“Дээжис” дижитал сэтгүүлийн “Кино ертөнц” буланд Creative Art Group –ын найруулагч Б.Чингүүн оролцож өөрийн үзэх дуртай кинонуудын талаар ярилцсан байна.
Миний үзсэн хамгийн анхны кино бол RoboCop (1987). Жоохон байхдаа Оросын ОРТ суваг дээр кино их үздэг байсан. Одоо санаанд орж байгаа нь робот цагдаатай энэ кино. Энэ киног шинэчилж хийгээд 2014 онд гаргах гэж байгаа юм билээ. Саяхан HBO сувгаар гарж байхад нь үзсэн. Тухайн үедээ л мундаг special effect ашигласан сонирхолтой гоё кино байсан.
Кино урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн кино бол The Godfather (1972). Мөн Брэд Питт, Антони Хопкинс нарын тоглосон Legends of the Fall (1994).
Хүмүүсийн дуртай боловч миний дургүй кино бол Harry Potter -ын цувралууд. Бас Lord Of The Rings –ын цувралууд. Ядаргаатай нуршаад дуусдаггүй. Би өөрөө амттай юмнаас жоохон амсаад тухайн үедээ сэтгэл ханамж аваад шинэ зүйлийг эрэлхийлдэг зантай хүн. Harry Potter яваад л байдаг... Дуусахгүй... Залуучууд нь том болоод л... Дэндүү фантаз юм болов уу. Би өөрөө тийм фантаз кинонуудад нээх дуртай биш. Star Wars, Star Trek гэх мэтийн кинонуудад.
Хүмүүсийн дургүй боловч миний дуртай кино бол Моника Белуччи, Винсент Кассел хоёрын тоглосон Irreversible (2002). Хүмүүс маш хүнд кино гээд дургүй байдаг. Би өөрөө богино хэмжээний кино, уран бүтээл хийхдээ амьдралд ойрхон, толинд харахад л тусгагдаж харагддаг кино хийх гэж боддог. Европын кинонуудын хийц Холливуудын кинонуудаас өөр байдаг. Тийм учраас би европ кинонууд үзэх дуртай.
Киноны дуртай ишлэл бол The Godfather (1972) дээр Дон Корлеоны хэлдэг “I Believe In America”. Хүмүүс шинэ амьдралыг хайж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж Америкт очдог. Дон Корлеон ингэж хэлснээрээ өөртөө, өөрийн мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэж байгааг илэрхийлсэн. Монголчууд бид ч бас “Би Монголдоо итгэдэг” гэж хэлдэг болоосой гэж би хүсэж байна.
Үргэлжлэлийг та бүхэн “Дээжис” дижитал сэтгүүлийн 1- сарын дугаараас уншина уу.
Та манай сэтгүүлийн шинэ дугаарыг татаж авахдаа ухаалаг төхөөрөмж дээрх “Дээжис” аппликэшний сүүлийн хувилбар Version 3 -г update хийж суулгаарай.
Хэрэв анх удаа татах гэж байгаа бол доорх линкнээс төлбөргүй татах боломжтой.
“Дээжис” дижитал сэтгүүлийг татаж авах холбоосууд:
iPad болон iPhone – нд татаж авах:
http://itunes.apple.com/us/app/deezis/id520421781?mt=8
Android утас, таблет-нд татаж авах:
https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.dp.deejis