gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хараа зүйн үйлчилгээний 6 газрын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоожээ

Эрүүл мэнд
2009-11-03
0
Twitter logo

НМХГ-аас Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хараа зүйн тусламж, үйлчилгээний газруудад шалгалт явуулжээ.

Шалгалтаар Нийслэлийн хэмжээнд хараа зүйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нийт 54 аж ахуйн нэгж, иргэн шалгалтанд хамрагдсан бөгөөд шалгалтын явцад 3 газрын үйл ажиллагааг түр, 6 газрын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан 5 газарт хугацаатай үүрэг өгч биелэлтийг хангуулан ажилласан байна.

Одоогоор үйл ажиллагаа явуулж буй нийт 48 газар байгаа бөгөөд үүнээс хараа зүйн анхан шатны үйлчилгээ явуулж буй газар 25 буюу 52 хувь, хараа зүйн оношилгоо, үйлчилгээний газар 10 буюу 21 хувь, хараа зүйн цогц үйлчилгээний газар 13 буюу 27 хувийг эзэлж байна. Тус шалгалтын дүнг дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, шалгалтын дүнтэй холбогдон гарсан саналуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Иргэдэд зориулсан зөвлөмж
Сүүлийн жилүүдэд техник технологийн хурдацтай хөгжлөөс хамааран цахим хэрэглээ, цаг агаарын эрс тэс өөрчлөлт, хүмүүсийн буруу дадал зуршил, нүдний хараагаа хэрхэн хамгаалах талаар анхан шатны мэдлэг дутмаг байгаа зэрэг олон шалтгааны улмаас сул хараатай болж, хараа муудах явдал ихсэх хандлагатай байна. Үүнтэй холбоотой хараа зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхээр нүдний шилний газрууд олноор бий болж байна.

Гэтэл иргэдийн дунд нүдний шилний газруудын үйл ажиллагааны талаарх ойлголт муу байгаагаас нүдний эмч, мэргэжлийн хараа зүйчгүй газруудад очиж, хараагаа шалгуулан улмаар тохирохгүй харааны шил хийлгэж авсанаас эрүүл мэнд, мөнгө төгрөгөөрөө хохирох тохиолдол гарч болзошгүй байна. Иймд нүдний шилний газруудын талаар иргэдэд ойлголт өгч, ямар газар очиж, нүдний хараагаа шалгуулж, тохирсон нүдний шилээ зүүх вэ гэдэг талаар зөвлөж байна.

Хараа зүйн үйлчилгээ үзүүлж буй газруудыг манай иргэд нүдний шилний газар гэдгээр нь илүү ойлгодог. Хараа зүйн үйлчилгээ гэдэг нь нүдний гэрэл хугалах тогтолцооны гажгийг гэрлийн тусгалын чиглэлийг өөрчилдөг хэрэгсэлүүд болох нүдний шил болон контакт линзээр засан зохицуулах үйлчилгээг хэлнэ. Хараа зүйн үйлчилгээ үзүүлж байгаа газрууд нь доорх 3 ангиллын аль нэгд нь хамаарна. Үүнд:

1. Хараа зүйн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг хэсэг газрууд байна. Энд зөвхөн оптотехникч /нүдний шилний техникч/ мэргэжлийн гэрчилгээтэй хүн ажиллах бөгөөд нүдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зүйч/-ийн бичсэн жорын дагуу нүдний шил угсарч, тохируулах үйлчилгээг л үзүүлнэ.

2. Хараа зүйн оношилгоо, үйлчилгээ үзүүлдэг газрууд байна. Энд нүдний эмч эсвэл оптометрист мэргэжлийн хүн ажиллана. Мөн оптотехникч ажиллана. Энэ газар нүдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зүйч/-ийн бичсэн жорын дагуу нүдний шил угсарч, тохируулах үйлчилгээг үзүүлэхээс гадна хараа шалгаж, шил тааруулах үйлчилгээ хийгдэнэ.

3. Хараа зүйн цогц үйлчилгээ үзүүлдэг газрууд байна. Энд контакт линз тааруулах чиглэлээр мэргэшсэн нүдний эмч эсвэл оптометрист ажиллана. Мөн оптотехникч ажиллана. Энэ газар хараа шалгаж, нүдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зүйч/-ийн бичсэн жорын дагуу нүдний шил угсарч, тохируулах мөн контакт линз тааруулах үйлчилгээг үзүүлнэ.

Дээрх газрууд нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, үйлчилж байгаа эмч, мэргэжилтний тухай мэдээлэл, тэдний ажиллах цагийн хуваарийг тодорхой бичиж, үйлчлүүлэгчийн нүдэнд ил харагдахуйц газар байрлуулсан байхж журамтай. Иймд иргэд та бүхэн үйлчлүүлж буй газрынхаа талаарх мэдээллийг тухайн газраас бүрэн авсны дараа сонголтоо зөв хийж, үйлчлүүлж байхыг зөвлөж байна.

Харааны шилийг урьдчилан бэлэн болгож, угсарсан байдлаар зарахыг хориглох ба хараа зүйн оношилгоо, үйлчилгээний газарт зөвхөн ойрын харааны шилийг нүдний шилний жорыг үндэслэн олгодог. Иймд хараа зүйн оношилгоо, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлгүй дэлгүүрийн лангуу болон бусад газруудаас бэлэн болгож, угсарсан шилийг худалдан авахгүй байхыг мөн зөвлөж байна.

О.Ариунбилэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан