БНАСАУ-ын олзлогдсон хоёр цэргийн албан хаагчийг Сөүлд хүлээлгэн өгсөн талаарх мэдээлэл ил болсонтой холбоотойгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчийн захиргаа Украин улсыг тайлбар өгч, уучлал гуйхыг шаарджээ. Украин улс нууцыг хадгалах тохиролцоог зөрчиж, үгүйсгэж байна гэж Өмнөд Солонгосын тал үзэж байгаа аж.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах ахлах нарийн бичгийн дарга Сон Ги Хон 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэл хийхдээ Украин улс мэдээллийг задлаж, улмаар мэдээлэл нууцлах тохиролцоо байхгүй гэж мэдэгдсэнд Ерөнхийлөгчийн захиргаа гүнээ харамсаж байгааг онцолсон байна. Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-ын Засгийн газар нэмэлт арга хэмжээ авч хэлэлцэнэ гэж тэр бээр мэдэгджээ.
Сон Ги Хон-ы өгүүлснээр, Украин улс олзны цэргийг шилжүүлэх талаар удаа дараа төрөл бүрийн сувгаар холбогдсоны дээр өөрсдөө энэ мэдээллийг нууцлах хүсэлт тавьж байсан аж. Энэ мэдээллийг нийтэд зарлах нь дотоодод шүүмжлэлд өртөж болзошгүй, учир нь олзны хүмүүсээр Украины олзны цэргүүдийг солих боломжтой гэж олон нийт дургүйцнэ гэсэн байр суурийг Украины тал илэрхийлж байсан талаар Сон Ги Хон онцолжээ.
Улмаар аюулгүй байдал, дипломат болон хүмүүнлэгийн шалтгаанаар мэдээллийг нууцлахыг Өмнөл Солонгосын тал зөвшөөрсөн байна.
Эргэн сануулахад, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өнгөрсөн долоо хоногт НҮБ-ыэ Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын талд байлдаж байсан БНАСАУ-ын хоёр цэргийн алба хаагчийг Өмнөд Солонгост хүлээлгэн өгсөн гэж мэдэгдсэн юм. Эдгээр цэргийн алба хаагчид 2025 оны 01 дүгээр сард ОХУ-ын Курск мужид олзлогдсон бөгөөд эдгээр нь БНАСАУ 2024 онд ОХУ-ыг дэмжихээр цэргээ илгээснээс хойш олзлогдсон анхны хойд солонгос цэргүүд аж.
Эх сурвалж: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн,
Channel News Asia