"Соёлын Өвийг Сэргээн Өвлүүлье” уриан доор Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хэрэгжүүлдэг. Түүний нэг нь Монголын соёлын биет болон биет бус өвийн мөрөөр хайж судалж, олж тогтоож тэр тухайгаа олон түмэнд түгээн мэдээлж, боломжтой заримыг эх орондоо эргүүлэн авчрах ажлыг хийсээр байна.
Тус зорилгынхоо хүрээнд "Арт Аялал"-ын төслүүдийг дэмжин, хамтран ажиллаж Японы Токио хотоос эх нутагт эргүүлж залж буй Монголын түүх соёлтой холбоотой нэгэн өвөрмөц чухал дурсгалыг та бүхэнд танилцуулж байна.

Юнител групп, Арт аяллын төслийн багийн гишүүдийн зүгээс Монголын түүх соёлтой холбоотой нэгэн өвөрмөц чухал дурсгал болох Их Эзэн Чингис Хааны Магтуу найрал дууны пянзыг Чингис Хаан Музейд 5-р сарын 30-ны өдөр хүлээлгэн өгчээ. Тус пянз нь 1940 онд Японы "Columbia label"-ээс эрхлэн хэвлүүлсэн "Азийн дуу хоолой" хэмээх цоморлог бөгөөд музейд гардуулж хадгалуулах арга хэмжээний үеэр дууг сэргээн тоглуулсан юм.
Энэхүү пянзыг цаашид "Чингис хааны дэлхийд түгсэн өв дурсгал" танхимд залах ба тус танхимыг дэлхий даяар түгсэн эд өлгийн болоод соёл урлагийн дурсгалуудыг нэгтгэн цуглуулсан хэн бүхний үзэх очих дуртай бахархал, танин мэдэхүйн танхим болгохоор төлөвлөж байгаа юм.

Пянзны тухайд 1940 онд Японы "Columbia label"-ээс эрхлэн хэвлүүлсэн "Азийн дуу хоолой" хэмээх цоморлог юм. Азийн олон орны ая дуу багтсан энэ пянзанд 1934-1945 онуудад Дэ Вангийн ерөнхийлөгчөөр нь залагдсан Дотоод Монголын Хязгаар Нэгдсэн улсын (Мэнжаан) Хааны ордны хөгжимчид дуучид оролцон бичүүлсэн гурван Монгол дуу багтсан.
Үүний нэг болох Их Эзэн Чингис Хааны Магтуу найрал дуу нь жирийн бус харин тайлга тахилга зан үйлийн зориулалттай хүндэтгэлийн дуу юм. Тухайн дуу Чингис хааны "тав дахь үеийн ач" нарын буюу тухайлбал Хубилай хаан юм уу түүнээс хойш зохиогдсон ажээ.