АҮЭБЯ-ны Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр шатахууны штабын хуралдааны мэдээллийг хүргэлээ.
2026.09.28-ны байдлаар улсын хэмжээнд 57,300 тонн АИ-92 шатахуун, 188,500 тонн дизель түлш, 11,200 тонн онгоцны түлш импортоор оруулж ирсэн.
Монгол Улсад импортоор оруулж ирээд түгээж буй 8400 тонн АИ-92 шатахуун байна.
АИ-92 шатахууны нөөц ердийн хэрэглээний 10 хоногийн буюу 20,500 тонн байна. АИ-95 шатахуун 14 хоног, дизель түлш 25 хоногийн шатахууны нөөцтэй гэлээ.
Мөн АИ-92 шатахууныг ОХУ болон БНХАУ-аас импортолж буй. БНХАУ-аас орж ирж буй вагоноос шатахууныг Замын-Үүд хилийн боомт дээр өөр вагонд ачдаг учир хугацаа алддаг.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1600 шатахуун түгээх станц бүрд 10 тонн АИ-92 шатахуун хүргэнэ гэж тооцвол өдөрт 16,000 тонн шатахуун хэрэгтэй. Агуулахууд нөөцгүй байгаа учраас төмөр замаар орж ирсэн шатахууныг шууд шатахуун түгээх станцуудад түгээж байна.
Тиймээс зарим станцад хараахан шатахуун ирээгүй үед дараалал үүсэж байгааг ойлгох хэрэгтэй. Шатахуунаа хэмнэлттэй, зүй зохистой ашиглахыг зөвлөж байна” гэлээ.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.