Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Арвайхээр хотын дулааны станцын санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэх боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсжээ.
Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн.
Мөн нийслэлд дулааны VI станцын санхүүжилтийн
- 30 хувийг төсвөөс буюу Оюутолгойн ногдол ашгаас,
- 70 хувийг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ.
Ерөнхий сайд, 2027 оны улсын төсөв батлагдсанаар эрчим хүчний асуудлаа бүхэлд нь шийднэ. Архангай аймгийн Дулааны станцын ажил эхлээгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэлээ. Засгийн газар таван аймагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй аукцион анх удаа зарлаж, хувийн хэвшлийнхэн ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сард батарей хуримтлуур, нарны станцуудаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Үүний нэг болох Өвөрхангай аймгийн Хархорин дахь 50МВт нарны станцын төслийн гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж буйг орон нутгийн удирдлагууд хэллээ.
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хүрээнд хөгжлийн томоохон төслүүдийг урагшлуулж, бодит үр дүн гаргах, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхэд чиглэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.