Монгол Улсын 3х3 эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын хэсгийн шатны 2 дахь тоглолтод Казакстаны шигшээг 13 :8-аар буулган авч эхний хожлоо авлаа.
Фото: Д.Нямбилэг

“АЙЧИ НАГОЯА-2026”: Д.ЭНХТҮВШИН ШИГШЭЭ 8-Д ШАЛГАРЛАА
“Айчи Нагояа-2026” Азийн наадмын эрэгтэйчүүдийн өрсөлдөөн анхаарлын төвд байгаа нь олимп, дэлхийн аваргууд олноор өрсөлдөхтэй холбоотой. Токиогийн олимпын үнэмлэхүй аварга Дайки Хашимото, нутаг нэгтнийхээ амжилтыг “Парис-2024” олимпын наадамд давтсан Шинносукэ Ока нар хоёулаа Нагояд иржээ.
Японы багийн гол өрсөлдөгч БНХАУ-ын баг хүчтэй бүрэлдэхүүн илгээснийг суга савлуурын дасгалд олимпын хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Зөү Жинюань, Олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Жан Бохэн гэсэн “том нэрс” харуулж байна.
Япон-Хятадын өрсөлдөөний голоор сүүлийн үед хүч түрэн орж ирж буй, олимпын хошой аварга Филиппиний Карлос Юло мөн энэ наадмын том оддын нэг. Үдээс өмнө Карлос Юло хамгийн сүүлд, савлуурын дасгалын үед том алдаа гаргаж унаснаар өөрийн төрсөн дүү Карл Юлод тэргүүллээ алдсан нь тэмцээний дуулиан боллоо.
Манай улсыг төлөөлөн ОУХМ Дамдиндоржийн Энхтүвшин, ОУХМ Эрхэмбаярын Өсөхбаяр нар Олимпын аваргуудтай өрсөлдөөнөө эхлүүллээ. Спортын гимнастикийн үндсэн зургаан дасгалд бүгдэд нь оролцож буй ОУХМ Э.Өсөхбаяр одоогоор нийлбэр 73.731 оноотой үнэмлэхүй аваргын өрсөлдөөний дөрөвдүгээрт байрт бичигдэж байна. Манай тамирчин чөлөөт хөдөлгөөний дасгалд 13.433 оноогоор 3-р байрыг хадгалж байгаа бөгөөд үдээс хойш бүх тамирчид дасгалаа гүйцэтгэсний дараагар шилдэг 8-д шалгарвал медалийн төлөө өрсөлдөх юм.
Харин Дэлхийн цомын хүрэл медальт, ОУХМ Д.Энхтүвшин 3 дасгалд өрсөлдөж, чөлөөт хөдөлгөөн, бариултай модон морины дасгалд 6-дугаар байр, харайлтын төрөлд 7-дугаар байрт бичигдэн, үдээс хойш үр дүнгээс хамааран медалийн өрсөлдөөнд үлдэх эсэх нь шийдэгдэх юм.
“Айчи Нагояа-2026” Азийн наадмын спортын гимнастикийн тэмцээнд өрсөлдөж буй Дэлхийн цомын хүрэл медальт, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Энхтүвшин харайлтын төрөлд шигшээ 8-д шалгарлаа. Шигшээ өрсөлдөөн энэ сарын 24-нд болно.
ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЙЕМЕН УЛСЫГ БУУЛГАН АВЛАА
Азийн ХХ наадмын ширээний теннисний багийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр хэсгийн тоглолтод БНСУ-ын шигшээ багт ялагдал хүлээсэн Монгол Улсын эрэгтэй шигшээ баг өнөөдөр Йемений шигшээ багийг 3:1-ийн харьцаатайгаар хожиж, хэсгийн эхний ялалтаа байгууллаа. Монголын шигшээ баг шигшээ наймд шалгарах эсэх нь бусад тоглолтын үр дүнгээс шалтгаална.
Фото: Ч.Ганболд, С.Энхжаргал