КУДС-д явж байтал Ардын жүжигчин Б.Дамчаа гуай нэг ангиас гараад ирлээ. Түүний тоглосон “Хадаг “киног үзсэний дараа уулзмаар санагдаад байвч амжихгүй байсан юм. Бид цөөн хором үг солиодхолоо.
-Хаваржаа тавлаг уу, Дамчаа гуай?
-Сайхаан. Хэдэн мал дагаад явж л
байна.
-Таны тоглосон “Хадаг” их сонин,
олон юм бодогдуулсан кино байна лээ. Урлаг гэж тэр юм болов уу?
-Хэн нэгэнтэй бодол хуваалцсан уу?
-Кино тараад найзтайгаа шууд
пиводсон. Тэгж байгаад киноны тухай нэлээд удаан ярилцаж суусан.
-Нэг л удаа үзсэн үү?
-Тийм.
-Гурав үзсэн бол чи архидах байж.
-Хүнд кино гэсэн үг үү?
-Кино биш, амьдрал хүнд хэцүү байгаа
нь тэр. Уран бүтээл гэдэг энгийн нүдээр харагдахгүй байгааг уран сайхны аргаар
дэлгэн харуулдаг. Урлагийн зорилго, нийгмийн ач холбогдол нь энэ. “Хадаг”
киноны талаар ярих бол нэлээд удаан суух хэрэгтэй болно.
-Тэр өрөөнд ахмад уран бүтээлчид
цуглаад байна. Тэд урлаг, бүтээлийн тухай ер ярихгүй юм. Туул гол тасарсан, өвс
ногоо ургахаа байсан, Монголд байгаа хятад ажилчид байгаль орчин бохирдуулж
гүйцлээ, хүний газар нутаг болохоор хайрлахгүй байгаа юм. Хөөж гаргах хэрэгтэй
гэцгээж байна.
-Уран бүтээлчид гэхээрээ амьдралаас
ангид байдаг хүмүүс биш. Ярих л юмаа ярьж байгаа юм байна. Хятадуудыг хөөгөөд
яах юм. Энд байгаа нь тэдний буруу биш. Харин тэднийг авчирсан, замбараагүй
байлгаж байгаа монголчуудын л буруу шүү дээ. Газар шороогоо бид өөрсдөө
хамгаалах ёстой биш үү.
Р.Жаргал