-Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ-
Санхүү, эдийн засгийн хүндрэлийн нөхцөлд даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийг зөөлрүүлэн, тэтгэмж авах хугацааг нэмэгдүүлэх хуулийн төслийн талаар хэлэлцэж Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд:
-Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийт 24 сар үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авдаг байсныг 6 сар болгох
-Тэтгэмж олгох хугацаа ажлын 76 өдөр байсныг ажлын 126 өдөр болгон өөрчлөх
-Даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авсанаас хойш зөвхөн 6 сар шимтгэл төлсний дараа дахин тэтгэмж авах эрх үүсдэг байсныг 3 сар болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдвал 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд 9,0 мянган даатгуулагч ажилгүйдлийн даатгалын сангаас 2350,0 сая төгрөг авах боломжтой юм байна.
Шимтгэл төлөгдөөгүй хугацаанд алданги ногдуулахгүй байхаар төлөвлөлөө
Санхүү, эдийн засгийн хүндрэлийн үед ажил олгогч, даатгуулагчийг эрсдэлээс хамгаалах, ажил олгогчид учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Одоо мөрдөгдөж байгаа хуулиар ажил олгогчийн дутуу төлсөн буюу хугацаандаа төлөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулдаг журамтай.
Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ажил олгогчийн төлбөрийн чадвар буурч байгааг харгалзан шимтгэл төлөгчийн санхүүгийн бэрхшээлийг багасгах зорилгоор шимтгэл төлөөгүй хугацаанд алданги ногдуулах заалтыг түр хугацаанд мөрдөхгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Ингэснээр шимтгэл төлөгчдийн санхүүгийн ачаалал жилд дунджаар 292,0 сая төгрөгөөр буурах тооцоо гарчээ.
Гэхдээ шимтгэл төлөх орлогоо нуун дарагдуулсан, санаатайгаар бууруулсан тохиолдолд ажил олгогчид ногдуулдаг алдангийн хэмжээ хэвээр байх юм.
Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 0-5 насны хүүхэд ихэвчлэн асран сахих хүн шаардлагатай байдгаас эцэг, эх, асран хамгаалагчийн аль нэг нь ажил, хөдөлмөрөөсөө чөлөөлөгддөг. Энэ хугацаанд тухайн хүн тэтгэмж авч чаддаггүй байсныг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төслөөр тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 3 сараас доошгүй хугацаанд төлсөн даатгуулагчид жилд нийт 30-аас ихгүй ажлын өдөр ажлаасаа чөлөөлөгдөж өвчтөн сахисны тэтгэмж олгоно. Ингэхдээ тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батлахаар төсөлд тусгажээ. Жилд дунджаар 140,8 мянган даатгуулагч эцэг, эх өвчтэй хүүхдээ сахиж, тэтгэмжийн даатгалын сангаас 4,9 орчим тэрбум төгрөгийн тэтгэмж авах боломжтой болох юм.
Санхүү, эдийн засгийн хүндрэлийн үед тэтгэмжийн даатгалын сангаас 4954,4 сая төгрөгийг 149,8 мянган даатгуулагчид олгохоор төлөвлөсөн бөгөөд шаардагдах хөрөнгийг сангийн чөлөөт үлдэгдлээс санхүүжүүлэхээр тооцоолсон байна.
Хуулийн төсөл батлагдвал 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Эргэн төлөгдөх нөхцөлийг өөрчилнө
Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалт батлах тухай Улсын Их Хурлын 47 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
47 дугаар тогтоолоор улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг ашиглалтад оруулсаны дараах эхний болон 2 дахь жил тус бүр нийт гүйцэтгэлийн 30 хувь, 3 дахь жил 40 хувийг тус тус буцаан төлж байгаа юм.
Санхүүжилтийн хувь хэмжээг жил жилээр хатуу тогтоосноор сонгон шалгаруулалт болон гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх аж ахуйн нэгж олдохгүй болжээ. Тухайлбал Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 107 км хатуу хучилттай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарласан боловч нэг ч санал ирээгүй байна. Мөн Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кв-ын 2 хэлхээт цахилгааны дамжуулах агаарын шугам, дэд өртөөний болон Улаанбаатар хотын 6-10 кв-ын кабель шугамын шинэчлэлд оролцох компаниуд дараа төлөгдөх нөхцөлөөр хэрэгжүүлэх барилга, байгууламжийн санхүүжилтийн нөхцөл, хувь хэмжээг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.
Иймээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжид улсын төсвөөс олгох санхүүжилтийг тухайн ажлын 70 хувийг гүйцэтгэсний дараа 50 хувийг, ашиглалтад хүлээн авсаны дараа үлдэх 50 хувийг олгож байхаар тогтоолын төсөлд тусгасан байна. Мөн санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгцээг Засгийн газраас баталсан төсвийн хүрээний хязгаарт багтаан Төсвийн ерөнхийлөн захирагч тодорхойлж, жил бүрийн төсвийн төсөлдөө тусгаж байхыг даалгахаар төлөвлөжээ.
Товчхон
• Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргалын санаачлан боловсруулсан “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжин санал, дүгнэлтээ хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
• Засгийн газрын 2009 оны 05 дугаар сарын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорын мэдээллийг сонслоо.
• “Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг 2009-2011 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аар батлагдсан “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулж батлуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас албан бус хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид үүрэг болголоо.
• Мөн “Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын зорилтуудыг Монгол Улсын хөгжлийн ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө, жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж байхыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч. Хашчулуунд үүрэг болголоо.
• Эрчим хүчний зохицуулах газрын үйл ажиллагааны тухай танилцаад эрчим хүчний үйлдвэр, компаниудын өртөг зардлыг хямдруулж үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулж өр, авлагыг барагдуулах, үнэ тарифын цогц бодлого боловсруулж шийдвэрлүүлэх, цахилгаан, дулааны үнэ тарифыг индексжүүлж гулсах тарифын зарчмыг мөрдөх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах газар /Р.Ганжуур/-т даалгалаа.
• Цөмийн энергийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
• Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Батбаяр, Я.Батсуурь, Д.Ганхуяг, Д.Зоригт, Д.Одхүү нарын боловсруулсан “Эрдэнийн хувийн /Баянмонгол корпораци/ тухай” хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, “Эх орны хишиг сангийн тухай” хуультай хамтруулан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв