Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-ийн Үндэсний зөвлөлийг эсэргүүцсэн тус байгууллагын ажилчид хамт олны зөвлөл байгуулан хэвлэлийн бага хурал, суулт хийж, зарим албан тушаалтны үүдэнд "Та энд байх эрхгүй хүн" гэх утгатай тууз наасан нь саяхан. Тэдний тэмцэл улам ширүүсч наадмын өмнөхөн залуу, чадалтай зургаан "дайчин"-аа төлөөлөл болгон "сойж" байгууллагынхаа зүүн талд гэр барин өлсгөлөн зарлав.
Хууль тогтоох дээд байгууллага УИХ-д МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ өлсгөлөн зарлагчид илэрхийлэн өргөх бичиг барив. Үүний хариуд нь УИХ-аас ажлын хэсэг томилон Үндэсний зөвлөлийн ажлыг шалгаад "буруутай" гэсэн анхан шатны дүгнэлт энэ сарын 5-нд гаргажээ. "Гэсэн ч тус байгууллагын захиргааныхан өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байна" хэмээн хамт олны зөвлөлийнхөн дургүйцэж байв.
Тэдний тэмцэл баяр, наадамтай давхцан хэсэг чимээгүй болоод өнөөдрөөс ургэлжлэх гэж буй. Энэ талаар "Гараг" студийн захирал Г.Бадамсамбуугаас тодрууллаа.
-Сайхан баярлав уу. Та бүхэн үндэсний зөвлөлийг огцруулахаар өлсгөлөн зарлаж байсан. Өлсгөлөнгөө зогсоогоо юу?
-Сайхан баярлалаа. Наадмын өмнөхөн өлсгөлөнгөө зогсоосон. Захиргааны өмнөх үеийн олон талын ажиллагааг шалгах, ажлын хэсэг байгуулах санал бидэнд ирсэн юм. Тэгээд ч УИХ-д өргөн барьсан бидний саналын дагуу захиргааныханы ажлыг шалгахад буруутай гэдэг нь анхан шатны байдлаар батлагдсан. Харамсалтай нь үүнийг захиргааныхан одоо болтол хүлээн зөвшөөрч чадахгүйбайна.
Үндэсний зөвлөл "Захиргааны бүтээсэн ажлыг хамтран шалгах ажлын хэсэг байгуулъя" гэх санал тавьснаар бид өлсгөлөнгөө зогсоон хамтын хэлэлцээр байгуулаад тус зөвлөлийн санхүүгийн баримт бичгүүдийг битүүмжлээд байна.
-Санхүүг нь л шалгах юмуу?
-Шалгалтыг дөрвөн чиглэлээр явуулна.
1. Захиргааны шийдвэр.
Үүнд:Санхүү зэрэг гаргаж байсан бүхий л шийдвэр хамаарна.
2.Хууль хэрэгжүүлэлт
3.Бүтцийн гажуудлаас үүссэн хямрал
4.Хамт олон хяналт болж байсан эсэх
-Ажлын хэсэг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-Үндэсний зөвлөл, хамт олны зөвлөлөөс тав таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Гэхдээ энэ тоог өөрчилж болно.
-Хоёр тал тохиролцоонд хүрч гэж үзэж болох нь ээ?
-Яг ч тийм биш л дээ. Шалгалтын явцад Үндэсний зөвлөл, УИХ-аас гарсан шийдвэрүүд хүч түрэмгийлсэн, залидах гэж оролдсон байвал бид тэмцлийн хурц хэлбэр сонгоно.
-Шалгалт хэзээнээс эхлэх вэ?
-Наадмын өмнө эхэлсэн гэж хэлж болно. Санхүүгийн бичиг баримт битүүмжилнэ гэдэг шалгалт эхэлсэн гэсэн үг. Нарийвчилсан шинжилгээ маргаашаас эхэлнэ.
Т.ГЭРЭЛЧИМЭГ