gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дөргөний станц загасны дайсан болжээ

Нийгэм
2010-06-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-06-07
Өнгөрсөн 4,5 дугаар сард хууль бус агнуур, байгаль орчны ноцтой зөрчилтэй тэмцэх “Ирвэс 3″ шуурхай багийн бүрэлдэхүүн Хар ус нуур, Ховд Буянт голын сав газар, Чоно харайхын гол, Эрдэнэбүрэн сумын Сэжигтэйн хавцал, Буянт, Мянгад, Дөргөн, Ховд сумдын нутгаар гэнэтийн отолт хийх аргаар, хяналт шалгалт явуулжээ. Энэ үеэр хууль бусаар усны шувуу, загас агнаж байсан багагүй зөрчил илэрсэн тухай тус багийн ахлагч, Байгаль хяналтын улсын  ахлах  байцаагч Ш.Гантулга мэдээллээ.

Шуурхай ажиллагааны үеэр Ховд голын гүүр, Чоно  харайхын гүүр, Сэжигтэйн хавцал зэрэг загасны үржлийн  үед загас бөөнөөр цугладаг гол газруудад 61 тээврийн хэрэгсэл бүхий 171 иргэн хууль бусаар загас болон усны шувуу агнахаар очсон байсантай таарчээ. Тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоож, Монгол Улсын ан агнуурын тухай болон амьтны аймгийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэл оногдуулсан байна. Энэ үеэр бүртгэлгүй, галт зэвсэгийн үнэмлэхгүй зургаан буу илэрснийг хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Тэрчлэн Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Балт Хар ус нуурын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд ОХУ-ын дөрвөн иргэнийг дагуулан очиж, хууль бусаар загас агнах гэж байсныг үйлдэл дээр нь зогсоожээ. Мөн шуурхай багийнхан Дөргөний УЦС-ын дээр очиж загас өнгөрөөх байгууламжийн ажиллах зарчмыг ажигласан байна. Тэдний хэлж байгаагаар тус байгууламжийн ус тавих хаалтыг 10 см-ээс илүү нээх боломжгүй байгаагаас загаснууд тэрхүү нээгдсэн сувгаар өнгөрч, далангийн нөгөө тал руу гарах явдал нэлээд хязгаарлагдмал байгаа гэнэ. Хаалтыг 10 см-ээс илүү нээхэд сувгийн дээгүүр ус хальж, даланг эвдэх аюултай байгаа учир энэ байгууламж анхнаасаа тооцоо судалгаа муутай баригдсан байна хэмээн тэд үзэж байна.

Үүнээс гадна “Ирвэс 3″ багийн хяналтад 60 ширхэг хадран загасыг зөвшөөрөлгүй агнан, утаж зарах гэж байсан Дөргөн сумын иргэн Дондогдорж, мөн 15 ширхэг хадран загасыг дээрх байдлаар ашиг хонжоонд ашиглахыг завдсан Батням нарын хууль бус үйлдэл өртжээ.

Г.Төрмөнх (Ховд) http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан