Time Warner компанийн эзэмшилд байдаг HBO телевизийн суваг цахим халдлагын хохирогч болсноо даваа гарагт мэдэгдэв. Хакерууд нэлээд материал хулгайлсны дотор Хаан ширээний тоглоом цуврал киноны шинэ ангиудын зохиол байсан бололтой. HBO- ийн захирал Ричард Плеплер ажилтнууддаа илгээсэн мессеждээ “Тус компанийг чиглэсэн цахим дайралт хийсний уршгаар өмчлөх эрхийн мэдээлэл алдагдсан. Үүнд манай зарим нэвтрүүлгийн материал багтаж байна” хэмээн бичжээ. НВО одоо хууль хэрэгжүүлэх байгууллагууд, цахим аюулгүй байдлын хэлтэстэй хамтран уг хэргийг судалж байгаагаа мэдэгдлээ.
Компанийн төлөөлөгч “Мэдээллийг хамгаалах нь НВО-ийн нэн тэргүүний зорилт. Иймээс өөрийн хадгалж буй мэдээллийг хамгаалах хариуцлагадаа нухацтай ханддаг” хэмээн онцолсон байна. Entertainment Weekly сэтгүүлд анх энэ мэдээг нийтэлсэн агаад хакерууд Baller, Room 104 шоу болон Хаан ширээний тоглоом цувралын сувгаар гаргаагүй хэсгүүдийг задруулсан хэмээн үзэж байна. Хэвлэл мэдээлийн байгууллагыг хакердсан явдал урьд нь удаа дараа гарч байсан. 2014 онд Sony Pictures Entertainment компани хакерт өртсөн нь энэ төрлийн хамгийн дуулиантай хэрэг байв. Холбооны мөрдөх товчоо уг хэргийг Хойд Солонгос үйлдсэн гэж дүгнэсэн. Уг дайралтын улмаас кино студийн систем тасалдаж, киноны бичлэг болон ажилтнуудын мэдээлэл алдагдсан билээ. Түүнчлэн хувийн имэйлүүдийг сайтаар цацсан нь захирлуудын хувьд туйлын тааламжгүй явдал болсон юм.
Энэ оны эхээр Netflix-ийн “Улбар шар бол шинэ хар өнгө” хэмээх цуврал нээлтээ хийхээс сарын өмнө задруулсан хэрэг гарав. Хакерууд шоу бичиж байсан бүтээлийн хэлтсийн серверт нэвтэрсэн аж. Тавдугаар сард Карибын тэнгисийн дээрэмчид киноны шинэ ангийг нийтэд үзүүлэхээс өмнө хулгайлсан гэх хакерууд Walt Disney компаниас барьцааны мөнгө нэхсэн хэрэг бас гарсан. Гэвч тус компанийн захирал Боб Айгер уг явдлыг залилан хийх оролдлого гэж үзсэн юм. Ноён Плеплер ажилтнууддаа бичсэн захидалдаа “Бидний өмнө тулгарсан бэрхшээл харамсалтай нь дэлхий дахинд хэдийнэ танил асуудал. Одоо бид нэг хэсэг нь болчихлоо” гэсэн байна.
Шеннон Бонд