gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     7.10
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 20
Зурхай
 7.10
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 7.10
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ жилээ хэрхэн тэмдэглэх вэ?

Нийгэм
2010-12-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-12-28
Шинэ жилээ хэрхэн тэмдэглэх вэ?
Он солигдоход хэдхэн хоног үлдлээ. Шинэ жилийн баяраа гэр бүлээрээ хэрхэн яаж, аз жаргалтай сайхан тэмдэглэх тухай ихэвчлэн гэрийн эзэгтэй нар санаа зовниж суудаг. Ширээ дүүрэн амттантай, тансаг сайхан орчинд цагийг сайхан өнгөрүүлье гэхээр гэр бүлийн санхүүгийн асуудал толгой өвтгөнө. Айл бүрийн баярын өнгө төрхийг ихэнхдээ өрхийн тэргүүний хэтэвчний нимгэн зузаан тодорхойлдог болохоор бүсгүйчүүдийн олонх нь энэ бүхнийг зохицуулах гэж хичээдэг.

Тэдний зарим нь баярын ширээгээ дүүргэх амттан бэлтгэх жор хайж суудаг бол нэг хэсэг нь гэртээ шинэ жилийн баяраа сэтгэл дундуур тэмдэглэх нь гэж айж суудаг. Тэгвэл танд баяр болгоныг элбэг дэлбэг, сэтгэлд хоногштол, сайхан тэмдэглэн өнгөрүүлэхэд хэрэг болохуйц зарим мэдээллийг бид бэлтгэлээ.

Таныг “Маскарад шоу”, “Oны шилдэг инээд” хүлээж байна
Айсуй шинэ жилийг догдлон хүлээх өдрүүд ар араасаа хөвөрсөөр байна. Анд нөхөд, хамт олныхоо баярт уригдан цэнгэсээр нэг л мэдэхэд арванхоёрдугаар сарын 31-тэй золгоно. Тиймээс гэрийн эзэгтэй нар бүхнийг ганцаараа хийх гэж зүтгэлгүй, гэр бүлийнхээ гишүүдэд ажлаа хуваарилаарай. Баяр угтсан ажлаа эртнээс бэлтгэж эхлэн баярын мэндчилгээ, ил захидлаа эртхэн явуулаарай. Хэрэв танд ямар нэг төлөвлөгөө байхгүй бол бид танд болон танай гэр бүл, хамт олны чинь сэтгэлд нийцэхүйц хэд хэдэн үзвэрийн хуваарь дуулгая.

Энэ сарын 28-аас 31 хооронд нийслэлийн томоохон үзвэр үйлчилгээний газрууд хөл ихтэй өнжих нь. Томчууд гэлтгүй хүүхэд багачуудад зориулсан тоглолтын хуваарь аль хэдийнэ гарчихаж. АСА циркийн уран бүтээлчид “Зүүдэнд амилсан шинэ жил” тоглолтоо сонирхуулах бол Улаанбаатар паласт таныг “Маскарад шоу”, “Оны шилдэг инээд”-тэй хамт хүлээж байна. Хүүхэлдэйн театрт ч бас гэр бүлээрээ зочилж болно. Бяцхан “хаад”-д зориулсан багт наадмын үдэшлэг эздээ хүлээж байгаа гэсэн шүү.

Архигүй орчинд шинэ жилээ тэмдэглэх нь
Манайхны шинэ жил тэмдэглэх арга барил хөгжсөөр байгаад сүүлдээ зэрэг зиндаа, хөрөнгө мөнгөний уралдаан болсон. Уг нь гэр бүлийн халуун дулаан илчийг мэдрэх, найз нөхөд, хамт олонтойгоо ажиллаж, бүтээх зүйргүй их эрч хүчийг өгөх ид шид гагцхүү шинэ жилийн баярт оршдог. Тиймээс шинэ жилийн баярыг албан байгууллагын гэхээсээ илүү гэр бүлийнх гэдэг. Тэгэхээр хамгийн хайртай, дотны хүмүүсээ сэтгэл хангалуун баярлуулж, хэзээ ч үл мартагдах шинэ жилийн үдшийг бэлэглэе хэмээн төлөвлөж буй байгууллагын дарга нар, эрхэм гэргий нарт нэгэн таатай мэдээлэл дуулгая.

Шинэ жил, цагаан сар гээд олон нийтийн баяр ёслолын үеэр архидан согтуурч, хэрэг зөрчилд холбогдох явдал эрс өсдөг. Мөн баяр тэмдэглэх нэрийн дор архидан согтуурч, улмаар өөрийн болон бусдын амь насыг хөнөөсөн хэрэг ч цөөнгүй гардаг. Тиймээс Мянганы сорилтын сан, эрүүл идэвхтэй амьдрал ТББ-ууд хамтран шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэх санаачилга гаргажээ. Тэдний энэ санаачилгыг дэмжин төрийн захиргааны 20, үйлдвэр үйлчилгээний 25 байгууллага хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.

Учир нь шинэ жилийн баярын төлөвлөгөөнд тэмдэглэх ажилд зарцуулж байгаа мөнгөний 50 хувь нь зөвхөн архины тооцоонд “явчихдаг” байна. Тиймээс эдийн засгийн болоод эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргалаа хадгалахын тулд архигүйгээр шинэ жилээ тэмдэглэхийг нийт албан газар, их дээд сургуулиудад уриалж байгаа юм байна.

Б.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан