102 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Тур де Франсын 12 дахь шатны гараа Ланмезанаас гарч Плато де Бейльд бариалав.
195 км үргэлжилсэн уулын гараанд 177 дугуйчин оролцсоноос Катюша багийн Испани дугуйчин Хоаким Родригес шилдэг нь байв. Испани дугуйчин Плато де Бейльд хүрэхээс 7.5 км-ын өмнө урагш тасарч, улмаар энэ жилийн Турын хоёр дахь ялалтаа авсан юм. Харин түүний араас нэхэж явсан Якоб Фульсанг (Астана), Ромен Барде (AG2R-La Mondiale) нар удаалж, уралдааны турш хэд хэдэн удаа дайралт хийсэн ч амжилтанд хүрээгүй шар өмсгөлийн эзэн Крис Фрум эхний аравт багтсанаар аадар бороотой өдрийн хүндхэн гараа өндөрлөсөн.
Ийнхүү 12 гарааны дараах байдлаар тэргүүлэгчид, өмсгөлийн эзэд өөрчлөгдсөнгүй. Нийлбэр үзүүлэлтээр тэргүүлэгч шар өмсгөл болон шилдэг уулын дугуйчны толботой өмсгөлийг Крис Фрум (Team Sky) эзэмсээр байгаа бол онооны үзүүлэлтээр тэргүүлэгч ногоон өмсгөлийг Петер Саган, шилдэг залуу дугуйчны цагаан өмсгөлийг Наиро Кинтана эзэмшиж байна.
Өнөөдөр болох Турын 13 дах шатны гараанд дугуйчид Мюре – Родез чиглэлд 198.5 км хагас уулын замд уралдана.
12-р шатны фото агшнуудаас