gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Наадмын хонь 90-140 мянгын үнэтэй байна

Эдийн засаг
2011-07-08
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2011-07-08
Наадам хаяанд ирлээ. Хэн хүнгүй шөлний хонь, айрагны эрэлд гарах болов. Жилийн жилд нийслэлийн ногоон бүсэд хонь, ямаа худалддаг малчид “22”-ын товчооны ойролцоо харагдсангүй. Эмээлт рүү явах замд хэд хэдэн газарт хонио бэлчээж байгаа малчидтай таарлаа. Малын худалдаачид нийслэлийн ногоон бүсэд орж мал худалдаж чадахаа байсан учраас наадмын үеэр махны үнийг огцом өсгөхөөр хоорондоо ярьсан сурагтай байна.

Хэрэв энэ үнэн бол 90-140 мянган төгрөгийн үнэтэй хонь наадмын өдрүүдэд 200 мянган төгрөгт хүрч болзошгүй гэв. Нэрээ хэлэхээс татгалзсан худалдаачид “Нийслэлийн ногоон бүсэд малын худалдаачдыг оруулчихвал махны үнэ буурна” гэв. Одоо байгаа цөөхөн хэдэн хонь, ямаанд мал эмнэлэг болон татварын газраас үзлэг, шалгалт хийгээгүй байна.

Иргэд наадмаар идэх хонио авахаар цөөхөн байгаа тэдгээр хонинуудаас шилж авч байлаа. Машинаар олон цаг явсан малын маханд шивтрийн үнэр шингэдэг гэдэг. Иргэд хэдий машинаар зөөж авчирсан малыг голж байсан ч өөр сонголт байхгүй учир худалдан авч байв. Хөвсгөл аймгаас хоёр хоног машинаар зөөж авчирсан 100 гаруй хонь, Архангай аймгаас авчирсан хонинуудаас тарган байв.

Тиймээс хамгийн тарган хонийг 140 мянган төгрөгөөр зарж байлаа. Ямаа 65 мянга, төлөг 55 мянган төгрөгний ханштай байна. Архангай аймгаас 40 гаруй хонь авчирсан Н.Балдансамбуу “Архангай аймгийн Жаргалант сумаас 600 гаруй километр зам туулан нэг хонийг арван мянган төгрөгөөр ачуулж 40 гаруй хоньтой ирлээ.

Нийслэлийн ногоон бүс рүү оруулах гээд байгаа учир энэ хавьд зам бараадан хонь зарж зогсож байна. Ирээд таван хонь зарлаа. Би төлөг авчраагүй. Хязаалангаас дээш тарган эр хонинууд авчирсан. Тэдгээрийг 90-120 мянган төгрөгөөр зарж байна. Хөдөө орон нутагт шатахуун нэг үеэ бодвол хүрэлцээтэй боллоо. Малчдаа дэмжээд төвлөрсөн малын зах нээчихвэл амар байна. Хашааны булан, жалганд майхан бариад хонох хэцүү юм” гэв.

Айрагны гэр ховордов

Өнгөрсөн жил дүүрэг болгонд хэд алхаад л айрагны гэр байсан. Харин энэ жилээс айрагны Наадмын хонь 90-140 мянгын үнэтэй байна гэрүүдийн үйл ажиллагааг хориглосон. Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд айрагны гэр хайгаад олсонгүй. Харин Сүхбаатарын талбайд барьсан нэг гэрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын айраг нэг аяга нь 1500 төгрөг, нэг литр нь 3000 төгрөгийн үнэтэй байна.

Иргэд айрагны гэрүүдийг олон болгосон тохиолдолд сонголт сайтай сайн чанарын айргийг хямд үнээр уух боломжтой гэдгийг уламжлав. Одоогоор Сүхбаатарын талбайд байрлах гэр, эсвэл хүнсний зах, үйлчилгээний газруудаас айраг худалдан авч уух хэдхэн сонголттой болжээ.

О.Эрдэнэбүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан