gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Наяад оны “супер баатар”-ууд хаана явна /Үргэлжлэл/

Дэлхийд
2009-09-14
0
Twitter logo

Жан-Клод Ван Дамм: Би үргэлж видео киноны хаан хэвээр байх болно
Тэр жинхэнэ "нэр төр, хайр сэтгэл, шударга үнэн"-ий төлөө тэмцдэг байсан. 1988-1994 онд Ван Дамм ганц дүр бүтээгээд л зургаан сая ам.доллар халаасалдаг байлаа. Гэтэл одоо 49 настай жүжигчинд маань мөнгө олоход хүндхэн, харь гаригийнхан байдагт итгэдэг, чөлөө заваараа золбин нохдыг асардаг болжээ.

Тэр "Хэцүү бай" кинонд салхи шиг давхих морины нуруун дээр гайхамшигтай тогтож, "Төгс цэрэг"-т Дольф Лундгрентэй Гуверийн далангаас олсоор бууж, "Кикбоксер" дээр жинхэнэ галзуу бүжиг бүжиглэж байсан. Үзэгчид түүний тоглосон киног үзэх гэж бараг л дайн болж, харин кино шүүмжлэгчид элэглэн шоолно. Ван Дамм өмнө нь Чак Норрисын эхнэрийн түргэн хоолны газар ажилладаг байжээ. Тэр үед Чак анх түүнд нэгэн тулаант кинонд багахан дүр бүтээх боломж олгосон аж. Мөн түүний биеийн өндөр (175 см) нь гологдсоноос "Араатан" кинонд харь гаригийн зочны дүрд тоглуулахаас татгалзаж байв. Ван Дамм хар тамхинд хүртэл орж эмчлүүлж байсан. Тэр байнга л дэгсдүүлж байдаг. Нэг удаа тэрбээр хэвтээгээс 165 килограммыг өргөж чадна хэмээн ам алдаж байв. Мөн нэг удаа "Гудамжны тулаанч" киноны зураг авалтын үеэр Кайли Миноугтай унтсан гэж бүр тангараглажээ. Ван Дамм таван удаа гэрлэж байсан. Ингэхдээ одоогийн эхнэр Глэдистэйгээ хоёр удаа гэрлэсэн.

"Брюсселийн булчинлаг залуу"-тай би Дубай дахь "Бурж альараб" тансаг зочид буудалд амарч байхад нь уулзахаар очлоо. Буудлын даамалд ноён Ван Варенбергтэй уулзахаар ирснээ хэлээд дотогшоо оров. Тэр энд жинхэнэ нэрээрээ бүртгүүлсэн аж. Ван Дамм өөрөө хаалга онгойлгож өглөө. Богинохон зассан үс нь шанаанаасаа бууралтсан, зузаан рамтай нүдний шил зүүж биеийг нь барьсан ногоон майк өмссөн, хөлдөө алтан шар оёдолтай хөнгөн шаахай углажээ. Бүх зүйл тааруухан эхэллээ. Тэр байнга л хумсаа хазалж, гараасаа "Marlboro Light" салгасангүй. Духан дээрээ нэлээн том хавдар харагдана.

Ярилцах үеэр Ван Дамм огтхон ч тайван суусангүй, гэнэт буйдан дээрээс үсрэн босч өрөөн дундуур гүйх шахам алхална. Хэсэг хугацааны дараа тэр гэнэт амьдралд гомдсон гомдлоор намайг булж эхэллээ. "Би хүүхэд байхдаа Бельгид амьдарч байсан. Тэр үед би ухаангүй дурласан хоёр охинд таалагдахын тулд л нэр алдартай од болохыг хүсч байлаа. Тэднийг өөр залуустай жаргахаар явахад амьдрал ийм шударга бус байдагт итгэж өгөхгүй байсан" гэж байв.

Би том нүдний шил зүүсэн 11 настай Жан-Клодыг аавынхаа цэцгийн дэлгүүрт кокер-спаниель нохойгоо илэн суугаагаар төсөөлөн бодов. Гэтэл тэр миний бодлыг сарниулан "Гэхдээ эцсийн эцэст би өөрийгөө л буруутгах ёстой. Бүх зүйл сайн зочид буудал, нэгдүгээр зэргийн нислэгээс эхэлсэн. Дараа нь гэнэт хоёр бие хамгаалагчтай болж, хувийн онгоц хөлөглөж, эргэн тойрон хүүхнүүд, архи дарсаар дүүрсэн. Миний агентууд муу ажиллаж, намайг "Феррари"-гаар давхихыг зөвшөөрч, хамгийн тансаг клубт аваачдаг байлаа. Би жирийн л нэг бельги залуу байсан шүү дээ. Гэтэл Лос-Анжелос даяар зугаалж, согтуурхаж явлаа. Бурхны авралаар саяхан эхнэр маань надад эргээд ирсэн. Одоо би түүнтэй секс хийхийг ч хүсэхгүй байна. Зүгээр л алдахгүйн тулд гараас нь бариад суухыг хүсдэг. Намайг бүгд л шалиг амьтан гэж боддог. Би огтхон ч тийм биш" гэлээ.

Түүний энэ яриаг сонсоод би асуух гэж байсан хамаг зүйлээ мартчихлаа. Тэр зогсолтгүй цааш урсгаж гарав. Энэ удаа тэрбээр Тайландаас есөн золбин нохой олж, хэрхэн Бельгид хувийн онгоцоор авчирснаа ярилаа. "Үүнд багагүй мөнгө зарцуулсан. Миний хөвгүүд ч бизнес-классаар нисдэггүй. Дээр нь би бусдын боддог шиг тийм ч баян хүн биш. Нохдын нэг нь хойд хөлгүй. Нөгөө дэх нь машинд мөргүүлсэн, би түүнийг тэргэн дээр түрж явдаг. Бас нэг нохой нь бараг үхэж байсан. Би түүнтэй удаан ярьсан чинь тэр хөдлөөд эхэлсэн. Түүнийг том торонд хийгээд шөнийг хамт өнгөрүүлсэн. Өглөө босоход тэр миний дээр шээчихсэн, гэхдээ эрүүл болчихсон байсан".

-Та өөрийгөө ид шидтэй болсон гэх гээд байна уу?
-Тийм ээ, гэхдээ үүнийг би тайлбарлаж чадахгүй байна. Би эдгэшгүй өвчтэй хоёр хүнийг эдгээсэн. Нэг нь Ванкувер, нөгөө нь Израильд. Би төрөл төрөгсдийг нь гарахыг хүсээд, дараа нь үхэж буй хүмүүсийн нүд рүү удаан харсан. Тэд ч эдгэрсэн. Энэ итгэмээргүй санагдаж байгааг ойлгож байна. Зүгээр л итгэ.

Хэсэг зуур нам гүм болоход би ч тавих гэж байсан асуултуудаа эргэн санахыг оролдов. Гэвч миний оролдлого талаар болж, тэр ч цааш нь үргэлжлүүлж гарлаа. Тэрбээр Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсанаа дурслаа. "Тэр намайг Орост брэнд болсон учир Оросууд хайрладаг гэж хэлсэн. Тэгэхэд нь би "Үгүй ээ, ноён Путин, Том Круз, Брэд Питт л том одууд" гэсэн. Гэтэл тэр "Худлаа ноён Жан-Клод. Та бол яг над шиг жинхэнэ ард түмний хүн. Та бол жинхэнэ брэнд" гэж хариулсан. Түүний зөв гэж бодож байна. Би мэдээж D&G, Armani, Gap биш л дээ. Гэхдээ би Levi"s. Тэгэхээр чөтгөр ав, би брэнд л байгаа биз дээ".
Ийм агуу брэнд яагаад сүүлийн арван нэгэн жил нэг ч томоохон уран бүтээл гаргаагүй юм бол. Ван Дамм буйдан дээр тэрийн хэвтээд, янжуур асааснаа "За яахав, би ямар ч агуу зүйл хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Сталлонед "Рокки" байна. Том Круз өөрийн "Долдугаар сарын 4-нд төрсөн" киногоороо үүнд ойртсон. Харин миний хувьд "Францын холбоочин" маягийн ганц л агуу кино хийх хэрэгтэй байна. Тэгээд л санаа амар байж болох байх. Энэ ч үүднээс би өөрийн "Бүргэдийн зам" кинондоо маш их мөнгөө зарцуулсан" гэлээ.

Энэ кино түүний найруулж байгаа анхны кино биш. Тэр өмнө нь "Одонгийн нууц" кино найруулсныг Рожер Мур "Миний тоглосон хамгийн муу кино" хэмээн дүгнэжээ. Гэхдээ "Бүргэдийн зам" киноны зохиолыг өөрөө анх удаа бичжээ.

Ингээд намайг гаргаж өгөхөөр хаалга рүү дөхөх үедээ "Би өдөрт хоёр цаг унтдаг. Продюссерууд миний киног санхүүжүүлэхийг тэгтлээ их хүсэхгүй гэдгийг би мэдэж байна. Мөнгөний хүүдийнүүд энэ мангасыг хэрхэн захирахаа мэддэг. Би одоо их даруухан амьдрах болсон. Гэхдээ л би үргэлж видео киноны хаан хэвээр байх болно" гэсэн юм.

Дольф Лундгрен: Би чамайг устгах болно, муу империалист гахай минь
"Рокки-4" кино бараг хорин жилийн өмнө гарсан ч Лундгренийг өнөөг хүртэл Иван Драго хэмээн нэрлэдэг. Яг л энэ хооронд "Улаан хилэнц", "Хорлон сүйтгэгч" кинонууд гараагүй юм шиг. Тэр хэдийгээр тавин нас хүрсэн ч үсээ буддаг болсныг эс тооцвол яг л урьдын адил үхлийн машин шиг харагддаг.

Үнэн хэрэгтээ Лундгрен жирийн нэгэн биш. Каратэгийн хар бүснээс гадна түүнд химийн машин үйлдвэрлэлийн магистрын дипломтай, таван хэлээр ярьдаг. Дээр нь тэр тэнгисийн явган цэрэгт алба хааж, 1980-1981 онд Европын каратэгийн аварга болж байсан. Харин Холливудад түүнийг энэ бүхэн биш тухайн үеийн найз бүсгүй Грейс Жонс нь авчирсан гэдэг. Энэ хадагтай "Аллагын төрх" кинонд Бондын хүүхний дүрд тоглож байсан бөгөөд найз залуудаа багахан дүр өгөхийг хүсчээ.

Ийм л хүнтэй тулалдахаар боллоо. Лундгрений төлөөлөгч жүжигчин ажлын маш нягт хуваарьтай байгаа тул ярилцлагаа бэлтгэл хийнгээ хамтруулан хийхийг санал болгов. Мөн Дольфийг урьдын адил хоёр метр өндөр, 120 килограмм жин татаж байгааг хэлсэн юм. Ингээд ярилцлага авах өдөр болж, би спорт цүнхээ аваад, таксинд суун түүнтэй хэрхэн "тулалдах" тактикаа бодсоор явлаа. Миний гол зорилго сайн ярилцлага авах. Дээр нь "амьд үлдэх". Спорт танхимын үүдэнд намайг Лундгрений төлөөлөгч угтан авав. Дольф хагас цагийн өмнө ирээд булчингаа чангалах дасгалаа хийгээд эхэлчихжээ. Би хаалгаар ороод аварга эр бараг л надаас илүү хүнд жинтэй туйванг толгойн дээрээ өргөж байгааг олж харав. Салгалсан хөл дээрээ алхалсаар ойртон очиж гар бариад түүний ухаалаг, сайхан нүдийг харлаа. Тэрбээр ихэд сайхан инээмсэглээд "За би хүчний дасгалаа дуусгаад, дараа нь луувангийн шүүсээ уумаар байна. Тэгээд дараа нь эхэлье. Болох уу" гэв. Ямар сайхан хүн бэ гэсэн бодол надад төрлөө. Түүнд ямар ч ихэмсэг, бардам байдал байхгүй, жирийн л өөрийн хийх ёстой зүйлээ хийж байгаа хүн шиг санагдав.

Лундгрен ихэнх цагаа Испанид өнгөрүүлдэг ч Лондонд ирэхдээ энэ танхимд байнга бэлтгэл хийдэг. Спорт танхимд байнга ирдэг британичууд одоо Иван Драгог тоохоо больжээ. Харин Италичууд байнга л нэг зүйлийг асуудаг гэнэ. "Тэд надаас байнга л "Рокки хаана байна" гэж асуудаг. Инээдтэй байгаа биз. Би Сталлонед "Рокки-4"-т тоглоход намайг халамжилж байсанд нь их талархдаг. Бид хамт бэлтгэл хийж, тэр надад арга барилаасаа зааж, яг л дасгалжуулагч шиг байсан. Би чинь Шведийн бяцхан хотоос ирсэн залуухан хүү л байлаа шүү дээ. Гэтэл гэнэт маш их мөнгө авахаар болсон. Би ч үнэхээр жаргалтай байсан. Гэхдээ зарим нэг зүйлд их харамсч явдаг. Жишээ нь би зарим нэг мэргэжил нөхөд шигээ амьдралаа ухаалгаар төлөвлөж чадаагүй. Гэхдээ би чинь викинг. Бид уух дуртай, хэр баргийн юмыг зүрхэндээ ойрхон хүлээж авдаггүй".

Дольф өнөөдөр ч оддын статусаа алдаагүй хэвээр байна. Луувангийн шүүс авчирч өгсөн залуухан үйлчлэгч явахдаа "Мундаг юм аа" хэмээн амандаа шивгэнэж байсан. Гэхдээ Лундгренийг Орост л илүү их хайрладаг. Тэрбээр "Тэдэнд өөрсдөд нь дэлхийд алдартай тулаант киноны баатар байхгүй болохоор намайг өөрийнх мэтээр хүлээж авдаг. Би нэг хүүхэнтэй шөнийг өнгөрүүлсэн юм. Тэр үед миний эргэн тойронд хүүхнүүд дүүрэн байлаа шүү дээ. Өглөө нь найз маань "Дольф чи түүнийг хэн байсныг мэдэж байна уу. Тэр чинь алдартай порно од" гэдэг байгаа. Гэтэл би юу ч мэдээгүй" гэлээ. Инээж байгааг нь харвал тэр одоо ч энэ түүхийг тааламжтайгаар дурсан санадаг бололтой. Намайг луувангийн шүүстэй аягыг нь харж байгааг нь мэдсэн Дольф "Ер нь бол би текила уух дуртай. Естой сайхан амттай. Нэг удаа би нэг дор 30 аягыг ууж билээ. Би ийм том биетэй болохоор намайг тийм ч амархан унагахгүй л дээ. За эхлэх үү" гэлээ.

Ингээд бид хоёр дэвжээн дээр гарлаа. Миний өмнө өнөөх аймшигт Иван Драго зогсч байв. Тэрбээр "Би чамайг хугалах болно. Би чамайг устгах болно, муу империалист гахай минь" гэдэг "Рокки" киноныхоо алдартай үгээ хэлэв. Хэдийгээр тоглоом наргиа ч энэ нь миний амьдралд тохиолдсон хамгийн аймшигтай мөч байлаа. Дольф улаан бээлийгээр намайг цохингоо "Хамгаалахын тулд өвдгөө өргөхөө мартав аа. Чиний цээж рүү чинь бас хүчтэй цохино шүү" хэмээн анхаарууллаа.

Хонх дуугарахад Дольф тоо томшгүй олон цохилтоор бөмбөгдөж эхлэв. Яг л там гэсэн үг. Гэтэл Дольф хэтэрхий хичээсэн бололтой гэнэт миний төмсөг рүү цохисноо "Өө, уучлаарай" гэж бувтнасан болоод шууд л нүүр лүү цохиод авав. Миний дээд уруулд цус хурж, аманд төмөр амтагдах шиг боллоо. Энэ үед түүний нүүр хамгаалалтгүй болсон байсныг би олж харлаа. Миний зүрх хүчтэй цохилж, бүх хүчээ хуримтлуулж, шүдээ зууж байгаад л баруун гараараа нүүрэн дундуур нь цохиод авав. Бурхан минь би Дольф Лундгренийг цохьчихлоо шүү дээ. Тэр ч "Сайхан цохилт байна" гээд бага зэрэг амрахыг санал болгов.

Таксинд суугаад буцаж явахдаа би бахархалтайгаар баруун гараа харж, хавдартай хамраа болгоомжтойхон барьж үзэн явж байлаа.

/Үргэлжлэл бий./

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан