OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман хиймэл оюун ухааны хурдтай хөгжил дэвшлээс хүмүүс эмээж байгаа нь буруутгахгүй гэдгээ илэрхийллээ. Мөн тэрээр хөгжүүлж буй компаниуд аюулгүй байдлыг хангаж чадна гэдэгт олон нийт итгэх ёстойг дурдав.
Саяхан Anthropic компанийн хиймэл оюун ухаан судлаач ажлаасаа гарсныхаа дараа "Хиймэл оюун ухааныг хяналтгүй орхивол ирэх арван жилийн дотор хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж болзошгүй" гэх мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдээ олны анхаарлыг татаж, хиймэл оюун ухааны хөгжлөөс айх айдсыг нэмэв.
Харин уг мэдэгдэл гарснаас хойш OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Сан-Францискод болсон нэгэн чуулганы үеэр анх удаа мэдээлэл хийжээ.
Тэрээр "Технологийн салбарынхан хиймэл оюун ухааныг аюулгүй хөгжүүлэх боломж, чадвартай. Хэрэв чадахгүй гэж үзвэл хөгжлөө удаашруулна эсвэл бүр мөсөн зогсооно" гэжээ.
Хиймэл оюун ухааны салбарын зарим удирдагч, судлаачид уг асуудалд санал нэг байгаагаа илэрхийлж, хөгжлийн хурдыг сааруулж, төрийн зохицуулалт хийх хэрэгтэйг онцлов.
Meta компанийн захирал Марк Цукерберг "Аюулгүй байдлыг тоогоогүй компаниуд өрсөлдөөнд хоцорно. Мөн тэдний бүтээгдэхүүнээс болж хэн нэгэн хохирвол хуулийн томоохон эрсдэл хүлээнэ" гэлээ.
Харин Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг шинэ зохицуулалт шаардлагагүй гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC