Ипотекийн зээлийн журамд энэ намар өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар Монголбанкны СЗВГ-ын Дотоод зах зээлийн үйл ажиллагааны хэлтсийн захирал Б.Мөнхзул мэдээллээ. Тэрбээр ипотекийн хөтөлбөрийг 2027 оноос Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зээлийн бүтэц, санхүүжилтийн хэлбэрийг өөрчлөхөөр ажиллаж байгааг хэлэв.
Тухайлбал, цаашид ипотекийн зээлийг ялгаатай зориулалт, ялгаатай санхүүжилтийн бүтэцтэй болгох боломжийг судалж байгаа аж.
Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, амины орон сууцыг хамруулах асуудал өмнө нь ч яригдаж байсан. Тухайлбал, 2026 оны тавдугаар сарын 19-нд УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны үйл ажиллагаатай танилцах үеэрээ ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд амины орон сууц, халаалтаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаанаар шийдсэн сууцанд ипотекийн зээл олгох асуудлын шийдлийг богино хугацаанд танилцуулахыг Монголбанкны удирдлагад чиглэл болгосон байна.
Гэхдээ энэ нь одоогоор батлагдсан шинэ журам биш бөгөөд Монголбанкнаас шийдэл боловсруулах, журмын өөрчлөлтийг судалж байгаа юм.
Монголбанкны мэдээлснээр ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 10.7 их наяд төгрөгийн эх үүсвэрээр 140 гаруй мянган өрх орон сууцтай болсон байна. Харин эрэлт нэмэгдсэнээр 5000-6000 гаруй иргэний хүсэлт хүлээгдэж, зарим тохиолдолд 5-6 жилийн хүлээлт үүсээд байгаа аж.
Мөн тавдугаар сарын 19-ний уулзалтын үеэр ипотекийн зээл хүссэн 45 мянган иргэн хүлээж байгаа талаар УИХ-ын дарга хэлж байсан.
Ийнхүү ипотекийн хөтөлбөрийг 2027 оноос Засгийн газарт шилжүүлэхийн зэрэгцээ зээлийн бүтэц, санхүүжилт болон хамрах хүрээг шинэчлэх асуудлыг хэлэлцэж байна.
Ипотекийн зээлийн журамд оруулах өөрчлөлт болон иргэдэд хэрхэн нөлөөлөх талаар ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.