gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нүүрс баяжуулах туршилтын үйлдвэр байгуулснаар ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2016-02-17
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Эдийн засаг
2016-02-17
Нүүрс баяжуулах туршилтын үйлдвэр байгуулснаар ямар эерэг нөлөө үзүүлэх вэ? "Нагата инженеринг" компанийн гүйцэтгэх захирал Ясуо Кубо, "Эрдэнэс Монгол" компанийн дэд захирал С.Цэлмэг нар

Хар алт гэж нэрлэдэг нүүрсний борлуулалт дэлхий даяар эрс буурлаа. Нэгэн цагт эрчим хүчний хамгийн  хямд эх үүсвэр байсан нүүрсийг одоо агаарын бохирдол, хүлэмжийн хий үүсгэгч гэж үзэн, хөгжингүй орнууд хэрэглээгээ бууруулж байна.

Харин манай улсад нүүрс хамгийн их тархацтай ашигт малтмал. Мөн бид ус, нар, салхины эрчим хүчний салбараа хөгжүүлээгүй тул одоогоор нүүрсээ бараадахаас өөр аргагүй.

Тэгвэл нүүрсний үнэ буурлаа, олборлох өртөг борлуулах зардлаасаа давжээ, уурхайнууд дампуурч байна гэх сөрөг мэдээллийг сөрөн, чихэнд чимэгтэй нэг мэдээ дуулдлаа. Энэ нь нүүрсийг хуурай аргаар баяжуулах, туршилтын үйлдвэр барих тухай байв. Өчигдөр УУЯ-нд Японы "Нагата инженеринг" болон "Эрдэнэс Монгол" компанийн удирдлагууд энэ төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм.      

“Эрдэнэс Тавантолгой” компани өмнө нь 20 сая тонн нүүрсийг нэг жилд нойтон аргаар баяжуулах ТЭЗҮ батлуулж байсан. Энэ төсөлд зааснаар секундэд 147 литр ус ашиглахаар байжээ. Үүний тулд 100 орчим сая ам.доллар буюу  маш их хэмжээний санхүүжилт шаардлагатай. Гэвч говьд ус ховор, мөн санхүүжилт хэт өндөр байснаас үүдэн нойтон аргаар нүүрс баяжуулах төсөл хэрэгжээгүй байна. 

Харин говьд юу л байна, элс бий. Иймд элсээр нүүрсээ баяжуулах зорилгыг ЭТТ компанийнхан тавьжээ.  Тэгээд ч одоо цагт усаар баяжуулах уу, элсээр баяжуулах уу гэж ярих цаг биш гэнэ. Харин туршилтын үйлдвэрээ ашиглаад жилийн дараа жинхэнэ үйлдвэрлэлээ эхлэх үү үгүй юу гэдгээ л шийдэх юм.

Уул уурхайн яам, Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллага болох NEDO-гийн хооронд санамж бичиг байгуулав.Хэрэв ашигтай нь батлагдвал үйлдвэрээ цаашид ямар хүчин чадалтай байгуулах вэ гэдэг асуулт урган гарна. Учир нь туршилтын үйлдвэрт нэг л шугам ажиллах бол эерэг үр дүн үзүүлбэл үйлдвэрийн шугамыг нэмэх юм байна.  

“Эрдэнэс Тавантолгой” компанийн төслийн удирдагч Л.Батсүх “Нүүрсийг баяжуулна гэдэг нь угаана, хог шорооноос нь салгана гэсэн үг. Элсийг шингэн орчин болгоод, түүндээ нүүрсээ хийн, хог нь доошоо тунаж үлдэн, нүүрс нь дээрээ тунаж үлдэх технологийг манай улсад анх удаа турших гэж байна. Энэ бол цоо шинэ технологи. Япончуудын боловсруулсан энэ технологийг хамгийн анх Монголд нутагшуулах туршилт хийнэ.  Японд бага хэмжээний загварын үйлдвэр л ажиллаж байгаа” гэв.     

2018 онд үүдээ нээх үйлдвэр туршилтынх тул ямар эрсдэлүүд үүсэх бол гэх болгоомжлол төрнө. Үүнд мэргэжилтнүүд эрсдэл маш бага гэж хариуллаа. Тэд Өмнөговийн Ханхонгорын элс,  Тавантолгойн нүүрсний дээжийг Японд аваачин шинжлэхэд үйлдвэрлэлд тохиромжтой гэдэг хариу өгчээ.

Таван толгойн ордоос олборлож буй нүүрсийг түүхийгээр нь Хятад Улсад шууд нийлүүлдэг. Тус улс сүүлийн жилүүдэд импортын нүүрсэнд тавих шаардлагаа улам өндөрсгөсөн. Тодруулбал 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тус улсын зургаан яам хамтран Нүүрс импортлох, тээвэрлэх тогтоол баталжээ. Үүнд нийцүүлэхийн тулд бид нүүрсээ юуны өмнө  хог, шорооноос нь салгах шаардлагатай аж. Одоогоор ЭТТ компани дөрөвдүгээр давхрынхаа хамгийн сайн чанарын нүүрсийг экспортод гаргаж байна. Олборлолт хэвийн үргэлжилбэл энэ оны гуравдугаар улирлаас эхлэн манай экспортын нүүрсний чанар хятадын хорио цээрийн шаардлагад нийцэхгүйд хүрэх аж. Иймд бид нүүрсээ боловсруулахаас өөр гарцгүй юм. 

Импортын нүүрсэнд агуулагдах фтор, фосфор, хүнцэл, хлор, мөнгөн ус, хүхрийн дээд хязгаар, нүүрсний илчлэгийн доод хязгаарыг дээрх тогтоолд нарийвчлан зааж өгчээ. Тэгэхээр нүүрс импортлох манай уурхайнууд энэ шаардлагад л нийцэх шаардлагатай гэнэ.  

Туршилтын үйлдвэрийг ирэх оноос барихын тулд Японы тал тоног төхөөрөмж нийлүүлэх бол манай тал барилгыг нь барьж, дэд бүтцээр хангах юм. Нийт санхүүжилтийн (11-13 сая ам.доллар) 70-80 хувийг Японы талаас, үлдсэн хувийг Монголын тал буюу “Эрдэнэс Монгол” компани хариуцна. 

Гэхдээ японы, хуурай аргаар нүүрс баяжуулах технологи нэг сул талтай. Гурил шиг жижиг ширхэгтэй буюу 1 мм-ээс бага ширхэглэлтэй нүүрсийг энэ технологиор баяжуулах боломжгүй аж. Гэхдээ үйлдвэрлэл жилийн дөрвөн улирлын турш үргэлжлэн, үйлдвэрт голдуу монгол хүмүүс ажиллаж, япон мэргэжилтнүүд ирж, очин зааварчилна.

ТУРШИЛТЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛСНААР НҮҮРСНИЙ САЛБАРТ ЯМАР ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

УУЯ-нд болсон, гарын үсэг зурах ёслолд салбарын сайд Р.Жигжид болон Япон Улсаас манай улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү оролцов. “Эрдэнэс Тавантолгой” компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ. Одоогоор хятадын тал биднээс худалдан авсан түүхий нүүрсийг өөрсдөө баяжуулж байна. Харин бид дотооддоо баяжуулаад эхлэхээр илүү өндөр үнээр борлуулан, нүүрсний экспортоос олох орлого өсөх юм.     

Дэлхий дахин агаарын бохирдлын эсрэг хамтдаа тэмцэж эхэллээ. Бид энэ чиглэлд явж байгаагийн бас нэг нотолгоо нь нүүрс баяжуулах шинэ үйлдвэрийн нээлт болох нь ээ. 

Хуурай аргаар нүүрс баяжуулах өртөг тонн нүүрс тутамд 65 центээс 3 ам.долларын хооронд хэлбэлздэг. Харин нойтон баяжуулах бол 6-8 ам.доллар байгааг  ЭТТ компанийн Төсөл, дэд бүтэц хариуцсан дэд захирал С.Цэвэгжав танилцуулсан.

Таван сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулбал жилд нэг сая тонн ус ашигладаг байна. Яг ийм хэмжээний нүүрсийг хуурай аргаар баяжуулахад нэг дусал ч ус ашиглахгүй. Байгаль орчинд ээлтэй энэ байдал хуурай технологийн хамгийн том давуу тал аж.     

Гэхдээ манай улс олон улсад нэвтэрсэн, хуурай аргын гурван технологийг гурвууланг нь зэрэг турших бодлого баримталдаг. Эдгээрийн нэг нь Японы технологи бол БНСУ, ХБНГУ ч өөр өөр хуурай аргын технологи боловсруулжээ. 

Ямартай ч Японы “Нагата инженеринг” компанитай хамтран барих туршилтын үйлдвэр хоёр жилийн турш ажилласны дараа Японы тал үйлдвэрийг манай талд үнэ төлбөргүй шилжүүлнэ. Энэ хоёр жилийн хугацаанд л япон технологийн байгаль орчин, эдийн засагт үзүүлэх нөлөөний дэлгэрэнгүй мэдээллийг олж авах юм.

Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан