Засгийн газрын хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Хуралдааны дараа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас цөөн зүйлийг тодрууллаа.
-Гадаадад ажиллах хүч илгээх тухай хуулийг төслийг Засгийн газарт өргөн барьсан. Хэр өөрчлөлт орсон бэ?
-Гадаадад ажиллах хүч илгээх тухай хуулийг төслийг Засгийн газарт өргөн барина гэдгээ би өмнө нь хэлж байсан. Ер нь энэ хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж Засгийн газрын хуралдаанаар ярилцлаа. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон ажиллах хүчний бодлогын асуудалд тодорхой эрх зүйн актуудыг боловсронгүй болгохоор зорьсны дагуу яам зохих хуулиудад өөрчлөлт оруулсан. Гадаадад гаргаж байгаа ажиллах хүчинд квот тогтоох тухай бид ярилцлаа. Ажиглаад байхад ихэвчлэн хөдөлмөрийн, гэрлэх насны залуус гадагшаа гарч ажиллаж байна гэж ярьцгаадаг. Тиймээс энэ залуусын насны түвшинд, гэр бүлийн байдалд нь өөрчлөлт оруулахгүйгээр хэрхэн квот тогтоох вэ, ингэснээр гадаад руу гарч буй залуусын тоо хэдэн хувиар өөрчлөгдөх вэ зэрэг харьцааг бодлогын түвшинд харгалзан үзэх юм.
-Гадаадад ажиллаж байсан залуус эх орондоо ирэхэд ажил олдохгүй байна гэдэг. Үүнийг зохицуулах арга бий юу?
-Гадаадад ажил хийж байгаад ирсэн залуус тодорхой хэмжээнд мэргэжлийн ур чадвартай болсон гэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Солонгос улсын ажил олгогч эздийн холбоо, Эрүүл мэндийн яамтай хамтран хэд хэдэн судалгаа хийсэн. Тодорхой хэмжээний техникийн ур чадвартай болсон залууст мэргэжлийн зэргийн үнэмлэх олгох тал дээр ярьж байна. Тэдгээр залуусыг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах хэрэгтэй. Энэ нь залуус өөрсдөө босгосон мэдлэг чадвараар өөртөө том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм. Одоогоор энэ ажлыг яам хооронд хийж байна. Өнөөдрийн хуулиар гадаадад ажил хийгээд ирсэн залуусыг дотооддоо гадны хөрөнгө оруулалттай компанид ажиллуулах механизм бий болгох хэрэгтэй байна.
-Дотоодын компаниуд гадаадаас ажиллах хүч ихээр авах юм?
-Гадаадаас ажиллах хүч авах асуудалд би хувиасаа их эмзэг ханддаг. Дотооддоо байгаа ажиллах хүчийг ажлын байраар хангахын оронд заавал гадаадаас ажиллах хүч авч байна. Тэднийг татвараас хөнгөлдөг. Мөн Монголд ажиллахаар ирж буй гадаад иргэдийн дийлэнх хувийг хятад иргэд эзэлж байна гэх шүүмжлэл их байдаг. Уул, уурхай ашигт малтмал, эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа гадны ажилчдын тоог ажлын байрны эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан авах асуудлыг нэлээд нягт чамбай боловсруулан Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Дэд бүтэц барилга төмөр замын салбарт ажиллах хүчний асуудал их яригддаг. Аж ахуй нэгж байгууллагуудын хоорондын байгуулсан гэрээнээс илүү Засгийн газар хоорондын гэрээг байгуулах үйл ажиллагааг чамбайруулж өгөх хэрэгтэй. Гадаадад ажиллаж байгаад ирсэн залуусыг эх орондоо ажилтай байлгах, гаднаас ирж байгаа ажиллах хүчний асуудалд өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүдийг өргөн барьсан. Яам өмнөх ажиллах хүчний асуудал хаанаа алдаа дутагдалтай байсныг судлан энэ хуулийг төслийг өргөн барьж Засгийн газраас дэмжлэг авлаа. Удахгүй УИХ-д өргөн барина.
О.Урантогос http://niigmiintoli.mn/