Хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажиллаж байна.
Тодруулбал, ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн талбайд нийтийн орц, гарц болон ойн зурвасыг хаасан, мөн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна.
Тэрбээр Улаанбаатарын нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн талбай 5 м.кв байдаг нь олон улстай харьцуулахад маш бага. Ойн санд 11 мянга гаруй нэгж талбарт зөвшөөрөл олгожээ. Тэгэхээр эхний ээлжид зөвшөөрлийг зориулалтын дагуу ашиглаагүй, түргэн болон галын машины орц гарцыг хаасан, эрсдэлтэй нөхцөлд байгаа 407 нэгж талбарын газрын эрхийг өнөөдөр цуцалж байна.
Цаашид зөвшөөрлийг нь цуцалж, чөлөөлсөн газарт дахин хашаа барих, зориулалтын бусаар ашиглуулахгүй. Харин тус байршлуудад явган зам, ногоон болон галын хамгаалалтын зурвас байгуулж, амралт, аялал зугаалгын орчныг бүрдүүлнэ гэлээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.