэдий үеэс үүдэлтэйг хэн ч үл мэднэ. "Төрүүлсэн ээж" нь ч хэн юм билээ, "төрсөн эцэг" нь ч хэн юм билээ. Ямартаа ч луйварчид гэж бусдыг нэрлэсэн луйвардуулагч хэмээх хөөрхий өрөвдмөөр царайтнууд хаширна гэж харин ч нэг үгүй. Гүрэн даяараа давтамжтайгаар том луйварт оролцоод "Түй, хулхидуулчихлаа" хэмээн амаа баривч дөрвөн жилийн дараа дахиад л луйвардуулна.
Ийнхүү энэ гүрний луйврын тухай хөршүүд нь сонсоод өөрсдийгөө "луйвардуулуузай" хэмээн "болгоомжилно". Болгоомжлохдоо тэд "акул" луйварчидтай нь нийлээд жижиг "жараахай"-нуудыг нь яаж залгих вэ гэх арга боловсруулна. Ийнхүү энд луйвардуулаагүй хүн ч гэж үгүй, газар шороо, амьтан, ургамал, ер байх юм гэж үлдсэнгүй. Үлгэрийг цааш нь яаж үргэлжлүүлэх вэ. Баатруудаа сөнөөхгүйн тулд яах вэ хэмээн бодох ч хүн алга. Сөхөө ч алга.
Эхнэр нөхрүүд,эх үрсүүд, найз нөхөд, нам эвслүүд чадах чадахаараа л бие биеэ "луйвардацгаая". Яадаг юм, Луйварчдад хориг саад алга. Хууль журам ч үйлчилдэггүй. Магадгүй луйвардуулсанд нь хатуу зэм шийтгэл ногдоод байх шиг. Би луйвардуулчихлаа хэмээн гомдол саналаа гаргаад "хөөцөлдсөн" луйвардуулагч нь хэсэг нь хугацааны дараа өөрөө нь луйвардагч болчихсон мэт байх нь хэцүү. Ерөөс энэ луйвар буруу гэж аман дээрээ дуугаравч "Луйвардацгаа. Хүрд эргэх боломжийг ашиглан луйвардацгаа" хэмээн сургах томчуулын "алтан сургаал"-ийн буянаар луйварчдын цуваа нэмэгдэнэ үү гэхээс цөөрөхгүй нь ээ. "Луйвар" гүрний "луйвар", амьдрал хэзээ төгсч амар сайхандаа жаргахыг ёстой "чөтгөр" л мэдэх байх даа. Магад бидний хойч үе "Луйвар гүрэн " байжээ хэмээн жинхэнэ үлгэр зохиох сайн цаг удахгүй ирнэ гэдэгт итгэе.
Ц.Өнө-Энх