Улсын төсөв батлагдаад удаагүй байна. Жил бүр л төсвийн хуваарилалт тойрсон маргаан, хэлэлцүүлэг өрнөдөг нь жам. УИХ иргэдэд тараах мөнгө хэнээс авах, хаанаас олох тохироогоо хийгээгүй байж төсөвт суулгаж амжлаа.
Энэ асуудал төсвийн "халуун цэг" болсон. Батлан хамгаалахын сайд Л.Болд төсвийн хэлэлцүүлгийн үеэр "Би ийм бага төсөв өгөх юм бол энэ том салбарыг чинь удирдаж чадахгүй. Сайдаасаа огцорно" гэж мэдэгдсэн нь ч тараах мөнгөнөөс дутахааргүй олны анхаарлыг татав.
Батлан хамгаалах салбарт өмнөх жилүүдэд гурав орчим тэрбум төгрөг төсөвлөдөг байж. Сайд нь энэ жил 10 тэрбум төгрөгийн төсөв батлуулах гэхэд танхимынх нь нөхөд таагүй хандсан бололтой. Тэгээд л ийн мэдэгдэж гоморхсон хэрэг.
Л.Болд сайд гомдоллож байж 10 тэрбум төгрөгийн төсөв батлуулж чадлаа. Батлан хамгаалах бол тусгаар тогтносон улс орны тэргүүндээ тавих салбар учраас их мөнгө төсөвлүүлж чадсан нь сайн.
Өмнөхөөсөө гурав дахин их мөнгийг батлан хамгаалах салбaрт зарцуулахаар болсон байгаа биз. Харин одоо энэ мөнгийг үр бүтээлтэй зарцуулах нь чухал. Тийм үү.
Батлан хамгаалах салбар авлига, хээл хахуульд үжиртлээ идэгдсэнийг хүн бүр мэддэг. Олон юм нуршилгүйгээр нэг жишээ дурьдъя. Цэргийн алба хаагаагүй хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэсэн тогтоол гарсан даа. Гэтэл хувийн хэвшилд ажилладаг Э гэгч залуу цэргийн алба хаах хэрэг гарчээ. Тэгээд цэрэг татлагаар орж тэнцээд ... дугаар ангид хуваарилагдаад цэрэгт явж, өнгөрсөн хавар халагдсан гэж ярьдаг байна.
Хачин нь үнэндээ тэр залуу ... дугаар ангид жил алба хаагаагүй. Ажлаа хийгээд энгийн иргэдийнхээ дунд амьдарч байсан. Тэр ч байтугай цэрэг татлагын газарт ч очиж, үзлэгт ч ороогүй. ... дугаар ангийн захирагчид хэдэн төгрөг атгуулаад цаадах нь бүгдийг зохицуулсан байгаа юм.
Л.Болд сайд аа, таны энэ салбарт хийх гэж байгаа ажлыг үгүйсгэх шалтаг огт алга. Ганцхан жишээ татахад үнэн нүүр царай нь ийм болсныг та мэддэг үү. Танай салбарын цэргийн ангиудад жинхэнэ цэргийн албан хаагчийн данс бүртгэлтэй атлаа "хий үзэгдэл цэрэг" хэд байгааг сонирхоод үзээрэй.
Ноён офицерууд нэлээд тоо хэлэх байх. "Амьгүй албат" зохиол дээр үхсэн хүнийг амьд гэж тоолуулаад татвараас зугтаадаг хөрөнгөтний тухай гардаг даа. Үүнтэй адил "амьгүй цэрэг"-тэй, тэр цэрэгт оногдох улсын хангамжийг идээд сууж байдаг олон ангийн захирагч бий байх шүү.
Ийм болохоор 10 тэрбум төгрөгийг үр бүтээлтэй зарцуулна гэдэгт итгэхгүй байгаа юм. Угаасаа цэргийн байгууллагын мөнгийг идэж, өөрсдийн амьдралыг өөд татаж хүмүүс олон яваа гэнэ лээ. Нүдэнд харагдаж гарт баригдах жишээ дурдъя. Энэ жил дотоодын цэргийн 805 дугаар ангийнхан Хар усан тохойд шинэ харуулын байр бариулсан. Усны ундаргаа хамгаалах гэж Хар усан тохойд байнгын харуул гаргадгийг мэднэ биз дээ. Хааш хаашаа 1.5 метр урттай сендвичин хавтангаар харуулын байр барьжээ. 2.25 ам метр талбайтай гэсэн үг.
Энэ байр гурван сая төгрөгийн үнэлгээтэй гэж байгаа. Арай ч дээ. Орчин үеийн тохилог орон сууцны 2.25 ам метр талбай ч гурван сая төгрөгөөс хямд. Цэргийн дарга нар чинь ингэж л "иддэг" хүмүүс. Тэд эх орноо хамгаалах тангараг өргөснөөс идэх тангараг өргөөгүй баймаар.
Ингээд бодохоор тэр их мөнгө хэний халаасанд орох нь тодорхой байгаа биз.
Гудамжаар явж байгаа цэргийг харахаар өрөвдөлтэйг нь яана. Кинонд дүрслэгддэг гамин шиг пөөнийгөөд. Хачин хувцсандаа хамаг цог хийморио даруулчихсан алхаж явна. 10 тэрбум төгрөг төсөвлүүллээ. Цэргийнхээ хувцсыг сольчихвол яасан юм, Л.Болд сайд аа.
Арай илүү эр хүний цог золбоог итгэсэн хувцастай болгочих л доо. Эх орноо хамгаалах цэрэг эрс чинь ямар бээрсэн төлөг юм уу. Угаасаа цэргийнхэн одоогийн сүр бараагүй, сүг зураг шиг хувцсандаа дургүй. Хуучин "Чацга ногоон" нь байсан бол дээр гэж хэлэхийг олон офицерийн амнаас сонссон юм байна. Их төсөв батлуулсан дээрээ цэрэг эрсийнхээ имижийг жавхаалаг болговол гоё юм биш үү. Мөнгө хангалттай байгаа шүү дээ.
Бас "идэж уухын" дон шүглэсэн офицеруудаа хянаарай даа. Цаадуул чинь сурсан зангаа тавихгүй. Их мөнгөнөөс ихийг иднэ ч, ууна ч гээд алгаа хүрээд сууж байгаа болов уу.
Т.Энхбат