Би төвт үзэл хэдэн мянганы түүхтэй. Харин Златан Ибрахимович үүнийг хэтэрхий дэгсдүүлчих шиг боллоо. Тэрээр өөрийн гэсэн Google-тэй адил хайлтын системтэй болжээ.
Өнөө цагийн ур чадвар сайтай довтлогчдын нэг түүний нэрээр нэрлэсэн энэ сайт танд таалагдах байх
Шведийн нэрийг олон улсад ч тэр, цахим ертөнцөд ч тэр цуурайтуулсан алдартнуудын нэг түүнд зориулсан “Zlaaatan.com” гэх сайт ашиглалтад орсон аж. Сайтыг хөгжүүлсэн Sweetpop компанийн захирал Андреа Килландер:
Манай хайлтын систем үнэндээ шууд Google-тэй холбогдсон. Гэхдээ таны хайсан түлхүүр үгэн дээр Златан гэдэг үг нэмэгдэх юм. Ингэснээр та Феррари гэж хайлаа гэхэд “Златан Феррари” гэсэн түлхүүр үгсээр хайж байна гэсэн үг. Магадгүй та хачиртай талх хийхийг хүсвэл “Златан хачиртай талх” гэсэн илэрцийг харна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Златаныг бид дэлхийд танигдсан од учраас сонгосон юм. Бид түүнээс ямар ч зөвшөөрөл аваагүй. Харин энэхүү зугаатай туршилт түүнд таалагдана гэдэгт итгэж байна.
Ямартай ч энэ хайлтын системийг хөгжүүлэхэд Златаны хувийн оролцоо байгаагүй гэдгийг Sweetpop илэрхийллээ. Тэгэхээр түүнд буруу өгөх аргагүй. Мэдээж хэрэг 2007, 2009 онд УЕФА-гийн бэлгэдлийн багт нэрлэгдэж байсан, өнөө цагийн ур чадвар сайтай довтлогчдын нэг түүний нэрээр нэрлэсэн энэ сайт танд таалагдах байх.
Златаны ур чадварыг харуулсан бичлэг
Эх сурвалж: ZLAAATAN.COM