gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

НЗДТГ: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 3.2 тэрбум төгрөг баталсан

2016-12-23
0
Twitter logo
 
Агаарын бохирдлыг бууруулахын тулд юун түрүүнд нүүрсний хэрэглээг багасгах, нүүрсийг орлох сайжруулсан түлшний үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэгч 10-аад аж ахуйн нэгж байгаа талаар НЗДТГ мэдээлсэн. Тухайлбал, "Мон ватт" компани Герман технологи нэвтрүүлж хоёр жилийн хугацаанд туршилт хийж байна.

Шөнийн хямд өртөгтэй цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, өдөр нь 16 цагийн турш дулаанаа ялгаруулах энэхүү технологийг Монголд нутагшуулаад байгаа юм. Үүнээс гадна Засгийн газар шөнийн цахилгааны хэрэглээг дэмжих зорилгоор тарифыг нь 50 хувь хямдруулахаар болсон. Нийслэлийн 2017 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 3.2 тэрбум төгрөг баталсан.

Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо таван тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүний 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааны хөнгөлөлтөд мөн 450 сая төгрөгийг сайжруулсан зууханд, 400 саяыг сайжруулсан түлшинд зарцуулахаар төлөвлөж байгаа талаар БОАЖЯ мэдээлсэн юм. Эдгээрээс гадна Дэлхийн банкны "Цэвэр агаар" төслийн хүрээнд 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж.

Үүнээс гадна утаа ихтэй бүсийн 51 сургуулийн 40 мянга орчим сурагчид амны хаалт тарааж өгсөн. "Эрбум"компанийн үйлдвэрлэсэн энэхүү амны хаалт нь агаарын бохирдлыг 99 хувь шүүнэ гэдгийг тус компанийн захирал онцолсон байна. Мөн гэр хорооллын бүсийн 2-5 насны 7500 орчим хүүхэдтэй нийт 50 цэцэрлэгт 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлсэн. Үүнийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Улаанбаатар-Цэвэр агаар" төслөөс хэрэгжүүлсэн. Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын тогтооосон хэмжээнээс долоо дахин их байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд онцолжээ.

Т.Элиса

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан