-Та ямар мэргэжилтэй, хаана боловсрол эзэмшсэн талаар ярилцлагаа эхэлье.
-Би Германы Берлин хотын Чөлөөт их сургууль, Техник-эдийн засгийн дээд сургуульд макро эдийн засаг, банкны менежмент, гадаад худалдааны чиглэлээр төгссөн. Зах зээлийн эдийн засгийн чиглэлээр барууны их сургуульд төгссөн анхны хүмүүсийн нэг л дээ. Олон жил эдийн засгийн ухаанд суралцсан ч энэ чиглэлээрээ ажиллаагүй, төгсч ирээд шууд геологи, уул уурхайн салбараас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
Арав гаруй жил эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаад Герман улсын Фрайберг хотын Техникийн их сургууль, Уул уурхайн академид газрын тосны чиглэлээр суралцаж, судалгааны ажил хийж, 2013 онд докторын зэрэг хамгаалсан.
Тухай үед манай улсад газрын тосны салбар хөгжиж, олборлогч орон болж байсантай холбогдуулан улс орондоо хэрэгтэй сэдвээр судалгаа шинжилгээний ажил хийх зорилго өмнөө тавьсан. Фрайбергийн Уул уурхайн академид ороод цоо шинээр буюу газрын тос боловсруулах технологийн чиглэлээр суралцахад амаргүй байсан ч чармайсны үр дүнд богино хугацаанд судалгаагаа хийж, диссертацийн ажлаа бичин эрдмийн цол хүртсэн. Хүн өөрөө хичээвэл хэзээ ч, юуг ч сурах боломжтой байдаг. Мэдээж арван жилдээ байгалийн шинжлэх ухааны хичээлдээ сайн байсны ач тус гарсан. Гол нь сурахад л суралцах хэрэгтэй.
Германд сурч байхдаа тус улсын сансрын нисгэгч Томас Артур Райтер гэж хүний лекцийг сонсох завшаан тохиосон юм. Тэр хүн “Сансрын хөлөгт олон хүн багтахгүй учир урт хугацаагаар сансарт ажиллах 2-3 хүн маш богино хугацаанд 10-20 өөр төрлийн чиглэлээр эрчимтэй суралцаж, нарийн судалгаа шинжилгээний ажил хийх, даалгавар гүйцэтгэх шаардлага гардаг” гэж ярьсан юм.
-Таны анхны ажлын талбар юу байв?
-Сургуулиа төгсч ирээд Герман-Монголын Засгийн газрын хамтарсан геологийн төсөлд ажиллаж эхэлсэн. ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан, ашигт малтмалын хүрээлэн (BGR), Монгол Улсын Геологийн судалгааны төвтэй хамтран хэрэгжүүлсэн “Металл бус ашигт малтмалыг илрүүлэх, судлах төсөлд зохицуулагч, орчуулагчаар ажилд орсон. Төслийн зорилго нь манай орны металл бус ашигт малтмалын хайгуул, судалгааны ажил, нөөцийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах байсан юм.
Төслийн үндсэн ажлуудаас гадна геологи, уул уурхайн салбарт ажиллаж, суралцаж байсан хүмүүсийг “Тунамал хурдсын судалгаа, “Орд газрын нөөцийн тооцоо”-ны чиглэлээр сургах, дадлагажуулах ажлуудыг зохион байгуулсан. Германы өндөр мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг монголд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж тухайн үеийн их сургуулийн профессор, докторууд дүгнэсэн юм. Энэ төсөлд ажилласнаар би маш их юм шинээр сурч, цаашдын ажлынхаа суурийг тавьсан болов уу гэж боддог. Монголд тасралтгүй таван ажилласан герман эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй багагүй хугацааг хамт өнгөрүүлж, хээрийн судалгааны ажлын далимаар монголынхаа сайхан нутгийг нээж явснаа нэр төрийн хэрэг гэж боддог.
Эрдэс баялгийн салбарт хайртай болж, мэргэжил сонгох боломж дахин гарвал геологийн чиглэлээр сурах байсан гэж бодож байлаа.
2009 онд “Британника-Нэвтэрхий толь” орчуулах ажилд оролцож, газарзүйн хэсгийг орчуулж, редакц хийх сайхан боломж надад олдсон юм. Би газарзүйд маш сонирхолтой учраас ажилдаа дурлаж, шөнөжин сууж, нэг сэдэв орчуулаад дуусгая гэчихээд дахиад нэгийг дуусгая гээд л “халуурдаг” байв.