gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Microsoft”-ын шинэ “зэвсэг” Surface laptop

2017-05-07
0
Twitter logo

Илүү нимгэн, илүү хөнгөн. Илүү хүчтэй, бүр илүү ухаалаг. Энэ бол “Microsoft” компанийн хамгийн сүүлд гаргасан “Surface laptop” зөөврийн компьютерийн тодорхойлолт. Тус компани 2012 оноос хойш “Surface” таблет, зөөврийн компьютер болон дагалдах хэрэгслүүд гаргасны отгон нь энэ юм. Хоёр жилийн өмнө үйлдвэрлэсэн “Surface book” зөөврийн компьютер нь төдийлөн амжилт олоогүй. Тиймээс энэ долоо хоногт танилцуулсан шинэ хувилбар нь “Аpple”-ийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс шахаж, хэрэглэгчдийг нь “хулгайлж” чадах уу гэсэн асуултыг ажиглагчид тавилаа. Ингээд түүнийн үндсэн үзүүлэлттэй танилцъя.

“Microsoft” компанийн “Surface” төслийн дэд захирал Пэнос Пэнэй “Манай шинэ бүтээгдэхүүн “Macbook Air”-аас илүү нимгэн, илүү хурдтай. Бүр 50 дахин илүү хурдан. Дэлхий дээр байгаа мэдрэгч бүхий хамгийн нимгэн дэлгэцтэй нь. Үүнийг таблет, зөөврийн компьютер хоёрын “эрлийз” гэж хэлж болно” хэмээн танилцуулгадаа дурдсан.

“Macbook Air”-аас илүү нимгэн, илүү хурдтай. Бүр 50 дахин илүү хурдан 

“Surface laptop” нь мөнгөлөг, цагаан, цэнхэр, хүрэн гэсэн дөрвөн өнгийн сонголттой. Мөнгөлөг өнгөтэйг нь гаднаас нь харвал “Macbook”-тэй тун төстэй юм. Харин нээсний дараа олон талаараа ялгаатайг мэдэх болно. Мөн 13.5 инч хэмжээтэй, 3.4 сая пиксель бүхий таблет шиг мэдрэгчтэй дэлгэц бий. Энэ зөөврийн компьютерийн хамгийн нимгэн хэсэг 9.9 мм бол өргөн хэсэгтээ 14.47 мм.

Мөн долоо дахь үеийн intel core процессортой бөгөөд i5 болон i7 гэсэн сонголтоос хамаарч үнэ нь ялгаатай. Түүнчлэн цүнхэнд авч явахад тохиромжтой, ердөө 1.25 кг жин дарна.

Компьютерийн дэлгэцийг нээмэгц товчлуурыг тойруулан даавуун материалаар бүрсэн нь анхаарал татна. Энэ нь илүү тав тухыг мэдрүүлэх аж. Мөн нуман хэлбэртэй, утасгүй хулгана нь тун өвөрмөц хийцтэй. Хулганыг дангаар нь худалдаж авъя гэвэл 79.99 ам.доллар. Түүнчлэн их хэмжээний мэдээлэл, бичлэгийг асар хурдтай дамжуулах surface dock төхөөрөмж 199.99 ам.долларын үнэтэй аж. Дэлгэц дээр өмнөх “Surface book” загварт ашиглаж байсан үзгийг хэрэглэх юм байна.

Энэ бол таблет, зөөврийн компьютер хоёрын “эрлийз” 

“Surface laptop” бол технологийн компаниудын боловсролын салбарт хийж буй гал гарсан тулааны оч нь. “Google” компани Chromebook нэртэй оюутнуудад зориулсан цогц програм хангамж бүтээсэн нь тун амжилттай яваа. Мөн “Аpple”-ийн “Macbook”- үүд европ оюутнуудын гол хэрэглээ болсон. Тиймээс “Microsoft” шинэ зөөврийн компьютерээ оюутнуудад зориулсан гэдгээ тод зарлаж, цаашид улам сайжруулахаа амлалаа. Гэхдээ “Surface laptop”-ийг боловсролын салбарын “тулаан”-д ганцааранг нь сойгоогүй. Тус компани шинэ бүтээгдэхүүнийхээ хамт Windows 10 програмыг мөн танилцуулсан. Учир нь “Surface laptop” дээр зөвхөн Windows 10 програмыг ачааллах боломжтой.

Өөрөөр хэлбэл “Google”-ийн броусерийг энд нээх боломжгүй. Мөн нэмэлт аппликэйшн, програмуудыг зөвхөн Windows store-оос татах боломжтой. Энэ талаар зохион бүтээгчид нь “Нэг төрлийн, цогц програм хангамж ашиглах нь илүү найдвартай, илүү хурдтай байдаг” хэмээн тайлбарлажээ. Харин зарим ажиглагчид үүнийг Windows 10 програмыг олон нийтийн анхааралд оруулах зорилготой хэмээн үзэж байна. Windows 10-ыг энэ онд багтаж худалдан авбал үнэгүй бөгөөд үүнээс цааш 50 ам.доллараар борлуулах аж. Түүнчлэн энэ зунаас “Samsung”, “Toshiba”, “Dell”, “Hp” зэрэг томоохон компаниуд Windows 10 бүхий суурин компьютер үйлдвэрлэж, 189 ам.доллараар худалдаанд гаргах аж.

Одоогоор “Surface laptop” дэлгүүрийн лангуун дээр очоогүй байна. Энэ долоо хоногоос зөвхөн урьдчилсан захиалга авч буй бөгөөд ирэх сарын 15-нд худалдаанд гаргах юм. “Surface laptop” үнийн хувьд 999, 1299, 1599, 2199 ам.доллар гэсэн дөрвөн сонголттой. 

Б.Баярмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан