Францын тэргүүн хатагтай Карла Бруни Саркози Америкийн кино найруулагч Вуди Аллений шинэ кинонд тоглохоор болжээ.
“Тэрбээр надад шинэ кинондоо тоглох санал тавьсан. Ямар дүр бүтээнэ гэдгээ мэдэхгүй байна. Гэсэн ч би түүнд за гэж хэлсэн. Би юугаа ч мэдэхгүй саналыг зөвшөөрсөн бөгөөд өмнө нь би хэзээ ч кинонд тоглож байгаагүй. Би энэ боломжийг алдахыг хүсээгүй. Би эмээ болоод үр ач нартаа Вуди Аллений кинонд тоглосон гэж хэлэх таатай байна” гэж энэ жил 41 настай Карла Бруни хэлжээ.
Тэрбээр Францын Ерөнхийлөгч Саркозигийн гурав дахь эхнэр билээ. Кино найруулагч Вуди Аллен зургадугаар сард Парис хотод айлчлахдаа Францын Ерөнхийлөгчийн гэрт зочилжээ. Францын тэргүүн хатагтай мөн хөгжмийн салбарт хүч үзэн өнгөрсөн онд шинэ цомог гаргасан билээ.
С.Отгонбаяр