Үндсэн хуулийн цэц олон хүнийг талцуулсан шийдвэр гаргасан нь АМНАТ-тай холбоотой байв. Хамгийн эхний хариу үйлдэл Сангийн сайдаас ирж, Ч.Хүрэлбаатар сайд цэцийн шийдвэр улсын төсвийн орлого их хэмжээгээр тасалдахад хүргэнэ (2019.10.30) гэсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 1-нд Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр “УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Сангийн сайд гэж байнга худлаа ярьдаг нөхөр. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. АМНАТ-аас 700 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон байна. Ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт бол таван хувийн татвар тавьсан. Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан. Тэрний эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Үүний уршгаар Монголын 100 үйлдвэр хаалгаа барьсан” гэсэн юм.

АМНАТ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бөгөөд байгалийн баялгаас төсвөөр дамжуулан иргэдэд хүртээдэг төлбөр юм. Энэ төлбөрийг тооцон авах хуулийн заалт хүчингүй болсны дараа эрх баригчид, эдийн засагчид ямар байр суурь илэрхийлэв?

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Малчин хүн хотноосоо хонь борлууллаа гэхэд цаад хүнээс нэг л удаа татвар авдаг биз дээ. Түүнээс хонь чанаж идвэл татвар аваад л, бууз хийвэл дахин татвар авдаггүй. Үүнтэй яг ижил буюу боловсруулах үйлдвэрээс татвар авах нь үйлдвэрлэл эрхлэгчдэд том дарамт болж байна. УИХ, Сангийн яам, УУХҮЯ АМНАТ-ыг ойлгоогүйгээс тодорхойгүй байдал үүссэн.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Өнөөдөр (2019.11.05) байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх байв. Гэтэл Засгийн газраас хоёр өөр байр суурь илэрхийлж байна. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулах чиглэл өгсөн. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахална. Сангийн яам АМНАТ-ыг сэргээн, үргэлжлүүлэн авах нь зөв гэсэн бол УУХҮЯ энэ төлбөр салбарынх нь өрсөлдөх чадварыг доош татдаг, эдийн засгийн чөлөөт байдлыг боомилсон гэж үзэж байна.
Эх орноо боддог гишүүд хаана байна? С.Жавхлан, О.Баасанхүү, Ж.Батзандан, Лу. Болд, сөрөг хүчин АН хаана байна? Та нар баялгийнх нь эзэн болгоё гэж тэмцдэг биз дээ? Дуугараач!
Энэ сарын 1-нд Үндсэн хуулийн цэцийн тогтоолын дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах асуудлаар Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1, 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул хүчингүй болгох” шийдвэрийг албан бичгээр хүлээн авсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авах журам, зохицуулалтыг шинээр баталж, хэрэгжүүлсэн эсэх, өнгөрсөн зургаан сарын хугацаанд төлбөр давхардуулан авсан тохиолдолд гарсан эсэх талаар Сангийн яам, Татварын ерөнхий газраас тодрууллаа. Сангийн яамнаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авах ямар нэг журам шинээр батлаагүй, өнөөдрийн байдлаар ийм тохиолдол гараагүйг танилцуулсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.2 заалтын дагуу Байнгын хорооноос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулна. Төслийг Ажлын албатай хамтран боловсруулж, танилцуулахыг Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус тус чиглэл болголоо.

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийх боломжтой байв. Дотоодод борлуулж буй нүүрсний АМНАТ 2.5 хувь байдаг. Энэ оны гуравдугаар сараас өмнө зөвхөн лиценз эзэмшигч АМНАТ тайлагнадаг, төлдөг байв. Иймд лиценз эзэмшигч биш ААН-үүд дотоодын борлуулалтаар буюу 2.5 хувийн АМНАТ ногдсон нүүрс худалдаж аваад баяжуулдаг, цааш нь тээвэрлэдэг, экспортолдог. Ингэхдээ татвар төлдөггүй байсан. Гэтэл нүүрс баяжуулж буй ААН олон улсын жишгийн дагуу 7-8 хувийн АМНАТ төлдөг байв. Бид дундын зуучлагч, тээвэрлэгчдэд татвар ногдуулсан. Төмрийн хүдэр, жоншон дээр мөн адил байсан тул энэ асуудлыг цэгцлэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

Эдийн засагч Л.Наранбаатар: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэглэж, нүүрс баяжуулах тусгай зөвшөөрөлгүй компаниудыг татвараас гувчуулахад үйлчилсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг Үндсэн хуульд заасан “Байгалийн баялаг ард түмний өмч” гэсний эсрэг үйлчилсэн хэргээр ял асууж, огцруулъя! Та нар цэцийн дээр гарч болно. Шүүх, прокурор, АТГ-ын дээр гарч болно. Монголын ард түмний баялгийн дээр гарах ёсгүй. Эх орноо боддог гишүүд хаана байна? С.Жавхлан, О.Баасанхүү, Ж.Батзандан, Лу. Болд, сөрөг хүчин АН хаана байна? Та нар баялгийнх нь эзэн болгоё гэж тэмцдэг биз дээ? Дуугараач! Тэмцээч! Яаралтай горимоор хууль санаачилж энэ завхрал, дээрмийг зогсоо!
Үндсэн хуулийн Цэцийн их суудлын шийдвэр салбарын эрх зүйн орчинд тодорхой бус байдал үүсгэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх магадлалтай.
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦ:
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бол ард түмний мэдэлд байдаг байгалийн баялгийг ашигласны төлөө төлдөг татвар болно. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци болон манай гишүүн аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс ямар нэг байдлаар зайлсхийх, уг татварыг үгүйсгэх аливаа сонирхол огтоос байхгүй.
Ассоциацийн гишүүн байгууллагууд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө зохих журмын дагуу улсын төсөвт төлсөөр ирсэн, цаашид ч төлөх болно. Олон нийтийн уул уурхайн компаниуд татвараас чөлөөлөгдөх, зайлсхийх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөн гаргуулсан гэх худал мэдээлэл гарах боллоо.
Үндсэн хуулийн Цэцийн их суудлын шийдвэр салбарын эрх зүйн орчинд тодорхой бус байдал үүсгэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх магадлалтай тул Улсын Их Хурал, Засгийн газраас энэ асуудлыг нэн яаралтай цэгцэлж, зохих эрх зүйн орчныг шуурхай бүрдүүлж өгнө үү хэмээн хүсье.

Эдийн засагч Д.Ангар: Татварыг 2 хувиар тогтоож болно, 200 хувиар тогтоож болно. Татварыг хоёр удаа авч болно, 200 удаа авч болно. Гэхдээ энэ нь Үндсэн Хуулийн Цэцийн шийдэх асуудал биш!
Инженер Д.Золжаргал: Цэцийн шийдвэрээр Монгол Улс нөөцийн төлбөргүй болов. Засгийн газрын төсөв бүрдүүлж, цалин тэтгэвэр олгох хамгийн том эх үүсвэр байхгүй болно гэсэн үг. Үүнийг 360 хоногт хуваавал хоногт 3.6 тэрбум төгрөгний хохирол учрах нь. Уршгаар нь Монгол Улс хохирно. Цалин, тэтгэвэр авдаг бүх хүн хохирно. Одоо яаралтай хуулиа шинэчилж, нөөцийн төлбөрөө тогтоох хэрэгтэй. Улс төрчид үзэмжээрээ биш салбарын төлөөлөлтэй зөвшилцөж, ашигтай хувилбарыг хуульчлах хэрэгтэй. Компаниуд зөвхөн өөрийн ашгийг харахгүй. Уул уурхайн том салбар иргэдэд өгөөжтэй байж гэмээнэ урт хугацаанд тогтвортой хөгждөг, тиймээс харилцан ашигтай байхаас өөр замгүй. Сангийн сайд газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд биш компаниудын өмч боллоо хэмээн болчимгүй мэдэгдэл хийсэн. Уул уурхайн мэргэжлийн компаниуд биш төрийн эрх барьж буй услтөрчид буруутай. Тэдний алдаа, эсвэл зориуд хийсэн үйлдлээс болж Монгол Улс бүхлээрээ хохирч байна.
Мөн иргэд цахим орчинд дараах байдлаар үзэл бодлоо илэрхийлжээ.
“Энержи ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл

Хууль боловсруулагчдад энэ асуудлыг шийдэх ажлын 15 хоногийн хугацаа бий. Учир нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд (32.3.5) Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна гэж заажээ.