-Бид АСЕМ-д бэлэн үү-
АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцох зочид төлөөлөгчдөд үйлчлэх эрхийг нийт 44 зочид буудал аваад байгаа билээ.
АСЕМ-ын ажлын бүрэлдэхүүнд заасан аюулгүй байдал болон тогтоосон хязгаар бүсийн хүрээнд “Шангри-Ла”, “Платинум”, “Баянгол”, “Блю Скай”, “Альфа”, “Рамада”, “Гранд Хилл”, “Сүнжин Гранд”, “Ривер Бийч”, “Континентал”, “Best Western Premier”, “Радиссон Блю”, “UB City”, “Puma Imperial”, “Corporate and Convention”, “Holiday Inn”, “Park”, “Lion Tower”, “Кемпински хаан палас”, “Улаанбаатар”, “Нарантуул” зэрэг нийт 43 буудал сонгогдов.
Эдгээр буудлуудын хүчин чадлыг харвал нийт 3586 өрөө, 5379 ортой аж. Үүнд “А” ангилал “presidential suite буюу Ерөнхийлөгчийн өрөө”37, “Б” ангиллын executive suite өрөө 253, люкс ангиллын 966 өрөө, хагас люкс ангиллын 460 өрөө, энгийн 2597 өрөө байгаа аж.
"АСЕМ Вилла" хотхон нийт 54 байшинтай бөгөөд үүний 53-ыг нь дээд түвшний зочдыг хүлээн авах, харин нэгийг нь үйлчилгээний зориулалтаар ашиглана.
Нийслэлийн таван дүүрэгт байрлаж буй дээрх буудлуудын дөрвөн нь Чингэлтэйд бол Сүхбаатарт 22, Баянзүрхт тав, Хан-Уулд зургаа, Баянгол дүүрэгт таван буудал байгаа юм.
Түүнчлэн дээрх зочид буудлууд,
Мөн өндөр хэмжээний зочдыг хүлээн авах "АСЕМ Вилла" хотхоныг Их тэнгэрийн аманд барьж дуусах шатандаа явж байгаа юм. "АСЕМ Вилла" хотхон нийт 54 байшинтай. Эдгээрийн 53-ыг нь дээд түвшний зочдыг хүлээн авах, харин нэгийг нь үйлчилгээний зориулалтаар ашиглах аж. Байшингийн хувьд 500 м2, 300 м2 хэмжээтэй гурван янз.
Тэгвэл “Энхийн төлөөх нөхөрлөл, хөгжил цэцэглэлтийн төлөөх түншлэл” уриан дор явагдсан АСЕМ-ын ээлжит Дээд түвшний уулзалтыг 2012 онд амжилттай зохион байгуулсан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын туршлагаас сонирхуулж байна.
АСЕМ-ын дээд түвшний уулзалт хоёр жил тутамд Ази, Европ хоёр тивд ээлжлэн зохион байгуулагддаг билээ. 2012 онд Ази тивийнхний ээлж таарч, Азидаа харьцангуй буурай хөгжилтэй улсад тооцогддог Лаос улсад энэхүү нэр хүндтэй үүрэг ноогдсон юм. Лаосчуудын хувьд ч эх нутагтаа олимпийн наадам зохион байгуулах эрх авсны дайтай баярлан хүлээн авсан байдаг.
Лаост 11 улсын төрийн тэргүүн, 21 улсын Засгийн газрын тэргүүн, нэг улсын шадар сайд, 12 улсын сайд нар, дөрвөн дэд сайд болон гурван элчин сайд нар оролцжээ.
Лаосын нийслэл Вьентян хот 186 зочид буудалтай. Энэ нь дээд түвшний уулзалтад оролцох 51 орны төлөөлөгчдийг байрлуулахад элбэг хүрэлцэхүйц тоо. Гэтэл эдгээр зочид буудлын ихэнх нь жижиг болон дунд хэмжээнийх тул эрхэм зочдын тав тух, аюулгүй байдлыг хангаж чадахгүй.
Иймээс “Дон Чан” хэмээх Меконг мөрний дагуух 1.6 га газарт төр, Засгийн тэргүүнүүдэд зориулан “АСЕМ Вилла” хотхоныг барьжээ. Тус хотхон нь 51 байшинтай байсан бөгөөд Англи хэлний цагаан толгойн дарааллаар төр, Засгийн газрын тэргүүнүүдийг эхлээд хуваарилсан байна. Харин үлдсэн өрөөнд нь төлөөлөгчдийг байршуулжээ.

Тус хотхоны бүтээн байгуулалтыг Лаосын хөрөнгө оруулалтын CAMCE компани БНХАУ-ын CAMC Engineering компанитай хамтран хийжээ. Хот төлөвлөлтийг алсын хараатай хийсний дүнд өдгөө энэ хотхон Вьентян хотын шинэ төв болон хувирав. “АСЕМ Вилла” хотхонд өдгөө нийт 60 мянган өрөөтэй 20 гаруй зочид буудал, казино, худалдааны төв үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Гэхдээ “АСЕМ Вилла” хотхон "Vientiane New World" гэх томоохон бүтээн байгуулалтын зөвхөн эхлэл аж. Өдгөө Лаос-Хятадын хамтарсан компани Вьентяний төвд Меконг голын эрэг дагуу 42 га газарт 600 сая ам.долларын хөрөнгө оруулалттай маш томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байна.
Энэ нь Вьентян хотыг олон улсын соёл, аялал жуулчлал, бизнесийн шинэ төв болгоно. Түүнчлэн Лаосын 5000 гаруй хүнд шинэ ажлын байр бий болох боломж олдож байна хэмээн гүйцэтгэгч компанийн төлөөлөгч мэдээлсэн юм.

Сонирхуулахад АСЕМ-ын дээд түвшний ес дэх удаагийн уулзалтыг ашиглан Лаосын эрх баригчид хоёр өдрийн дотор АСЕМ-ийн гишүүн түнш орнуудтайгаа 18 Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж амжжээ.