gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     4.03
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 5
Зурхай
 4.03
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 4.03
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2007 оны Монголын онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

Нийгэм
2007-12-28
0
Twitter logo

Монгол Улс баяжиж, их наяд хэрэглээнд оров
Данс нь улайж, төсвийн орлогоо хаанаас олох нь мэ­дэг­дэхгүйгээр нүдэн балай баталдаг байсан үе монгол­чуудын хувьд ул болон хоцор­чээ.

2005 оноос эхлэн Монгол Улсын төсөв ашигтай гарч эхэлсэн бөгөөд өнгөрч буй энэ онд уг амжилт огцом нэмэгдсэн гэж болно. 2000 оны үед бүхэл бүтэн Монгол Улсын жилийн төсөв 300 тэрбум төгрөгт багтдаг байсан бол 2007 онд зөвхөн хөрөнгө оруулалтын хэмжээ 500 ор­чим тэрбум төгрөг болжээ. Өмнө нь тийм зүйлд зарцуу­лах хөрөнгийг хаанаас олох вэ гэж хэрэлддэг байсан гишүүд нөгөө их мөнгөө хааш нь хийх вэ гээд хэрэлддэг болсон нь үнэн билээ. Өөрөөр хэлбэл бид мөнгөтэй хүний зовлонг хэдийнэ амсч эхэлжээ. 2007 оны төсвийн орлого урьдчилсан гүйцэтгэ­лээр 1,7 триллион төгрөг болж байгаа аж. Энэ нь өмнөх оноосоо 20 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлт л дээ. Харин уржнан жилийн хувьд 837 тэрбум төгрөг бай­жээ. Өнгөрсөн оноос эхлэн төсвийн орлого маань трил­лион давж, бид хэрэглэж дадаагүй “их наяд” гэсэн хэм­жигдэхүүнийг хэрэглэх болж өнөө жилийн хувьд валютын нөөц маань анх удаа их ная­даар тоологдох боллоо. Энэ нь нэг тэрбум ам.доллар гэсэн үг л дээ. Мөн өнгөрч буй энэ онд гадаад худалдааны цэвэр албаны нөөц ч өссөн байна.

Ингэж хөрөнгөтэй болж, авдраа дүүргэж байгаа нь дэлхийн зах зээл дэх алт, зэсийн үнийн өсөлттэй шууд холбоотой нь ойлгомж­той. Бид шатахууны үнэ өслөө гэж гаднаас авдаг бүтээгдэ­хүү­нийхээ үнийн өсөлтөд бухим­дах ч дэлхийн зах зээлд бид­ний нийлүүлдэг бүтээгдэ­хүүний үнэ өсөөд байгааг үнэндээ дурдахгүй байгаа. Тэгвэл алт, зэсийн үнийн таатай байдал бидний мартагдаад байсан их на­ядаа тоолж сургахад хүргэж байна.
Э.Энэрэл

Мянганы сорилтын сангийн тусламж
АНУ Монгол Улсыг “Мян­ганы сорилтын сан”-гаас тус­ламж авах 16 орны тоонд 2005 онд оруулсан билээ. Ийм тусламж авах орнуудад ард­чиллын замаар тууштай хөг­жиж, шударга ёс амьдралынх нь хэвшил болсон байх гэсэн гол шалгуур тавьсан байдаг. Тус санд Монгол Улс ард иргэдэд хамгийн их хүртээл­тэй зургаан төслийг оруулсан юм. Тэрхүү төслүүдээс Тө­мөр зам, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон нийслэл орч­мын газрын менежмент, Мэр­гэжлийн сургалт үйлдвэрлэл буюу мэргэжилтэй ажилтан бэлтгэх, Халдваргүй өвчний эмчилгээ оношлогооны гэсэн дөрвөн төсөл шалгарч 285 сая ам.долларын буцалтгүй тус­ламж авах гэрээнд энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотод Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус улсын ерөнхийлөгч Ж.Буш нар гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Эд­гээр дөрвөн төслөөс хамгийн том нь Төмөр замын нэвтрүү­лэх чадварыг дээшлүүлэх төсөл байгаа юм. Энэ нь таван жилийн хугацаанд ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Монгол Улсын ардчиллын хөгжил нь ижил түвшний хөгжилтэй орнуудын загвар болжээ. Ардчиллын үнэт зүйл нь нэг улсын өмч, баялаг биш. Харин дэлхий нийтийнх болон хувирсан байна. Ту­хайл­бал манай зэвсэгт хүч­ний цэрэг дайчид олон улсын энхийг сахиулах үйлсэд хү­чин зүт­гэж байгаа билээ. Цэрэг эрсээ дайны гал дү­рэлз­сэн Ирак улсад хүний эрхийг дээдлэх ардчилал, шударга ёсыг тэнд тогтоохын төлөө ес дэх ээл­жийг илгээх гэж байна. Энэ нь Монгол Улс өөрийн оронд төдийгүй олон улсад ард­чилал, шударга ёс тогтоохын төлөө тууштай зогсч бай­гаагийн баталгаа болж, “Мян­ганы сорилтын сан”-гаас 285 сая ам.дол­ларын буцалтгүй тусламж авах гол үзүүлэлт боллоо.
Г.Эрдэнэбат

Хонгор химийн хоронд нэрвэгдэв
Хавар Дархан-Уул айм­гийн харьяа гэгддэг газар тариалангийн гол бүс нутаг Хонгор сумын төвд худагнаас ус ууж байсан айлын хоёр үнээ, нэг хонь газар дээрээ үхэв. Таван сарын 2-нд бол­сон энэ явдал эхэндээ төдий­лөн анхаарал татаагүй. Дараа нь гахай, тэр бүү хэл нисч явсан болжмор хүртэл агаа­раас үхэтхийн унаж, учир битүүлэг үхэл нүүрлэсэн. Нутгийн иргэдийн мэдээл­лийн мөрөөр газар дээр нь очоод шалгатал нэг гүний худаг, бохир усны суваг тэр аяараа химийн цианит нат­рийн хоронд нэвчсэн байлаа.

Хор таригч этгээд нь хоёр хятад байв. Тэр хоёр архины үйлдвэрийн байранд алт нуу­цаар угааж, угаадсаа гадагш цацдаг байж. Хоёр хятадын ард ах дүү хоёр монгол биз­нес­мэн. “Мич” гэдэг компа­нитай. Дүү нь тус сумын дарга Б.Батнаран. Энэ хэдээс болж алтан гахай жилд төрөх ёстой найман эх зулбаж, үрийн зулай үнэрлэх хувь дутлаа. Мөн олон айл амь­жиргааны хэдэн малаасаа салж, сум даяараа химийн хоронд нэр­вэгдэн биеэр нь тууралт үүсч, хоолой арган, халуурч, өвчил­сөөр байна. Хонгорт тарьсан тариа, ногоог худалдан ава­хаа болив. Ай­лууд түрүүчээ­сээ дүрвэж, хүүхдүүдээ Дар­хан руу зөөв.

Эрүүл мэндийн сайд Д.Ту­яа очоод хүмүүс хор­доо­гүй байна. Хамуурчээ гэснээ арьс өнгөний өөр өвчин гэх мэт будлиулж олон нийтийн бухимдлыг улам ихэсгэв. Хэрэв Хонгор сум гамшигт нэрвэгдсэн нь тог­тоог­дох юм бол эхнээс нь олигтой арга хэмжээ авч ча­даа­гүй МАХН-ын Засгийн газрын нэр хүнд навс унаж мэдэхээр байсан тул яаж ийж байгаад сонгууль хүргэхийг чухалчилсан. Гэсэн хэдий ч арга­гүйн эрхэнд төрөөс мөнгөн тусламж бага сага олгож, хор хуримт­лагдсан хөрсний за­рим хэсгийг хусч өөр газар булж байна. Ухвар мө­чид Засаг даргыг нь халав. Мэдлэг бо­ловсролгүй, дээр нь сэтгэл­гүй, шунаг хүмүүсийн балгаар зургаан мянган ард түмний хохь нь болоод өнгөрсөн. Энэ явдал Японы Минимата, Оро­сын Чернобыль зэрэгт болсон айм­шигт осолтой дүйхүүц гай гамшиг юм. Цаашид үйл явдал улам гэрэл гэгээгүй өрнөсөөр буй мэдээ ирсээр л байгаа.
Ж.Гангаа

Нисдэг тэрэгнүүдийн осол
2007 оны онцлох явдалд “Ми-8” нисдэг тэрэгний ослыг нэрлэж байна. Эх оронд тул­гарсан байгалийн гамшигтай тэмцэх онцгой үүрэг гүйцэт­гэж явсан Онцгой байдлын ерөнхий газрын шүхэрчин-гал сөнөөгч, нисэх багийн 15 ажилтан ослын улмаас амиа алдсан билээ. Сэлэнгэ айм­гийн Мандал сумын нутагт түймэр унтраахаар явсан тэр өдөр өнгөрсөн зургадугаар сарын 16-ны өдөр байв. Су­раг­гүй болсон нисдэг тэргийг хайх эрэл олон өдөр үргэл­жилж, битүү тайга модонд “Ми-8” нисдэг тэрэг унасныг тог­тоолоо. Харамсалтай нь тэд­нээс хэдхэн хүн амьд үлдсэн тухай мэдээлэл ирэв. Энэ үед хүмүүс чих тавин эсэн мэнд л байгаасай хэмээн залбирч байв. Нисэх багийнх­наас ердөө найман хүн амьд үлд­жээ гэсэн мэдээ ирснээр осолдогсдын ар гэрийнхэн цугларц­гаасан. Тэдэнд Ерөн­хий сайд, шадар сайд нар хүрэлцэн очиж нэрс уншлаа. Эхлээд амьд мэндийг нь нэрлэж бай­гаа юм болов уу гэтэл ес дэх хүний нэр ун­шигд­магц тан­хим дүүрэн уй гашуу болсон. Нэвтрүүлэг шууд байсан тул хөндлөнгийн бүх хүнд л элэг эмтрэм, халш­рам үзэгдэл болж сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлд­жээ.

Энэ ослоос өмнөхөн УИХ-ын гишүүн Ц.Батаа үнэг хөөж яваад Хилийн цэргийн “Ми-8” нисдэг тэрэг унагаж азаар хүний амь эрсдээгүй ч ойрол­цоогоор таван тэрбум төгрө­гийн үнэтэй ганц онгоцноос салгаж орхив. Ер нь гай бар­цад гойд их жил байлаа. Ба­рилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, “Өнөөдрийн Монгол” сонины эрхлэгч С.Цэм­­бэлдорж нарын авто­ма­шин осолдсон нь олныг цочирдуулсан. Өнгөр­сөн наад­мын үеэр Цахиагийн Элбэгдорж Хархорины ойрол­цоо замд мөн автомашины осолд орж ардчилалд хайртай олон зуун мянган хүний зүр­хийг зогсоочихоо шахсан. Бурхны авралаар тэр эдгэр­сэн.

Сая оны босгон дээр Нийс­­­лэл хотод зорчигч дүү­рэн хоёр автобус мөргөлдөж, эмнэлэгт хүргэгд­сэн олон хүний нэг нь гэмтлээ даалгүй бурхан болов. Ийн­хүү ний­тийн унааны балгаар өглөө эрт хичээл сургууль, ажилдаа гарсан хүмүүс бэр­тэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон нь шуугиан тариад байна. Налай­хын уурхайд най­ман хүн, Зүүн­хараад гурван хүн дарагдаж гурван өдөр шөнө газрын хэвлийд амьдар­сан зэрэг ашигт малтмалын сал­барыг тойрсон осол, гал түй­мэр энэ онд цөөнгүй гарчээ.
Б.Догзолмаа

Засгийн газрын гишүүдийн удаа дараагийн огцролт
Үндэсний эв нэгдлийн Зас­гийн газар бүрэлдэж эхэлс­нээсээ хойш нэг ч өдөр амар амгалан байгаагүй гэж хэлж болно. Хамгийн түрүүнд Зас­гийн газрынхаа гишүүнийг танхимын тэргүүн М.Энхболд өөрөө огц­руулж салхи оруул­сан. Танхи­мын тэргүүнээсээ огцрох ил­гээлт авсан Л.Гүн­да­лай нэгдү­гээр сарын 4-нд бас зүгээр байсангүй. Араа­саа Б.Жаргал­сайханаа да­гуулж , Нийгмийн хамгаалал, хөдөл­мөрийн сайд Л.Одон­чимэд хэдхэн хоногийн да­раа­гаар УИХ дахь бусад на­мынхны шүүмжлэлээс гадна цаанаа намынхаа нөхдийн хат­гаасаар албан тушаалаа өглөө. Ийнхүү гурван сай­дынхаа ну­рууг хар­сан М.Энх­болдын Зас­гийн га­зар Ц.Цэн­гэл сайдын салбарын асууд­лаас дахиад л хүндхэн бай­далд орсон. Гэвч УИХ дахь олонхи Зам тээвэр, аялал жуулчлалын сайдыг ал­бан тушаал дээр нь үлдээж чад­сан билээ. М.Энхболдын Зас­гийн газрыг Ардчилсан намтай хий­сэн гэрээгээ эв­дэж буу­рин дээр нь бий бол­сон ч хувь заяа нь хүндхэн өдрүүдийг туулсаар ирэв. М.Энхболд “МИ-8”-ын осолд буруутай сайд нартаа арга хэмжээ авч чадалгүй байх зуур МАХН дахь “Элсний 13” мэнд­лэв. Тэд намын даргаа шүүм­жилж , намдаа шинэчлэл хэрэг­тэйг тунхаг­лах гэж оролд­лоо. Элс­ний арван гурвын дунд УИХ, Зас­гийн газрын гишүүд багт­сан байсан. Арга ядсан М.Энх­­­болд эцсийн аргаа хэ­рэглэж “МИ-8”-ын асуудалд холбогд­сон гурван ч сайдаа огцруула­хаар санал оруулж ирсэн бөгөөд харамсал­тай нь үндэслэл тодорхойгүй байна гээд буц­чихав. Ингээд л амиа авч үлдэхийн тулд зарим нэгийг нь золиосонд гаргах гэсэн оролдлого нь бүтээгүй М.Энх­болд руу намын шинэч­лэ­лийнх­ний нэрмээс, нөгөө на­муу­дын шүүмжлэл, Элсний 13 хатгаас нэ­мэгдэн арга буюу зарим зүйлийг хүлээн зөв­шөөрч шинэч­лэгч­дийн хэлээд бай­сан Их хурал нь болов. МАХН-ын XXҮ Их хурал халуухан шүүмж­лэл­тэй хага­рал бутрал­тайхан ху­ралдсан ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Шинэчлэгдэх нэ­рээр намын даргаа солилоо. Засгийн га­зар ч огцорлоо. Эв нэгдлийн гэсэн ойлгомж муу­тай­хан нэр­тэй М.Энхболдын Засгийн газрын буурин дээр бас тийм нэртэй чанарын олигтой өөрч­лөлтгүй баахан дордсон Зас­гийн газар бүрэл­дүүлж ав­лаа. Хич­нээн Эв нэгдэлтэй гэж нэрлэг­дээд ч үргэлж эвдрэл­цэж, зовлон амсаж явсан М.Энх­болдын Засгийн газрын хувь заяа ийнхүү хүний га­раар бус өөрийнхөө намын нөхдийн гараар үгүй болж С.Баярт халаа­гаа өглөө. Зур­гаа­хан сарын гэсэн тодот­голтой С.Бая­рын Засгийн газар ирэх сонгууль хүртэл бас тэсч чадах болов уу.
Д.Мөнгөндалай

Малын тоо 40 саяыг шүргэв
Нэгдлийн малыг жилд хоёр дахин тоолдог байснаас үүдэлтэй “12 сарын тоо” ба “Зургаан сарын тоо” гэсэн хэллэг манайд бий. Одоо ч “12 сарын тоо” нь үлдсэн болтой. Энэ жилийн “12 сарын тоо”-гоор манай улсын мал 39 саяас давлаа. Хүн ам бараг хоёр дахин өссөн ч гэсэн нэг хүнд ногдох малын тоо “хүн нэмбэл хүнс нэмнэ” гэдгийг батлах мэт буурахгүй байна. Малчид малынхаа тоо толгойг үргэлж дардаг. Ингээд бодо­хоор үнэн хэрэгтээ Монголын мал 40 саяас давчихсан бай­гаа.

Монголчууд “Малын буя­наар амь зууж байна” гэж хэлэх дуртай. Харин Монго­лын мал түүхэндээ байгаагүй тоо толгойд хүрсэн нь ардчи­лал, зах зээлийн буян байлаа. 1959 онд малыг хүчээр ний­гэмчлэн хурааж дууссанаас хойш нам төрөөс олон жилийн турш тухайн ондоо “есөн сая төл бойжуулж 24 сая толгой мал­тай болох” зорилт дэв­шүүлж байсан ч хэзээ ч санасандаа хүрч байсангүй. Төл бойжуу­лах ажлыг бүх нийтийн үйлс болгож, хот хөдөөгүй элгэвч нэмнээ хан­дивлаж, Орос ба Швейцарийн хуурай сүү цутгаж байсан ч төл өсөөгүй. Төрийн албан хаагчдыг төл бойжуулах ажилд дайчилж, хөдөөгийн сурагчдыг сараар амраан мал руу явуулсан ч төл ингэт­лээ бойжиж өгөөгүй. Төл бойжуулах үйлст хүн бүр хувиа оруулж, ядаж л лаа шүдэнз хүртэл хандивла­даг байсныг олон хүн санах байх. Улс орноороо хөдлөөд хөд­лөөд өсдөггүй л байсан. Учир нь мал хүний өмч бай­гаа­гүй. Улс нийгэм хэмээх хийсвэр эзэнтэй мал эзэнгүй­дээд өсөө­гүй юм.

1990 оны ардчилсан хувьс­галын нэг уриа нь “Ма­лыг малчдад” байлаа. Малаа өсгөхийн оронд энгэртээ байгаа одонг өсгөж байсан олон том дарга, нэгдлийн удирдагчид энэ чимээнээр “Мал хувьд очвол барагдана. Хувьчилсны маргааш л цө­мөөрөө гулууз мах болоод тагтан дээр гарна” хэмээн эвэр хошуулан, муу амлац­гааж байсан. Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан оргил” нэгдэл ардчилсан хувсга­лын “маргааш” нь, засаг төрөөс өмчийг хувьчлах шийд гара­хаас өмнө хамгийн тү­рүүнд булаагдан хураагдсан хөрөн­гийг нь иргэддээ эргүү­лэн өгч, гайхамшигт үйлсийг түүчээл­сэн билээ.

Ардчиллын эхний үр ши­мийг анхлан биеэр хүртэгсэд манай малчид байлаа. Тэд малаа хувьчлан авч хамгийн түрүүнд хувийн өмчтөн бол­сон юм. Анх Монго­лын мал сүрэг 30 сая хүрэхэд бид хөл хөөрцөг болж байсан. Харин 40 саяд шүргэж очиход төдий л гайхахаа больсон байна. Өдгөө мал төллүүлэх ажил малтай хүний л үйлс болсон. Төлөө бойжуулдагсан уу, хургаа үхүүлээд арьсаар нь дээлийн дотор хийнэ үү маньд падгүй болсон. Швей­царь хуурай сүү олдвол юун төл угжих, өөрснөө уудаг болсон. Өнөөдөр айлд орж ирээд “төл бойжуулахад ту­салж хандив өргө” гэвэл за­хын хүн уурлана. “Хүн өм­чөө өсгөнө үү, байна уу надад хамаагүй” гэж хэлнэ. Гэхдээ мал хэнээс ч асуулгүй, хэ­нээс ч нэмнээ, лаа шүдэнз гуйлгүй өсч байна. Хүн өмч­тэй, өмч эзэнтэй байж аль аль нь дэвждэг гэдэг мөрдлөг бидний амьдралын хэвшил болсон учраас амжилт өсөл­төд гайхаад байхгүй болж.
Ц.Амар

УИХ-ын дарга Ц.Нямдорж огцров
2007 он гарсаар сайд дар­га, Засгийн газрууд элбэг арвинаар огцорч сүүлдээ УИХ-ын гишүүд ч огцрохдоо тулаад байгаа билээ. Энэ олон огцролтууд дотроос арга байхгүй онцлох нэгэн бол УИХ-ын дарга асан Ц.Нямдор­жийн огцролт юм. Түүнийг батлагдаад гарсан хуульд удаа дараа засвар хийсэн гэж иргэний хөдөлгөөнийхөн Үнд­сэн хуулийн Цэцэд өргөдөл өгснөөр огцрохоос өөр арга үгүй болсон. Үндсэн хуулийн Цэц ч энэ хэрэг дээр ихээхэн дуулгавартай ажиллаж түүний хийсэн үйлдэл нь хууль зөрч­сөн байна хэмээн тогтоосон. Тогтоогоод зогсохгүй энэ нь УИХ-ын даргаас огцрох үндэслэл болно гэж үзэв. Гэвч УИХ дахь МАХН-ын бүлэг түүнийг огцруулах шаардла­га­гүй хэмээн зөрүүдэлсээр байлаа. Сөрөг хүчин болон иргэ­ний хөдөлгөөнүүдийн уйгагүй шаардлагаар УИХ-ын дарга Ц.Нямдорж 2007 оны зурга­дугаар сарын 14-нд огц­рох өргөдлөө өгсөн юм. Түү­нийг дараа өдрийн нь чуул­ганы ху­рал­даанаар 67.2 ху­виар огцрууллаа.
Энэ нь Монгол Улсын түүхэнд парла­ментын дарга огцорсон анхны то­хиол­дол байв. Уг үйл явдал нь Монгол Улсад хэн ч байсан хууль зөрчвөл шийтгэл хүлээ­­дэг болж эхэлж байна уу даа гэсэн итгэл олон нийтэд сулхан ч гэсэн өгснөөрөө ач холбогдолтой юм. Ц.Нямдорж дарга огцорсноор МАХН дахь бүлэглэлүүдийн тэмцлийг ил цагаанд нь гаргасан. Тэрбээр огцрох үедээ намайг Монгол Улсын Ерөнхийлөгч огцруулж байгаа юм хэмээн мэдэгдэж байсан нь үүнийг батална. Ер нь энэ олон огцролт нь өнгөц­хөн бодоход төр засгийн тогт­воргүй байдалд нөлөөлж бай­на гэж үзэхээр ч хариуцлага хүлээлгэх гэдэг нэг том аж­лыг УИХ зав байхгүй хийж ирснээрээ ирээдүйн өмнө магтагдах болно.
Ж.Сандагдорж

14 тэрбум буюу аюул тээсэн илгээмж
Хадгаламжийн банкнаас 14 тэрбум төгрөг алдагдсаныг илрүүлсний дараагаар энэ хэрэгт холбогдож нэр төр нь унагсдын тоо хэд хүрэхийг одоогоор хэлэхийн аргагүй байна. Тус банкны ахлах нягтан бодогч Ц.Чимэдцэрэн “Би ганцаараа 14 тэрбум төгрөгийг аваад үрчихсэн нь үнэн” гэж мэдүүлж байгаа гэх боловч УИХ-ын гишүүн У.Хү­рэлсүх, Т.Бадамжунай, Г.Зан­даншатар нарыг эл хэрэгт холбоотой хэмээн цагдаа, прокурорынхон зүтгэж бай­гаа. Байсхийгээд л Улсын Ерөнхий прокуророос дээрх гурван гишүүний бүрэн эр­хийг түдгэлзүүлж өгөөч гэсэн аюул тээсэн илгээмж ирж гишүүдийг айдаст автуул­саар байгаа. Гэвч үүнийг улс төрийн сонирхлын бүлгүүд янз бүрээр тайлбарлахыг хичээж байна. УИХ-ын ги­шүүн У.Хүрэлсүх нэгэн үе ганзага нийлж явсан Ерөнхий­лөгч Н.Энхбаяртай муудал­цаж хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээр бие биенээ дором­жилсны дараа “Ерөнхийлөгч намайг шоронд хийх гэж байна” хэмээн өөрийгөө өмөөрч байгаа бол Т.Ба­дамжунай, Г.Занданшатар нар экс Ерөнхий сайд М.Энх­болдыг дэмжигсэд гэдгээрээ мөн л буруутаж яваа юм байх. Энэ гурвыг шоронд хийх сонирхол гагцхүү Ерөнхий­лөгчид л байдаг гэлцэх. Энэ мессеж нь улам газар авч утга санаа нь өргөжсөөр Ерөнхийлөгч парламентын засаглалын нэр хүндийг гу­тааж дарангуйлал тогтоох гэж байна хэмээн амнаас ам дамжив. Гэвч тэр гурвыг үнэ­хээр Ц.Чимэдцэрэнгээс авли­га аваагүй юм бол шалгуулчи­хаад ирээч гэсэн байр суу­рьтай хэсэг нь нийгэмд да­вамгайлж байгаа билээ. Одоо­гоор учир нь үл олдох энэ хачин жигтэй хэрэг ирэх онд үргэлжилж эцсийн хариу нь хэрхэн гарахыг нийгэм тэсэн ядан хүлээж буй. Хэ­нийх нь зөв болохыг гагцхүү цаг хугацаа л харуулах болж дээ. 14 тэрбум буюу аюул тээсэн илгээмж улирч буй оны онцлох үйл явдал мөнөө­сөө мөн байлаа.
Л.Мөнхбаясгалан

Харьд одох хүсэл
Солонгост ажиллах 15 мянган хүнийг шинээр бүрт­гэх болсон тухай мэдээ өн­гөрсөн зуны хувьд дуулиан байлаа. Бүртгэл хийхээр тов­лосон Цэнгэлдэх хүрээлэнд ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хүрэв. Нэг хүнийг дагаж багаар бодоход 2-3 хүн очсон гээд бодоход лав дөч, тавин мянган монгол тэнд цугласан. 15 мянган хүний есөн мянга нь эрэгтэй байх бол үлдсэн дөрвөн мянга нь бүсгүйчүүд. Солонгос явах хү­мүүс 18-39 насны ид нас­ны­хан. Ямар нэгэн эмгэг хууч­гүй, гэмт хэрэг үйлдээгүй байх ёстой гэсэн тодотголтой.

Солонгост албан ёсоор ажиллах тэрхүү 15 мянган хүний эгнээнд багтах хүсэл­тэй хүмүүс бүртгэл эхлэх ёстой өдрөөс гурав хоногийн өмнө дугаарлан зогсчээ. Тэд дугаараа алдахгүйн тулд бүтэн дөрөв таван хоног, өдрийн халуун, шөнийн сэ­рүү­нийг үл тоон гадаа зогсов. Хоол ундаа ч яахав ар гэрээ­сээ зөөлгөж эсвэл ойр хавиас худалдаж авч идээд болгоод байв. Харин бие засах асуу­дал туйлын хүнд. Хаа нэг газар очиж биеэ засах гэвэл олон хоног тэмцэж олсон дарааллаасаа гарчих гээд байдаг. Тиймээс дугаарлан зогсогчид гялгар уут, ундаа­ны саванд бие засаад ийш тийш нь нүүлгэж байсан. Мон­гол­чуудад итгэхгүй байна гээд бүртгэлийг Солонгосын талынхан өөрсдөө ирж хий­сэн. “Монголчуудыг нутагт нь ингэж доромжиллоо” гэсэн гомдлын хариуд “Бид бусад улсад ч ингэж ажилладаг. Дургүй бол болихгүй юу” гээд бүртгэлийн 450 мянган ам.дол­­лараа халааслаад од­сон. Өнөө хууль дүрэм ч хаачлаа. Үүнээс хэдхэн сарын өмнө монгол залуус солон­госчуудын амийг аварч баа­тарлаг гавьяа байгуулсан юм. Байшинд гал гарахад дээв­рийг нь засч байсан дөрвөн монгол залуу доор байсан арав гаруй солонгосыг үүрч дүүрч, өөрсдөө угаартан байж амийг нь аварчээ. Ту­хайн үед тэнд байсан солон­гос эрчүүд тус­лах байтугай буруу хараад зугатаж байж. Дуудлагаар ирсэн аврагч хүртэл тэр их утаа руу орох­гүй ухарч бай­сан гэсэн. Түргэн тусламж ирж со­лонгосуудыг манай дөрвөн залуутай хамт эмнэ­лэг хүргэ­хэд монголчууд ба­ригдахаа­саа айгаад зугтчих­сан байдаг. Ингээд гавьяа байгуулсан монголчуудыг хайж, тэдэнд Солонгост ажил­лаж, амьдрах боломж бүхий 10 жилийн виз олгосон билээ. 2007 оныг олон түмэн, жирийн иргэд солонгосоор амьсгалж, сураг ажиг тавьж өнгөрүүл­лээ.
Д.Оюунтуяа

Арван жил хүлээсэн медаль
Боксынхон энэ жил маг­най гялайн баярлав. Дэлхийн авар­га шалгаруулах тэмцээ­нээс арван жилийн дараа медаль, тэр тусмаа мөнгөн медаль эх орон­доо авчрав. Тэрхүү гавь­яат амжилт гарга­сан хүн бол улсын шигшээ багийн гишүүн, “Сүлд” спорт клубын тамир­чин Э.Бадар-Ууган юм. Энэ залуу хөвгүүн өнөө жил ти­вийн авар­гын алдрыг бас авч амжсан бөгөөд эдгээр бодит амжил­таараа Монголын спор­тын оны шил­дэг шагнал болох “Бөртэ чоно” цомын эзэн боллоо. Ийнхүү шилдгээр шалгарахад мэдээж, Мон­голын бүх та­мирч­дыгаа ман­лайлсан үзүү­лэлт дүн тавь­сан ажээ. Э.Ба­дар­­-Ууган мөн гавьяатын тэм­дэг зүүж, харьяалагддаг клу­бээсээ байраар шагнаг­даж давхар, давхар баярлав. Ийн­хүү өнгө­рөгч онд Монго­лын спортын ертөнцөд сор амжилт гарга­сан тамирчин боллоо. Тэрээр дэлхийн авар­гын дэв­жээнээ түрүүлэх бо­ломжтой байсныг дэлхий мэд­сэн тө­дийгүй, ирэх олимпод өрсөл­дөгчид нь эмээн ажиж байна. Одоо Э.Ба­дар-Ууганд “Бээжин-2008”-ын дэвжээ бо­лоод авар­гын тав­цан зөн мө­рөөдөл, хүсэл сэт­гэ­лийн нь туг болж байгаа биз ээ.

Энэ оны спортын бас нэг алдартан бол чөлөөт бөхийн тамирчин Б.Наранбаатар юм. Дэлхийн аваргаас мөнгөн ме­даль хүртэж, улмаар хоёр гуравхан сарын дараа өнөөх мөнгөн медальд “шахсан” орос бөх Кудуковыг дэлхийн багийн нэрийн өмнөөс барил­даж, илүүрхэн яллаа.

Б.Золбаяр 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан