gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Ганчимэг: Хуучин нийгэмд балетчид хүүхэд төрүүлэх нь хүртэл хараат байсан

Соёл урлаг
2009-10-29
0
Twitter logo

Сонгодог урлаггүйгээр хүн төрөлхтнийг төсөөлөхөд бэрх. Тэр дундаа балетгүйгээр. Хэл ярианы оронд үйл хөдлөлөөрөө бүхнийг илэрхийлсэн энэ урлаг хүн анх бичин төрлөөсөө салснаас хойш бий болж тэр нь хөгжин дэвжсээр өнөөгийн их урлагийн хаан төрөл болсон ч байж магад. Энгийн нүдээр харвал хэн ч хийчихмээр балет манайд хөгжөөд багагүй хугацааг ардаа орхижээ.

Ингээд бид саяхан арлын Япон улсад болсон "Комаки" балет буюу Японд балет бүжиг бий болсны 100 жилийн ой" олон улсын балетийн их наадамд оролцоод ирсэн Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Ч.Ганчимэгтэй ярилцсан юм.

-Саяхан эх орноо төлөөлж Японы "Комаки" балетын их наадамд оролцоод ирсэн гэсэн. Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Энэ сарын дундуур Японд балет бүжиг үүсэн бий болсны 100 жилийн ой, олон улсын их наадам болж өнгөрсөн. Энэ наадамд манайхаас Дуурь бүжгийн эрдмийн театрын багш Монгол Улсын гавъяат жүжигчин Х.Гэрэлчимэгээр ахлуулсан Г.Цолмон, Б.Саруул, Б.Баасансүрэн болон миний бие оролцоод ирлээ. Уг наадам нь Японд анх балетыг үүсгэн санаачлагч Пуни Па Де Катер хэмээх хүний нэрэмжит бөгөөд түүний удмын хүмүүс зохион байгуулсан. Нийтдээ 10 орчим орны балетын бүжигчид оролцсон бөгөөд тэдгээрээс Орос, Канад, Англи, Франц, Хятадын балетчид бусдаасаа гоц сайн чадварлаг байсан.

-"Комаки" гэхээр Япон үндэсний бүжиг юм шиг төсөөлөгдөж байна л даа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тэгэлгүй яахав. Зуун жилийн тэртээ анх Пуни Па Де Катер хэмээх Японы урлаг судлаач дээрх бүжгийг дэлхийн сонгодог балет бүжгээс санаа авч үндэслэсэн гэдэг. Бүжгийн үйл хөдөлгөөн ерөнхий байдал нь балет бүжигтэй төстэй бөгөөд анхандаа Япон үндэсний кимоно, модон шаахай, дэвүүр зэрэгтэй бүжиглэдэг байсан. Харин одоо бол Япон эмэгтэй хувцастай бүжиглэх болсон л доо. Мөн нүүр будалтын тал дээр илүү үндэснийхээ хэв шинжийг тусгаж өгсөн байдаг.

-Олон улсын балетчдыг харж байхад манайд энэ урлаг хэр хөгжсөн юм шиг санагдав?
-Наадмаас харж байхад дэлхийн бусад орнуудыг бодвол манайд балет харьцангуй сүүлд хөгжсөн ч дутах зүйлгүй гэж хэлж болохоор байлаа. Япончууд ч бидэнд өндөр үнэлгээ өгч дараа нь бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох урилга өгсөн. Ер нь балет гэхгүй манайх чинь сонгодог урлагаа тэр чигээр нь хойд хөршөөс авсан болохоор орос школ дэлхийн аль ч оронд гологдохгүй.

-Манай төр засгаас балет бүжигт хэр анхаарал тавьдаг юм бол?
-1990-ээд он гарч нийгэм тэр чигээрээ унасан шүү дээ. Урлаг, утга, зохиол, спорт гээд... Үнэнийг хэлэхэд тэр үед балет бүжиг хэцүү байдалд орсон. Тэгэх нь ч аргагүй юм даа. Хувьсгалын хөлд хамгийн түрүүнд үрэгддэг зүйл урлаг шүү дээ. Тэр үеэ бодвол одоо бүх юм өөр болсон. Ард түмэн маань сонгодог урлагаа үздэг түүнээс, таашаал авдаг, хайрладаг, хэзээ, хаана, ямар жүжиг тоглохыг хүлээдэг болсон. Харин сүүлийн жилүүдэд төр засгаас балетыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа. Саяхан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай удирдлагуудтай уулзаж сонгодог урлаг, тэр дундаа балетыг дэмжих талаар тууштай бодлого явуулахаа амласан.

-Балетчин болох замнал тийм ч дардан байдаггүй байх. Анх хэдэн настайгаасаа бүжиглэж эхэлсэн бэ?
-Миний хувьд 10 настайгаасаа Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангид суралцсанаар балетчин болох гараагаа эхэлсэн. Хүн харахад балет бүжиг амархан санагддаг юм шиг байна билээ. Үнэн хэрэгтээ тийм биш. Би 12 жил бүжиглэж байж өдий хэмжээнд хүрсэн. Энэ дунд шантрах, заримдаа бүр орхих хүсэл ч төрж хувцсаа хайрцагт хийгээд хадгалмаар болж байлаа.

Хамгийн наад зах нь олон цагаар бэлтгэл хийнэ, идэх хоолоо хасна, тэр бүү хэл "Соц" нийгмийн үед балетчид хүүхэд төрүүлэх нь хүртэл бусдаас хараат байдаг байсан.

Гэвч сонгодог урлаг гэдэг агуу болохоор надаар тийм зүйл хийлгээгүй, харин ч энэ насны амь амьдралаа зориулахаар шийдсэн.

-Энэ хугацаанд гадаадын олон оронд тоглолтоор явсан биз дээ?
-Орос, Англи, Турк, Испани, Хятад, Япон зэрэг олон орноор явсан. Сонгодог урлагийн хүн гадны орнуудаар явж тоглоно гэдэг амаргүй зүйл. Яагаад ингэж хэлж байна гэхээр "Сонгодог урлаг" гэдэг чинь манай үндэсний дуу бүжиг шиг биш, дэлхий нийтийн хүрээнд авч үздэг. Түүнийг хэрхэн эзэмшсэн байдал нь өөрийн улс орны урлаг соёлын нүүр царай болдог. Тийм учраас бид өчүүхэн төдий ч алдаа гаргах эрхгүй. Ямар л хүч бололцоо байна, түүнийгээ дайчилж зүтгэдэг.

-Жүжигчид, тэр дундаа балетчид дэлхийд алдартай бүтээлүүдийн гол дүр бүтээх хүсэлтэй явдаг юм шиг санагддаг. Таны хувьд?
-Жүжигчин бүр л тийм хүсэлтэй явдаг шүү дээ. Үргэлж л сайн дүрийг сайхан бүтээхийг хүсдэг. Би дэлхийд цуу алдар нь түгсэн олон сайхан жүжгийн гол дүр бүтээсэн. Одоо миний бүтээх юмсан, үнэхээр өөрийнхөө энэ өчүүхэн биед байгаа бүхий л ид шид авъяас чадлаа гаргах юмсан гэж хүсч хүлээж байдаг дүрүүд бол "Нойрсч буй гүнж", "Ромео, Джульетта" зэрэг жүжгүүд.

-Урлагийн бусад төрлөөс балет яг юугаараа онцлог бол?
-Заавал онцлог энэ тэр илүү дутуу гэж бодоод яах билээ. Урлаг л бол урлаг шүү дээ. Түүний салбар бүр нь сайхан. Яахав балетын онцлог гэх юм бол үг хэлний оронд үйл хөдлөлөөрөө л ярилцдагт оршдог. Гэхдээ хамгийн гол нь ямар ч дүр, үгийг уран сайхан үйл хөдлөлөөрөө илэрхийлэх нь балетын амин сүнс. Тэр бүх үйл хөдлөлийг илэрхийлэхийн тулд цаг наргүй хөдөлмөр, зориг тэвчээр шаардлагатай. Бид бие бэлтгэл хийлгүй хэдхэн хоноход л хамаг эрхтэн хөшөөд хөдөлж өгөхөө больдог. Үүнээс болж урлагийн хүний цорын ганц айдас болох бэртэл гэмтэл учирна.

-Сүүлийн үед манай олон авъяаслаг балетчид гадаадын улс орон руу, амьдралын шаардлагаар гарч тухайн улсынхаа харьяат болсон тохиолдол байдаг. Танд тийм бодол байдаг уу?
-Үгүй. Би эх орондоо хайртай. Эх орон минь ч надад хайртай. Миний бодлоор урлагийн хүн хамгийн их эх оронч байж ард түмэндээ үлгэр жишээ болох ёстой болов уу. Харамсалтай нь манай авъяас чадалтай хүмүүс гадагшаа гараад явчих юм. Ингэлээ гээд тэдэнд буруу өгөх нь хаашаа юм. Гэвч бид унасан газрынхаа ариун хөрсөн дээр бүжиглэж, ажиллаж амьдраад болоод л байна шүү дээ. Надад гадаадад амьдрах сонирхол байдаггүй. Ингэж хэллээ гээд харь орон руу явсан хүмүүсийг буруутгаж байгаа юм биш шүү.

-Таны нүдээр манай энэ нийгмийн байдал, ард түмний амьдрал ямар харагддаг вэ?
-Би ард түмэн улс эх орноо гаднын өндөр барилга, өргөн талбай, гоё машин, баян хүмүүс шиг байлгахыг хүсдэггүй. Одоо биш юмаа гэхэд миний эх орон түүнээс ч илүү хөгжиж дэвшинэ. Гэхдээ ямар ч улс орны хөгжил дээр өгүүлсэн зүйлүүдээр хязгаарлагддаггүй. Хамгийн гол нь ард түмний оюун санаатай холбоотой байх.

Хэн хийж, сэтгэж байна, тэнд хөгжил дагаж явна. Миний хувьд хийх ёстой юмаа л хийж байна. Хүн бүхэн өөрт ноогдсон ажлаа л хийж байхад бүх юм болох байлгүй.

-Мөнгөгүйгээр амьдарч болох болов уу?
-Мэдээж, өнөөгийн нийгмийн амьдралыг мөнгөгүйгээр яаж төсөөлөх билээ. Гэхдээ мөнгө хэрэглээ болохоос хүн чанар биш. Мөнгө ямар ч үед хоёрдугаарт тавигдаж байх хэрэгтэй.

-Урлагийн хүнд гэр бүл ард талын байдал маш чухал байдаг байх?
-Тэгэлгүй яахав. Балетчид хүйтэн усанд ч хуруугаа дүрж болдоггүй хүмүүс шүү дээ. Бид ар гэртээ тэр болгон анхаарал тавьж, гэр орны ажил, хоол унд хийх завгүй, тоглолттой үедээ орой cap гарч, хот унтсан хойно харих нь энгийн зүйл. Тийм болохоор энэ бүхнийг нь ойлгож ухаардаг, халамжтай, урлагийг хайрладаг гэр бүл, хань ижилтэй байх нь урлагийн хүнд хамгийн чухал. /Инээв/

О.Цэнд-Аюуш

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан