gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эвлэлээс төв зөвлөл хүрсэн түүх

Спорт
2009-06-29
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2009-06-29

-Улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн 80 жилийн ойд-

Энэ онд Монгол Улсын тусгаар тогтнол, зэвсэгт хүчний түүхэн ололт амжилтыг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн 80 жилийн ой тохиож буй юм. 1929 оны долдугаар сарын 22-нд Монгол Улсын цэргийн зөвлөлийн дэргэд "Монгол Улсыг хамгаалах явдалд туслах эвлэл"-ийг байгуулж даргаар нь Ц.Жигжиджав сонгогдож байжээ. Байгуулагдсан даруйдаа малчин ардууд, хөдөлмөрчдөд цэргийн анхан шатны мэдлэг олгох, цэрэг ард түмний холбоог бэхжүүлэхийг зорилт болгон ажиллаж байсан аж.

1941 онд дэлхийн II дайн эхэлсэнтэй холбогдуулан улс орноо хамгаалах, тэдний ар талыг бэхжүүлэх зорилгоор ард олны цэргийн хэргийн анхан шатны мэдлэгийг сайжруулах бүлгэм, секц, дугуйлан ажиллуулж морин цэргийн байлдааны тактикийг боловсруулж байжээ.

Улмаар 1942 онд "Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын отряд" болгон өөрчилж отрядын захирагчаар Ч.Мижидийг томилон ажиллуулж, тухайн морьт отрядод 40 мянга гаруй хүн гишүүнээр элсч байсан гэдэг. Тус отрядын бүрэлдэхүүнээс 1945 оны чөлөөлөх дайнд оролцож эх орноо батлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байсан түүхтэй аж.

"Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг" нэртэйгээр 1957 онд уг байгууллагыг Монгол Улсын Биеийн тамир спортын хорооны бүрэлдэхүүнд ажиллуулж эхэлжээ. Хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн удирдаж байсан уг алба нь зэвсэгт хүчинд богино долгионы холбоочин бэлтгэх радио спортын төв клубыг 1958 оны IV сард, IV сард нь авто мото спортын, X нисэх төв клуб, XI сард буудлага спортын төвийн суурийг тус тус тавьжээ.

Эдгээр клубээс бүтсэн тус байгууллагыг улс орны цаг үеийн байдалтай уялдуулан Батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэг болгон зохион байгуулж иргэний хамгаалалтын үүрэг, улс орноо батлан хамгаалах ажлыг хавсруулан хурандаа генерал С.Равдан,1961 оноос түүний дараа буюу 1970 оноос БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэг болгож Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цогоор удирдуулж сургалт, техникийн спорт, цэрэг эх оронч сурталчилгааны ажил эрхэлдэг олон нийтийн томоохон байгууллага болон өргөжсөн байна.

Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар хурандаа генерал Ж.Жамъян 1975 оноос Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийг удирдах болсон нь онц чухал ач холбогдолтой болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Учир нь тэрээр энэ салбарт орж ирснээр БХТН-ийн материаллаг баазыг бэхжүүлэх, зэвсэгт хүчинд цэргийн анхан шатны мэдлэгтэй залуучуудыг бэлтгэх цэрэг техникийн спортыг түлхүү хөгжүүлэхэд гарамгай гавьяа байгуулсан гэдэг. Түүний хийж, бүтээж цогцлоосон зүйл их ч түүний дотроос Буудлага спортын төвийг орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий иж бүрэн барилгыг БНАГУ-ын буцалтгүй тусламжаар бариулж 1981 онд ашиглалтад өгсөн юм. Түүний хүсэл санаачлагаар бий болсон уг клубээс олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр, Ази тивийн аварга мото спортын олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд нар төрөн гарч, ОУХМ Ц.Мөнхзул, З.Батхуяг зэрэг алдартай олон сайн тамирчид бэлтгэл сургуулилтаа өдгөө ч амжилттай гүйцэтгэж буй юм.

Мөн хурандаа генерал Ж.Жамъян нь ЗСБНХУ-ын ДОСААФ-ын буцалтгүй тусламжаар зэвсэгт хүчний хэмжээнд жолооч, засварчин бэлтгэх иж бүрэн сургууль, БНУАУ-ын буцалтгүй тусламжаар радио, спортын төв зэрэг олон спорт клубын барилгыг байгуулж тэдгээр нь улсын хэмжээний жолооч нарын 70 хувь, мотоциклын жолоочийн 100 хувийг бэлдэж байжээ. Түүний БХТН-т оруулсан гавьяаг үе үеийн спорт сонирхогчид, тамирчид, спортын мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг.

Хурандаа генерал Ж.Жамъянгийн хашиж байсан албыг ЗХУ, БНМАУ-ын баатар хошууч генерал Ж.Гүррагчаа авч 1983-1999 он хүртэл удирдаж ажиллажээ. Тэрбээр цэргийн анги нэгтгэлүүдтэй холбоотой ажиллаж 17 настай залуусыг цэргийн хэргийн анхан шатны сургалтад хамруулж жагсаалч ажиллагаа, галын бэлтгэл зэрэг цэрэг, иргэний хамгаалалтын чиглэлд түлхүү анхааран ажиллаж байжээ. Галын бэлтгэл, үй олноор хөнөөх зэвсгийн үед ажиллах үйл ажиллагаанд сургаж сургалтад хамрагчдаас сонгон шалгаруулж автомашины жолооч, засварчин, хүнд механизмын жолооч, мэргэн бууч, радист, шүхэрчин бэлтгэж байжээ. Энэ нь БХТН, цэргийн анги нэгтгэлүүд цэргийн албан хаагчдын мэдлэг, чадвар дадал хамгийн сайн байсан хэмээн үнэлэгддэг байна. Мөн тэрбээр "Шонхор" хүүхдийн зуслан байгуулан ахлах ангийн охид хөвгүүдийн бие бялдарт анхаарч, "Шонхор", "Дөл" зэрэг цэргийн анхан шатны мэдлэг олгох тоглолт зохион байгуулж байсан нь өдгөө дахин сэргээгдэж байгаа юм. Ж.Гүррагчаа баатрын дараа буюу 1989-1999 онд үйлчилгээний гавьяат ажилтан С.Сайнцог, 1999 оноос түүний орлогчоор Д.Дашзэвэг ажиллаж байна.

Ийм замналаар явж ирсэн 80 жилийн түүхтэй энэ их айлын Монгол Улсын биеийн тамир спортын түүхэнд оруулсан хувь нэмэр асар их юм. Харин "Монгол Улсыг хамгаалах явдалд туслах эвлэл"-ээс БХТН-ийн төв зөвлөл болтлоо хөгжиж байсан энэ их айл өнөөдөр нам жим ажин түжин болсон гэдэгч 30 жилийнхээ ойг ирэх сарын дундуур тэмдэглэн буудлага, морин спорт, радио, авто, агаарын спорт гэсэн таван төрлийн тэмцээн зохион байгуулах ажээ.

С.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан