Гоолиг сайхан биеэ хадгалж үлдэхийн тулд хамгийн дуртай салатнуудаас татгалзах шаардлагагүй боллоо. Үүний тулд майонезийг хөнгөхөн сүмсээр орлуулах боломжтой бөгөөд баярын өдрүүдээр санаа зовохгүйгээр дуртай салатаа зооглоно.
Ямар ч монгол хүн амттай, өег салатнаас татгалзаж чадахгүй. Гэхдээ сүүлийн үед охид бүсгүйчүүд гэлтгүй залуучууд хүртэл эрүүл мэнддээ анхаарах болсон.
Иймээс энэ удаад уншигч та бүхэндээ зориулан илчлэг ихтэй майонезыг илчлэг багатай сүмсээр орлуулах жоруудаас хуваалцаж байна.
Хамгийн гол нь эдгээр сүмсийг бэлдэхэд хямд, цаг их авдаггүй гэдгээрээ бусдаасаа онцлог юм.
ЦӨЦГИЙТЭЙ СҮМС
Тус сүмс нь Оливье буюу бидний “нийслэл” хэмээн хэлж заншсан салат болон чанасан төмс, манжин, лууван, ногоон вандуй, мах, хиам, мөөг, тахианы мах, бяслаг орсон хоолонд илүү зохицдог.
Цөцгийтэй сүмсний гол үндэс болдог алим, цоохор майлз (celery) салатны орцонд агуулагдаж байдаг гликемийн өндөр индекс болон цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. Цөцгийтэй сүмсэнд исгэлэн амттай ногоон алим хэрэглэх хэрэгтэй юм. Учир нь ийм алимны чихэрлэг агууламж нь арай бага байдаг юм.

Салатны цөцгийтэй сүмсний орц:
100 гр цөцгий
2 цайны халбага гич
1 цайны халбага лайм эсвэл нимбэгний шүүс
Том, исгэлэн ногоон алимны тал хэсэг
1/4 цоохор майлзын үндэс
Өргөст хэмх
Цөцгийтэй сүмсийг хэрхэн бэлдэх вэ?
Ногоон алимыг үрэгчийн хамгийн жижиг талаар үрж, шүүсийг асгана. Бэлэн болсон алимаа харлуулахгүйн тулд нимбэгний шүүсээр шүршинэ. Цоохор майлзыг мөн адил үрэгчийн хамгийн жижиг талаар үрнэ. Үүний дараа бүх орцуудыг сайн холино. Ингээд таны сүмс бэлэн боллоо.
ӨРГӨСТ ХЭМХНИЙ СҮМС
Энэ сүмс чанасан мах, төмс, салатны навч, байцаа, өргөст хэмх, бяслаг, далайн бүтээгдэхүүн орсон салатанд илүү тохиромжтой.
Өргөст хэмхний сүмсний нууц нь шинэхэн өргөст хэмхүүд найрлагандаа нүүрс ус боловсруулах болон өөх тос задалдаг асар их хэмжээний тартроны хүчил агуулдагтаа юм. Анхаарах нэг зүйл нь өргөст хэмхний сүмсийг зөвхөн хүйтэн салат, зуушинд хэрэглэх хэрэглэнэ. Учир нь халуун агаарт тартроны хүчил “ид шид”-ийн шинжээ алддаг.

Өргөст хэмхний сүмсний орц:
Хоёр ширхэг, шинэхэн өргөст хэмх
100 гр зөөлөн бяслаг
2 халбага өтгөн цөцгий
Сармис 1-2 хумс
Бага зэрэг жууцай
Энэ сүмсийг хэрхэн хийх вэ?
Өргөст хэмхийг хальстай нь хамт үрэгчний жижиг талаар үрнэ. Үүн дээр буталсан сармис, жижиглэн хэрчсэн жууцай, өтгөн цөцгий болон зөөлөн бяслагаа нэмнэ. Нэгэн жигд болтол сайтар холино.
Та өтгөн эсвэл шингэн сүмс хүсч байгаагаас шалтгаалан өргөст хэмхний шүүсийг шахах эсэх нь таны дур юм.
ЦАГААН ГААНЫ СҮМС
Цагаан гааны сүмс давсалсан загас, мөөг болон фета бяслаг найрлагандаа агуулсан хөнгөн зууш болон салатанд илүү тохиромжтой.
Цагаан гаа мөн адил хүний биед ашигтай хүнс. Бодисын солилцоог хурдасгаж, цусны эргэлтийг сайжруулах бодис цагаан гааны найрлаганд агуулагддаг байна. Түүнээс гадна цагаан гаа илчлэг шатаадаг ид шидтэй.

Цагаан гааны сүмсний орц:
Тос багатай цөцгий 200 гр
2 цайны халбага гич
Цагаан гаа 1 цайны халбага (эсвэл шинэхэн цагаан гааны үндэс 2 см)
1 баглаа жууцай
Хэрхэн хийх вэ?
Эхлээд жууцайгаа жижиг жижгээр хэрчинэ. Хэрэв шинэхэн цагаан гааны үндэс хэрэглэж байгаа бол үрэгчээр маш жижгээр үрээрэй. Харин энгийн цагаан гаа бол гараараа жижигхэн хэрчинэ. Сүүлд нь бүх орцуудаа хольж, хутган, таглаад сүмсээ 30 минут байлгана.
ЦАНГИС ЖИМСНИЙ СҮМС
Цангис жимсний сүмс орцондоо цагаан будаа, улаан лооль, өргөст хэмх, бяслаг, загас, чидун жимс гэх зэрэг хүнсний бүтээгдэхүүн орсон салат, зуушинд өргөн хэрэглэгддэг.
Хүчлийн хэмжээ өндөр учир цангис жимс хоол шингээхэд тусалдаг. Цангис жимс цусан дахь холестерины хэмжээг бууруулж, илчлэгүүдийг багасгадаг байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үед хорыг хурдан гадагшлуулдаг.

Орц:
Тараг 100 мл
Хөлдүү цангис
1 цайны халбага нимбэгний шүүс
2 цайны халбага чидун жимсний тос
Улаан амтат чинжүү
Энэ сүмсийг хэрхэн хийх вэ?
Цангисийг хөлдсөн чигээр нь тарагтай хамт холигчоор холих. Үүн дээрээ амтат чинжүү, нимбэгний шүүсээ нэмж сайтар холино. Сүмсийг 15-20 минут байлгах.
ХУШГАНЫ СҮМС
Хушганы сүмс төмсний салат, үхрийн мах, давсалсан болон лаазалсан загас, далайн бүтээгдэхүүнтэй салатанд илүү тохиромжтой. Ер нь, самар илчлэг, тос ихтэй. Гэхдээ самран дахь ханасан тос мах, цагаан идээнд агуулагддаг ханасан тосноос илүү эрүүл байдаг. Үүн дээр самранд агуулагдах Омега-3 нь мэдээж зүрхэнд сайнаар нөлөөлнө. Түүнчлэн самар, шоколад зэрэг чихэрлэг юм идэх хүслийг бууруулдаг.

Орц:
Тосгүй зөөлөн бяслаг 200 гр
1/4 аяга хушга
1 цайны халбага нимбэгний шүүс
1 чинжүү
Бага зэргийн тараг
Хэрхэн хийх вэ?
Хушгаа тараг, нимбэгний шүүс, чинжүүтэй холино. Сайтар хутгасныхаа дараа 15 минут байлгана. Тус сүмс нь гаднах байдлаараа цөцгийтэй адилхан байдаг аж.
Бидний бэлтгэсэн сүмсний жороор та баярын ширээгээ чимнэ гэдэгт найдаж байна.