Ийн гарчигласныг хараад хэн хүнгүй “Балай юм. Ийм юм бичиж яадаг байна аа. Үүнийг мэдэхгүй хэн байсан юм” гэж бодох нь мэдээж. Харин уншаад “Нээрээ би чинь аюулгүй сексийг хэр эрхэмлэдэг билээ” гээд өөртөө дүгнэлт хийгээд нэг үзээрэй. Бид аюулгүй секс гэхээр хамгийн түрүүнд эрхэм бэлгэвчийг л боддог шүү дээ. Харин тэр бэлгэвчийг хүмүүс янз бүрээр үнэлэх нь бий. Нэг хэсэг нь зальтай, завхай, зайдан явдалтай улсын хэрэглээ гэж байхад нөгөө нь эхнэр, нөхөртөө итгэж байснаас бэлгэвчинд итгэсэн нь хол дээр гэх нь ч бий. Зарим нь “Тэр цусаар яадаг юм. Итгэл, хайр сэтгэл байхад л болох нь тэр гэдэг. Харин гэр бүлээ сонгоогүй залуусын хувьд бэлгэвч нь авралын од байдаг аж.
Төрийн бус байгууллагуудаас “Аюулгүй секс гэж юуг хэлэх вэ” гэсэн сэдвээр судалгаа явуулахад 10 хувь нь “Хэлж мэдэхгүй юм. Энэ талын мэдээлэл ховор байдаг” гэсэн бол 20 хувь хайр сэтгэлдээ үнэнч байх гэж хариулсан аж. Харин 30 хувь нь “Бэлгэвч” гэсэн бол 35 хувь нь монгол ёс заншлаа дээдлэх” гэжээ. Аюулгүй секс амьдралын баталгаа шүү дээ. Аюулгүй сексийг эрхэмлэснээр өөрийгөө, гэр бүл, үр хүүхдээ, цаашлаад нийгмийг, эх орноо аварна” гэж хариулсан байжээ. Харин үлдсэн таван хувь нь надад аюулгүй сексийн тухай бодох шаардлага огт байхгүй” гэж бичсэн аж. Энэ нь манай ард түмэн монгол ёс заншил, зан үйлээ ямар их дээдэлж нандигнан хадгалж эрхэмлэсээр ирснийг гэрчилж буй юм.
Хоёр жил үерхсээр хагас жилийн өмнө нэг гэртээ байх болсон Ундрам Зоригт хоёр хэсэг хугацаагаар холдох болж. Бүсгүй нь зуны хэдэн сар хөдөө гэртээ байхаар явж залуу хотод үлдэж. Гэсэн ч тэд өглөө сэрээд, өдөр, орой утсаар ярьж юу хийсэн, ямар ажил амжуулсан, хэнтэй уулзсанаа ч тайлагнацгааж яг л цуг байгаа юм шиг байсаа нэг л мэдэхэд гурван сарыг ард орхижээ. Бүсгүй ирж хоёр биенээ санасан залуус бие биедээ өгсөн хайр сэтгэлийнхээ халуун галыг амталж байхдаа хожим нь үүрд салж одохоо ер төсөөлөөгүй биз.
Ундрамыг ирэхээс долоо хоногийн өмнө Зоригт 10 жилийн найзуудтайгаа уулзаж бяцхан наргихдаа амьд явах баталгаагаа алдчихсан аж. Учир нь тэрээр сургуульд байхдаа үерхдэг байсан ангийнхаа охинтой бэлгэвчгүйгээр ойртчихжээ.
Ундрамыг ирэх дөхөх тусам Зоригт “Одоо яана аа. Би ямар тэвчээргүй эр хүн бэ. Түүнийгээ хуурчихлаа” гэж бодсоноос биш энэ хорвоогоос удахгүй халин одохоо ер төсөөлөөгүй биз. Тэд хамт амьдарсаар хоёр сар гаруй болоход Зоригт юм л бол өвдөж байнга л халуурдаг болж. Харин Ундрам бүсгүй хүний нинжин зөөлөн сэтгэлээр “Дахиж л үүнийгээ ганцааранг нь орхихгүй юм шүү. Намайг байхгүй хойгуур ажил, ажил гэж гүйсээр бүр ядарчихаж. Эрэгтэйчүүд л болсон хойно доо хоол цай хийж идээд сууж байна гэвэл ёстой үлгэр биз” хэмээн түүнийгээ өрөвдөж тойглохын ихээр тойгложээ… Ингэж талийгаач хайр сэтгэлдээ үнэнч байж чадаагүйнхээ төлөө ХДХВ”-ийн халдвар авч төдөлгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Харин түүнээс таван жилийн дараа Энэтхэгт сурч байхдаа халдвар авсан ангийн нь охин эх нутагтаа ирж жил гаруй амьдраад усанд хаясан чулуу мэт алга болсон гэдэг.
Харин уншигч та Ундрамыг хэрхсэн тухай бодож байгаа биз. Тэртээ баруун аймагт зуншаад хотыг зорих болоход эмэг эх нь түүнд “Хүний сайныг ханилан байж мэддэг юм. Миний муу сөөсгөр охин ойрын хоёр жилдээ л хүүхэд шуухадтай болж болохгүй шүү. Одоо цагт жирэмслэхгүй арга зөндөө байдаг болоо биз дээ. Эмээгийнхээ хэлснийг нөхөр болох хүндээ ойлгуулаарай. Намайг залууд хоёр биенээ мэдэхгүй залуус танилцаад хурдан хугацаанд гэр бүл болохыг нэг их сайны тэмдэг гэж үздэггүй байлаа. Бас хадам талдаа нүүрээ харуулалгүй жил өнжсөн хүнийг нэлээд сонжиж байж хүргэнээ болгодог байсан юм. Одоогийн залуус үнэнч байх гэдгийг мэддэггүй нь ажиглагддаг” гэж захижээ. Буурлын үнэт сургаал, монгол ёс жаягаа хадгалж чадсаныхаа төлөө тэр эрүүл үлдсэн хэдий ч эр хүнд итгэх сэтгэлийн гал нь багагүй мөхсөн гэдэг.
С.Туул http://www.niigmiintoli.mn/