Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр (2026.08.21) ОХУ-ын “РЖД” буюу “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд “Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны дарга Сергей Алексеевич Павловтой уулзлаа.
Уулзалтаар талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагаа, техникийн шинэчлэл, вагон, зүтгүүрийн паркын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, транзит тээврийн хэмжээг өсгөх, ОХУ-аас хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах боломжуудыг хэлэлцэв.
Мөн Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замыг УБТЗ-ын үндсэн сүлжээтэй холбох, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх зэрэг төмөр замын салбарт тулгамдаж буй олон талт асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтынхаа эхэнд УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, вагон, зүтгүүрийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүнийг ОХУ-аас худалдан авах боломжийн талаар санал солилцлоо.
Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд “Улаанбаатар төмөр зам” дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах, нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Иймд ойрын хугацаанд хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, вагон эргэлтийг сайжруулах, ачаа тээврийн зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай байгааг салбарын сайд онцоллоо.
Мөн эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ачаа тээврийн зохицуулалтыг сайжруулж, транзит тээврийг нэмэх замаар төмөр замын орлого, үр ашгийг өсгөх боломжийн талаар харилцан санал солилцлоо. ОХУ-аас шатахууны татан авах, тээвэрлэлтийн зохицуулалтыг илүү сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв.

УБТЗ-Д ҮНЭ ТАРИФЫГ НЭМЭХЭЭС ИЛҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДОРВИТОЙ ШИЙДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙГААГ УЛАМЖЛАВ
Талууд энэхүү уулзалтаар УБТЗ-ын үйл ажиллагааг эдийн засгийн хувьд үр ашигтай болгох асуудлаар байр сууриа солилцлоо. Энэ үеэр Оросын талаас УБТЗ-ын үнэ тарифыг нэмэгдүүлэх тухай асуудлыг дахин дэвшүүлсэн. Тариф нэмэх нь араасаа ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг үүсгэх, улмаар төмөр замын үйл ажиллагаанд дорвитой ахиц гаргахгүй байгааг салбарын сайд онцоллоо.
Тиймээс УБТЗ-ын эдийн засгийн үр ашгийг нэмэхийн тулд зөвхөн тариф нэмэх арга замаар асуудлыг шийдэх бус, хоёр тал хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлж, санхүүжилтийн өөр эх үүсвэрийг судлах, нэгдсэн нэг шийдэлд хүрэх шаардлагатай байгааг хэллээ.
Мөн УБТЗ-ын үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй нийгмийн шинжтэй объектуудыг төрд буюу нийслэл болон орон нутгийн өмчид шилжүүлэх замаар төмөр замын зардлын ачааллыг бууруулж, үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломжийг ярилцлаа.
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ӨНДӨР ТҮВШИНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭХЭЭР ТОГТОВ
Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төсөл дуусах шатандаа орж байгаатай холбогдуулан тус замыг Эмээлт өртөөгөөр дамжуулан УБТЗ-ын гол замтай холбож, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх, ачаа тээврийн үйл ажиллагааг жигдрүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд ОХУ-ын тал болон РЖД-ийн зүгээс дэмжлэг үзүүлж, Засгийн газрын бодлого чиглэлийг дэмжин хамтран ажиллаж буйд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан талархал илэрхийллээ.
Одоогоор тус төслийн нийт гүйцэтгэл 70 орчим хувьд хүрээд байна. Тухайлбал, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн эхний 87 км хэсгийн замын доод бүтэц, гүүр, хоолойн ажлыг бүрэн дуусгаж, дээд бүтцийн ажлын гүйцэтгэл 90.5 хувьд хүрээд байна. Харин Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын доод бүтэц, гүүрийн ажлууд ид үргэлжилж байна.
Тус төслийн цаашдын хэрэгжилт, тэр дундаа Эмээлт орчимд УБТЗ-ын үндсэн сүлжээтэй хэрхэн холбох асуудлаар талууд анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод, төмөр замыг нэгдсэн сүлжээтэй холбоход тулгамдаж буй зарим асуудлыг ОХУ-ын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчдийн дараагийн шатны уулзалтуудаар үргэлжлүүлэн хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх боломжтой гэдэгт санал нэгдлээ.
Учир нь төмөр замын уг холболт нь нийслэлийн ачаа тээврийн урсгалыг зохицуулах, хотын төвөөр дамжин өнгөрөх тээврийн ачааллыг бууруулах төдийгүй улсын аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдол бүхий чухал асуудал учраас төрийн өндөр түвшинд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг талууд тэмдэглэлээ.
Иймд ирэх сард ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн форум зэрэг өндөр түвшний уулзалтуудын үеэр төмөр замын холболтод тулгамдаж буй зарим асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Оросын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, УБТЗ-ын шинэчлэл, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээвэр болон транзит тээврийн урсгалыг өсгөх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлтийн төмөр замын холболтын асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.