Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж – Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжин Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран “Хүнсний ногоо тариалах өрхийн аж ахуй” хөтөлбөрийг 2020 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөр нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад ажилтан, алба хаагчдын идэвх санаачилгыг өрнүүлэх, өрхийн хүнсний хэрэгцээгээ эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах, улмаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ жил 6 дахь жилдээ хэрэгжиж байна.
2026 онд хөтөлбөрт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 70 ахмад ажилтан, алба хаагчийг хамруулж, “Хүнсний ногоо, мод тарих технологи” сэдэвт сургалтад хамруулан өрхийн 2 жилийн хэрэгцээг хангахуйц шар манжин, хүрэн манжин, лууван, бууцай, улаан лооль, байцаа, өргөст хэмх зэрэг хүнсний ногооны дотоодын үр, БНСУ-аас ирүүлсэн 4 төрлийн үрийн хамт нийт 12 нэр төрлийн хүнсний ногооны үрийг үнэ төлбөргүй олгосон байна.
Монгол цэргийн нэгдсэн холбооны Ажлын алба хөтөлбөрт хамрагдан өөрийн өрхийн хүнсний ногооны талбайд амжилттай тариалалт хийж, үлгэр жишээ ажиллаж буй ахмад ажилтан, алба хаагчдын туршлага, ургацын байдлыг сурвалжилж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Энэ удаад 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Зэвсэгт хүчний ахмад дайчин, бэлтгэл хошууч Г.Батбаатар, Б.Чулуунбаатар нарын өрхийн хүнсний ногооны талбайтай танилцлаа.
Тэд 3 хүлэмжинд өргөст хэмх, чинжүү, хулуу, бууцай зэрэг 8 төрлийн хүнсний ногоо, ил талбайд байцаа, хүрэн манжин, лууван, сонгино зэрэг 4 төрлийн хүнсний ногоо тариалан, арвин ургац авахын төлөө хөдөлмөрлөж байна.
Монгол цэргийн нэгдсэн холбооноос хэрэгжүүлж буй энэхүү үйлсийг дэмжин, үлгэр жишээ ажиллаж буй ахмад ажилтан, алба хаагчид болон тэдний гэр бүлд талархал илэрхийлье.
Та бүхэндээ арвин их ургац хурааж, өрхийнхөө хэрэгцээг эрүүл, аюулгүй хүнсээр ханган, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!