gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдүүд хаана баярлах вэ?!

Нийгэм
2008-05-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-05-09
Хүүхдүүд хаана баярлах вэ?!

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.

Гэтэл эрхийг хамгаалсан өдрөөрөө хүүхэд багачуудын баярлан, цагаа зугаатай өнгөрүүлдэг гол газар болох Үндсэний Соёл амралтын хүрээлэн жинхэнэ балгас болжээ. Хэдийгээр орчин үеийн Диснейлэнд мэт хүүхдийн парктай болох зорилго тавин ажиллаж байгаа боловч энэ ажилд дэндүү хойрго хандаж байна.

Манай томчууд өөрсдийн эрх ашгийн төлөөх ажлаа нойр хоолгүй зүтгэж байгаад ч хамаагүй хийчихдэг. Үүний нэг том жишээ бол Төв талбайн зүүн талын авто зам. Нэг өглөө сэрэхэд л толийсон сайхан замтай болчихсон байсан.

УИХ-ын сонгууль гээд манай төрийн түшээд, эрх мэдэлтнүүд юун Хүүхдийн баяр манатай л явах шиг байна. Гэтэл их бүтээн байгуулалт, техник технологийн эрин зуун болох 21-р зууны Монгол жаалуудад тоглож, наадах газар үгүй. Ядаж хэдэн орон сууцны хорооллуудын дунд байдаг хүүхдийн тоглоомын болон сургуулийн талбайнууд өдрөөс өдөрт шунахай сэтгэлтнүүдийнх болсоор байгаа.

Хүүхэд хүүхэд гэж түрий барин сонгуулийн мөрөө хөтөлбөрөө болгож буй эрхмүүд ядаж багачуудад зориулсан орчин үеийн боловсон төвийг байгуулаад өгчихсөн нь хаана байна вэ?

Зургадугаар сарын 1-нийг бүх нийтийн амралтын өдөр болгон ажил ихтэй ээж, аавууд ганц өдөр ч болтугай үр хүүхдүүдтэйгээ хөгжилдэн, баясаж өнгөрүүдэг. Гэтэл энэ жил хаачих вэ. Хаана тоглох вэ. Их эзэн Чингис хааны, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнийхөө урд зогсож байгаад гэр бүлээрээ зургаа нэг даруулчихъя. За тэгээд багачууддаа жаал чихэр, жимс аваад өгье. Тэднийгээ дагуулаад эсвэл тасарсан Хатан Туулынхаа хуурай сайран дээр очиж жаал хэвтэх үү.

Хуваарилалт нь үнэхээр шог байна аа. Төрийн түшээдийн гэх баян айлын хүүхдүүд гадаадын сайхан Диснейлэнддээ очоод тоглодог юм байгаа биз. Гэтэл дундаж бөгөөд түүнээс доогуур амьдралтай өрхийн багачууд хаачих вэ. Энэ жил тэд хөвөн чихэр, алсыг харагч, галзуу хулганагүй өнжих нь.

Энэ жил Паркгүй болсон хүүхдүүдэд бас нэгэн давуу тал нь сонгуулийн жил гэдгээрээ цоорхойны нөхөөс болж байна. Гэхдээ Сонгуулийн хуульдаа нэр дэвшигч кампанит ажлынхаа үеэр уралдаан тэмцээн, шоу энэ тэрийг зохион байгуулахыг хориглосон. Гэхдээ л манай нэр дэвшигчид багачуудаа бас баярлуулах байлгүй дээ. Эсвэл багачуудыг сонгуульд оролцон санал өгдөг биш гээд ёстой жинхэнэ үнсэнд хаясан шалз шиг орхих уу.

Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн бүтэн засвар явдгаараа явж байг. Харин түүнийг ашиглалтад ортол эрхэм түшээд минь нэг юм бодно байгаа.

Ч.Болортуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан