МИАТ ХК-ийн энэ сарын 24-ний өдрийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ 136 дугаар аялал техникийн болон цаг агаарын шалтгаанаар хоёр хоног саатсан билээ.
ОХУ-ын Москва хот дахь Шереметьево-2 олон улсын нисэх буудалд нислэгийн өмнөх техникийн үзлэг хийх явцад Боинг 737-800 агаарын хөлгийн үндсэн 4 дугуйны нэгнийх нь хий суларсан байсан.
Үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний зааврын дагуу хий суларсан дугуйг солих шаардлагатай байдаг тул Улаанбаатар хотоос нөөц дугуйг 3 дугаар сарын 25-ны өдөр Аэрофлот компанийн СУ 331 дугаарын нислэгээр тээвэрлүүлсэн боловч ОХУ-ын гаалийн дүрэм, үйл ажиллагаанаас шалтгаалан уг дугуйг гаалийн агуулахаас авч чадаагүй байна.
Энэ байдлаас шалтгаалан дугуй солих үйл явц нэлээн удаашрах нь тодорхой болсон тул “Шереметьево” олон улсын нисэх буудалд байгаа зорчигчдыг МИАТ ХК-ийн удирдлагын шийдвэрээр энэ сарын 26-ны 19:30 цагт Улаанбаатараас тусгай нислэг гарган, өнөөдөр 10:30 цагт тээвэрлэн авчирлаа.
МИАТ ХХК-аас энэхүү нислэгийн зорчигчдод нислэгийн саатлын нөхөн төлбөрийг бэлнээр олгосон болохоо мэдэгдээд байна.
Ч.Тэлмэн